СААК БАРИМТ

Танд аялах сэдлийг төрүүлэх орон орны зугаатай баримтууд

Болдогсон бол дэлхий дээрх 195 оронд бүгдэнд нь зочилж, 195 өөр нийгэм, 195 өөр соёлыг мэдрэхийг хүн бүр л хүсдэг байх. Хэдий улс орнууд амьдралын чанар, хөгжлийн боломжоороо харилцан адилгүй ч гадаад иргэдийн анхаарлыг татах өөрийн гэсэн онцлог шинжүүд зайлшгүй бүгдэнд нь байж таарна. Ингээд мэдлэгээр үргэлж "өлсөж" явдаг уншигчдадаа зориулан дэлхийн орнуудын тухай жижигхэн бөгөөд зугаатай баримтуудаас хүргэж байна.

Танд аялах сэдлийг төрүүлэх орон орны зугаатай баримтууд Хадгалах
2021-09-17, 16:59

Сэтгэл байвал ямар ч тээврийн хэрэгслээр "амьжиргаагаа залгуулж" болдог гэдгийг баталсан хүмүүс

Аливаа ачааг А цэгээс Б цэгт хүргэхийн тулд та хамгийн түрүүнд туулах зай, ачааны хэмжээ, жин зэргийг авч үзээд шийдвэрээ гаргана. Гэтэл хөдөлдөг л бол ямар ч унаагаар тээвэрлэлт хийж чаддаг хүмүүс манай урд хөрш, Зүүн Өмнөд Ази, Ойрхи Дорнодын орнуудад элбэг бий. Хэдий аюулгүй байдлын талаас харвал тун буруу боловч өөрийн амьдралын бололцоогоо тултал ашиглан хөдөлмөрлөж байгаа тэднийг үнэлэх хэрэгтэй байх.

Сэтгэл байвал ямар ч тээврийн хэрэгслээр "амьжиргаагаа залгуулж" болдог гэдгийг баталсан хүмүүс Хадгалах
2021-09-16, 19:08

Дайны үед АНУ дахь япончуудыг хорьж байсан "Манзанар" лагерийн амьдрал

Дэлхийн 2-р дайны үед АНУ япон гаралтай иргэдээ Манзанар хэмээх лагерьт бөөнөөр нь хорьж байсан юм. Тус лагерь нь 1942-1945 онуудад Калифорнийн Оуэнсийн хөндийд байрлаж байжээ. Гэрэл зурагчин Ансель Адамс 1943 онд Манзанарт нэвтэрч дотор нь байгаа иргэдийн аж байдлыг гэрэл зургийн хальсанд буулгаснаас та бүхэнд хүргэхээр бэлтгэлээ. 

Дайны үед АНУ дахь япончуудыг хорьж байсан "Манзанар" лагерийн амьдрал Хадгалах

Хамгийн олон Нобелийн шагналтан төрүүлэн гаргасан дэлхийн 10 орон

Нобелийн шагналыг 1901-2021 оны хугацаанд 597 гаруй удаа гардуулсан байна. Хоёр удаа шагнагдаж байсан хүмүүсийг оролцуулаад нийт 919 хүн, 24 байгууллага энэ шагналын эзэн болж байсан аж. Тэгвэл аль орон хэдэн удаа шинжлэх ухаан, нийгмийн хэмжээнд гаргасан амжилтаараа дэлхийд тэргүүлж энэхүү нэр хүндтэй шагналын эзэн болсон юм бол.

Хамгийн олон Нобелийн шагналтан төрүүлэн гаргасан дэлхийн 10 орон Хадгалах

Хэзээ ч буухгүй, аялаад л баймаар санагдах дэлхийн хамгийн тохилог галт тэргүүд

Жил бүр дэлхий даяар 1.8 тэрбум иргэн галт тэргээр зорчдог гэсэн судалгаа байдаг. Иийм олон хүний тээврийн хэрэгсэл болдог учир зай хэмнэх үүднээс галт тэрэгний тасалгаа тохь тух муутай байх нь бий. Гэвч зарим орны галт тэргүүд боловсронгуй технологи болоод ухаалаг шийдлийн ачаар тун тохилог орчныг бүрдүүлж чадсан байдаг аж. 

Хэзээ ч буухгүй, аялаад л баймаар санагдах дэлхийн хамгийн тохилог галт тэргүүд Хадгалах

"Яах гэж..." хэмээн дуу алдмаар хэтрүүлсэн сав баглаа боодолтой бүтээгдэхүүнүүд (30 фото)

Эх дэлхийгээ хайрлах хүмүүсийн ухамсар нэмэгдэж, илүү эко хэрэглээг эрэлхийлэх болсон энэ үед аж ахуй, үйлдвэрлэл эрхлэгчид ч байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүнүүд гаргасаар байна. Ялангуяа бүтээгдэхүүнийг бусдаас онцгой харагдуулж, худалдан авагчдын анхаарлыг татдаг сав баглаа боодлыг аль болох илүү ухаалаг бөгөөд хэмнэлттэй болгоход ихээхэн хөрөнгө оруулдаг болжээ. Гэтэл үүний яг эсрэгээр нь хийж, заримдаа хэтрүүлдэг үйлдвэрлэгчид хөгжингүй орнуудад цөөнгүй. Ингээд худалдан авагчдыг гайхширтал хуванцар, цаас, гялгар цаасыг "харамгүй" ашигласан бүтээгдэхүүнүүдийн жишээг хүргэе.

"Яах гэж..." хэмээн дуу алдмаар хэтрүүлсэн сав баглаа боодолтой бүтээгдэхүүнүүд (30 фото) Хадгалах
2021-09-15, 16:17

Орон орны "мэргэжлийн хуулагч" нарын сэдсэн санаанд оромгүй аргууд

Орчин үеийн боловсролын систем үүсч бий болохоос эхлээд сурагчид, оюутнуудын "шипи бэлдэх" явдал үргэлж цуг явсаар иржээ. Техник технологи хөгжихийн хэрээр тэдний шалгалтан дээр хуулах арга нарийсаж, багш нарын санаанд оромгүй зүйлсийг ч ашиглах болсон байна. Хэдий толгойн доторх мэдлэгийг юу ч орлож чадахгүй ч дараах аргуудыг сэдсэн нөхдийг үнэлэхээс өөр аргагүй бололтой.

Орон орны "мэргэжлийн хуулагч" нарын сэдсэн санаанд оромгүй аргууд Хадгалах
2021-09-15, 14:50

Хятадууд яагаад ямар ч амьдралгүй цөлийн дундуур 550 км хурдны зам тавьсан бэ?

Хятад улс сүүлийн жилүүдэд хурдацтай бөгөөд томоохон бүтээн байгуулалтаараа дэлхийг гайхшруулах болсон билээ. Тэдгээрийн нэг нь халуун нар, элсэн шуурга хоёроос өөр зүйлгүй, ямар ч дэд бүтэцгүй цөлд тавьсан хурдны зам юм. Тэгвэл хятадууд юуны тулд ийм их хөдөлмөр, хөрөнгө хүч зарцуулах болсон юм бол?

Хятадууд яагаад ямар ч амьдралгүй цөлийн дундуур 550 км хурдны зам тавьсан бэ? Хадгалах

"Хэзээ ч эвдэрдэггүй" хуучны чанартай эдлэлүүдээ цахим хэрэглэгчид хуваалцжээ (30 фото)

Хүний хэрэглээ гэдэг цаг үеэ дагаад хувьсаж өөрчлөгдөх нь энгийн үзэгдэл болоод байгаа өнөө үед ч хэрэгцээтэй хэвээр байгаа бүтээгдэхүүнүүд байдаг. Хэчнээн ч жил өнгөрсөн өнгө зүс, чанараа алдаагүй тэдгээр зүйлс цаг хугацааны урсгалыг ажрахгүй давж болдгийг батлах шиг нэг л янзаараа байсаар... Бараг эртний олдвор гэмээр хуучны эд зүйлс орчин цагт ч үүргээ алдалгүй биелүүлж буй жишээнүүдийг хүргэе! 

"Хэзээ ч эвдэрдэггүй" хуучны чанартай эдлэлүүдээ цахим хэрэглэгчид хуваалцжээ (30 фото) Хадгалах
2021-09-14, 18:35

Япончууд байгалийн гамшгийг далимдуулан олон Хятад, Солонгосчуудыг хүйс тэмтэрсэн түүх

1923 оны 9-р сарын 1-нд Японы Канто мужид 7.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон нь тус улсын түүхэн дэх хамгийн том хохирол учруулсан байгалийн гамшигт үзэгдлүүдийн нэг хэмээн тэмдэглэгдсэн байдаг. Харамсалтай нь энэ явдлын дараахан тус мужид амьдарч байсан Солонгос иргэд, коммунистуудыг цагдаа нар болон үндсэрхэг үзэлтнүүд нийлж хүйс тэмтэрсэн юм. Энэхүү аймшигт явдал нь "Кантогийн хядлага" хэмээн түүхэнд үлджээ.

Япончууд байгалийн гамшгийг далимдуулан олон Хятад, Солонгосчуудыг хүйс тэмтэрсэн түүх Хадгалах

Хуучин тагнуулч байсан эр Энэтхэгийн далай дахь АНУ-ын цэргийн нууц баазын амьдралыг дэлгэжээ

АНУ-ын тагнуулын ажилтан асан, P-3 Orion эргүүлийн онгоцны нисгэгч Билл Престон 1970-аад онд Энэтхэгийн далай дахь АНУ-ын цэргийн нууц бааз байрладаг Диего Гарсиа арал дээр хоёр удаа зочилсон тухайгаа дурсчээ. Байршлыг нь олохын тулд нарны байрлалыг тооцоолох хэрэгтэй байдаг тэрхүү арал дээрх амьдрал саран дээр байхтай ижил байсан тухай Билл Престон онцолсон байна.

Хуучин тагнуулч байсан эр Энэтхэгийн далай дахь АНУ-ын цэргийн нууц баазын амьдралыг дэлгэжээ Хадгалах

Америкийн тэрбумтан өөрийн хөрөнгөөр ямар ч татваргүй, байгальд ээлтэй хот байгуулна

Дэлхийн тэрбумтнууд бидний төсөөлж ч чадахгүй зүйлст мөнгө зарцуулж, түүнийхээ ашгийг хүртэх нь түгээмэл. Тэгвэл Америкийн банкир, бизнес эрхлэгч, тэрбумтан Марк Лоре (Marc Lore) АНУ-ын Аризонагийн цөлд байршил нь үл мэдэгдэх газар хувийнхаа хотыг байгуулахаар болжээ. Энэхүү хотыг Телоса хэмээн нэрлэж байгаа бөгөөд төслийг нь Bjarke Ingels Group (BIG) хэмээх компани хариуцаж авсан байна. Телоса хотод хамгийн эртдээ 2030 онд хүмүүс амьдарч эхлэх юм. 

Америкийн тэрбумтан өөрийн хөрөнгөөр ямар ч татваргүй, байгальд ээлтэй хот байгуулна Хадгалах