Америкийн тэрбумтан өөрийн хөрөнгөөр ямар ч татваргүй, байгальд ээлтэй хот байгуулна

Дэлхийн тэрбумтнууд бидний төсөөлж ч чадахгүй зүйлст мөнгө зарцуулж, түүнийхээ ашгийг хүртэх нь түгээмэл. Тэгвэл Америкийн банкир, бизнес эрхлэгч, тэрбумтан Марк Лоре (Marc Lore) АНУ-ын Аризонагийн цөлд байршил нь үл мэдэгдэх газар хувийнхаа хотыг байгуулахаар болжээ. Энэхүү хотыг Телоса хэмээн нэрлэж байгаа бөгөөд төслийг нь Bjarke Ingels Group (BIG) хэмээх компани хариуцаж авсан байна. Телоса хотод хамгийн эртдээ 2030 онд хүмүүс амьдарч эхлэх юм. 

Америкийн тэрбумтан өөрийн хөрөнгөөр ямар ч татваргүй, байгальд ээлтэй хот байгуулна
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Марк Лоре цахим худалдааны Jet.com сайтыг үүсгэн байгуулсан нэгэн юм. Тус сайт нь үйлдвэрлэгч нартай шууд гэрээ хийдэг учраас Amazon мэтийн өрсөлдөгч нараасаа хамаагүй бага үнэ санал болгодог байсан аж. Харин тэрээр сайтаа 2016 онд Walmart сүлжээ дэлгүүрт 3.3 тэрбум ам.доллараар зарсан байна. 

Өдгөө 50 нас хүрч буй Маркын хэлсэнээр "Телоса" төслөө эдийн засгийн болоод нийгмийн шаардлагын улмаас эхлүүлсэн гэжээ. 

Түүний үзэж буйгаар капитализмаас болж үүссэн нийгэм дэх тэгш бус байдал нь "Америкийн үндэс болсон газар өмчлөх эрхийн загвартай" холбоотой гэжээ.

Анх АНУ бий болох үед хөрөнгөтэй хүмүүс нь их хэмжээний газартай болж түүнийгээ бусдад түрээслэх маягаар анхны суурингуудыг байгуулсан юм. Он цагийн эрхээр тус суурингууд томорч газрынх нь үнэ нэмэгдэх болов. Энэ маягаар цөлийн дунд боссон хотууд ч өдгөө хэдэн тэрбум, бүр хэдэн их наядын үнэтэй болжээ. 

Тэрбумтан маань бараг Аризонагийн цөл дэх үнэгүй шахуу газрыг худалдаж аваад (607 км2 газар) хот болгож хувиргах гэнэ. Харьцуулбал АНУ-ын 3 дахь том хот Чикаго 606 км2 газар нутагтай юм. 

Ирээдүйд тус хотыг буяны байгууллагад хандивлах бөгөөд тэд санал асуулгаар тэндхийн газрын түрээсийн үнийг тодорхойлох гэнэ. Тэрхүү түрээсээр хотын дэд бүтцийн ажил, боловсрол, эрүүл мэнд, цагдан сэргийлэх хүч гэх мэт шаардлагатай зүйлсийг санхүүжүүлэх бөгөөд ингэснээр хотын иргэдээс татвар авах шаардлагагүй болох аж. 

Одоогийн байдлаар тус хотын зураг төсөл бүрэн гарч дуусаагүй байгаа ч эрчим хүч, усны асуудлыг 100 хувь байгальд ээлтэй байхаар шийдэх гэнэ. Жишээлбэл хотын эрчим хүчний ихэнхийг нарны хавтан, салхин сэнс зэргээс гаргаж авах юм. 

Хотын төвд томоохон цэцэрлэгт хүрээлэн баригдах бөгөөд бүх гудамжинд явган хүний болоод дугуйн зам гаргаж өгнө гэжээ. Мөн бүх нийтийн тээврийн хэрэгсүүд цахилгаан байх юм. 

Тус хотыг байгуулахад эхний ээлжинд 25 тэрбум ам.доллар шаардлагатай аж. Эхний ээлжинд ердөө 6 км2 талбайд барилга баригдаж, тэнд 50 мянган иргэн нүүж орох юм байна. 

Яваандаа тус хот 5 сая иргэн бүхий метрополис болж хувирах бөгөөд хотыг тийм хэмжээтэй болгоход 400 тэрбум ам.доллар шаардагдах аж. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()