Хятадууд яагаад ямар ч амьдралгүй цөлийн дундуур 550 км хурдны зам тавьсан бэ?

Хятад улс сүүлийн жилүүдэд хурдацтай бөгөөд томоохон бүтээн байгуулалтаараа дэлхийг гайхшруулах болсон билээ. Тэдгээрийн нэг нь халуун нар, элсэн шуурга хоёроос өөр зүйлгүй, ямар ч дэд бүтэцгүй цөлд тавьсан хурдны зам юм. Тэгвэл хятадууд юуны тулд ийм их хөдөлмөр, хөрөнгө хүч зарцуулах болсон юм бол?

Хятадууд яагаад ямар ч амьдралгүй цөлийн дундуур 550 км хурдны зам тавьсан бэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Дэлхийн хамгийн том элсэн цөлүүдийн нэг нь Хятадын баруун хэсэг, Шинжаан Уйгурын нутагт орших Такла Макан юм. Нийт хэмжээ нь 337,600 хавтгай дөрвөлжин км бөгөөд энэ нь бараг Германы нутаг дэвсгэртэй (357,380 хавтгай дөрвөлжин км) дүйдэг аж. 

Цөлийн урт нь 1500 км, өргөн нь 650 км үргэлжилдэг бөгөөд Шинжаанчууд тус нутгийг "үхлийн тэнгис", "буцаж ирдэггүй газар" хэмээн нэрлэдэг байна. 

Такла Маканд жилд ердөө 12 мм хур тунадас унадгийн зэрэгцээ байнга элсэн шуурга босно. Зөвхөн Тарим голын цутгал Хотан голын эргээр байдаг алагдаахай, гүрвэл, зурам, туулай, могой, хавтгай, гөрөөс зэргийг эс тооцвол өөр амьдрал огтхон ч байхгүй. Гэсэн хэдий ч 1995 онд хятадууд Такла-Маканы хөндлөн гулд Таримын хурдны замыг тавьж дуусгасан байна. 

Хурдны замыг тавих ажил 1993 онд эхэлсэн аж. Нийт урт нь 552 км бөгөөд үүний 446 нь жинхэнэ элсэн цөлөөр дайрч өнгөрдөг аж. Төслийг хэрэгжүүлэхийн тулд эрх баригчид км тутамд ойролцоогоор 14,000,000 долларын хөрөнгө оруулалт хийсэн аж. Харин нийт ажил 1995 он гэхэд дууссан гэнэ.

Гэхдээ шуурганаас болж Таримын хурдны зам байнга элсэнд дарагддаг нь эрх баригчдын толгойны өвчин болжээ.

Инженерүүд энэ асуудлаас хамгаалахын тулд замын дагуу хатуу ширүүн нөхцөлд тэсвэртэй заг, бургас голдуу ургамал 1996 оноос эхлэн тарьжээ.

Дараагийн 2 жилийн хугацаанд инженерүүд 30 гаруй км замыг ургамлаар "эмжсэн" бөгөөд энэ нь мэдэгдэхүйц хэмжээний үр дүн үзүүлжээ. Эцэст нь 2003 онд замыг бүхэлд нь ургамлаар хамгаалах төслийг эрх баригчид баталсан юм.

Ургамал модыг хамгаалахын тулд гүний худаг олноор байгуулсан нь амжилттай болжээ. Ийнхүү 400 км замыг элсэнд дарагдахаас сэргийлсэн байна.  Мөн дээрх усалгааны төвүүдийг хангах үүднээс олон тооны шатахуун түгээгүүрийн станц, цайны газар зам дагуу байгуулагджээ. 

Тэгвэл хятадууд яагаад ийм их хэмжээний хөрөнгө хүч гаргаж зам тавьсан юм бол?

Энэхүү зам нь Лонгтай, Мин-Фин гэсэн хоёр хотыг холбож байгаа бөгөөд нэг өдрийн дотор тэдгээрийн хооронд явах боломжтой болжээ. 

Асуудлын гол учир нь Такла-Маканы цөлөөс нефть, байгалийн хийн асар баялаг орд илэрсэнтэй холбоотой. Таримын нефть, хийн сав газар 500 мянга гаруй км.кв талбайг хамардаг бөгөөд өдгөө энд Хятадын нүүрс устөрөгчийн баялгийн 30 орчим хувь нь төвлөрөөд байна. Таримын сав газрын ордыг эзэмших, дамжуулах хоолойн ашиглалтыг хөнгөвчлөх зорилгоор ийнхүү дэлхийд байхгүй урт цөлийн зам байгуулсан аж.

Анхны орд нь Ицикэликэ нэртэй байсан бөгөөд өнгөрсөн зууны 50-иад оноос олджээ. Гэвч тухайн бүсийн тухай геологийн судалгаа дутуу байсны улмаас ажлыг удалгүй зогсоосон. Харин 1980-аад онд тус нутгаас олон дээж авсны үндсэн дээр асар их нөөцтэйг нь тогтоосон байна. Тэр үеэс эхлэн төрөөс тус бүсийг эзэмшихийн тулд ийм их зардал гаргажээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()