Дайны үед АНУ дахь япончуудыг хорьж байсан "Манзанар" лагерийн амьдрал

Дэлхийн 2-р дайны үед АНУ япон гаралтай иргэдээ Манзанар хэмээх лагерьт бөөнөөр нь хорьж байсан юм. Тус лагерь нь 1942-1945 онуудад Калифорнийн Оуэнсийн хөндийд байрлаж байжээ. Гэрэл зурагчин Ансель Адамс 1943 онд Манзанарт нэвтэрч дотор нь байгаа иргэдийн аж байдлыг гэрэл зургийн хальсанд буулгаснаас та бүхэнд хүргэхээр бэлтгэлээ. 

Дайны үед АНУ дахь япончуудыг хорьж байсан "Манзанар" лагерийн амьдрал
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1942 онд Япончууд Сувдан эргийг бөмбөгдсөний дараа АНУ-ын засгийн газар япон гаралтай америкчууд ямар нэг хорлон сүйтгэх ажиллагаа явуулна гэхээс эмээсэн байна. Үүний үр дүнд 120,000 гаруй Япон гаралтай иргэдийг бөөнөөр нь хорьсон аж. Тэдгээр иргэдийн 2/3 нь Америкт төрж өссөн, Японтой ямар ч хамаагүй байсан гэдгийг дурдах хэрэгтэй. Нийтдээ 10 гаруй ийм хорих лагерь байснаас хамгийн алдартай нь Манзанар аж. 

Энэ шийдвэрийг маш богино хугацаанд гаргасан бөгөөд хоригдох болсон хүмүүст ажил, амьдралаа зохицуулахад хэдхэн өдрийн хугацаа өгсөн байна. Тиймээс олон өрх байр байшингаа маш хямд зарах, түрээслэх эсвэл бүр хаяж явах зэргээр том хохирол амсжээ. 

Мөн тэд хаана хэр удаан хугацаагаар байхаа мэдэхгүй байв. Тэдгээр лагериудыг албан ёсоор түр хугацаанд нүүлгэн шилжүүлэх төв хэмээн нэрлэсэн байдаг. Гэр бүл бүрт таних дугаар олгож, машин, автобус, ачааны машин, галт тэргээр зөөсөн бөгөөд зөвхөн зөөж чадах зүйлсээ авч явахыг зөвшөөрсөн байна. 

Өргөст тортой өндөр хашаа, автомат буутай найман харуулын цамхаг, яаран барьсан 36 хуаран, нийтийн бие засах газартай байсан учраас Манзанар нь яг шорон шиг байв. Айл бүр зургаа, зургаан метрийн хэмжээтэй хуарангийн нэг "блок"-д амьдардаг байв. Хуаран дахь "орон сууцнууд" нь тусгаарлалт бүү хэл таазгүй байсан учраас хувийн орон зай бараг байгаагүй аж. 

Манзанар нь сургуулийн байр (мөн театр болгон ашиглаж байсан), ажилтнуудын орон сууц, шувуу, гахайн аж ахуй, сүм, оршуулгын газар, шуудан, эмнэлэг, асрамжийн газар, үсчин, номын сантай байв. Зарим байгууламжийг Манзанар нээгдсэнээс хэдхэн сарын дараа барьж дуусгасан аж. 

Манзанарт хоригдогсдоос 188 хүн эхнэр нөхөр болж, 541 хүүхэд төрж, 135-146 хүн нас баржээ. 1942 оны 12-р сарын 6-нд бослого гарсанаас болж хоёр хүн амь үрэгдэв.

Энэ мэт хүндрэл бэрхшээл байсан ч цаг хугацаа өнгөрөх тусам хүмүүс хорих лагерьт жинхэнэ эв нэгдлийг олж чадсан байна. Олон хүмүүс ферм дээр ажиллаж, доторх бүтээн байгуулалтыг бүх талаар дэмжиж чадсан бөгөөд зарим нь бүр лагерийн албан ёсны ажилтнуудын нэг болсон байна. 

Химийн хичээлд сууж буй сурагчид

Спортын арга хэмжээ

Өвөл

Лагерийн нэгэн офицерийн одон

Бүжгийн хичээлд сууж буй бүсгүйчүүд

Доторх иргэдийн удирдлага уулзаж байгаа нь

Асрамжийн газар

Хичээллэж буй хүүхдүүд

Буддист сүм

Эмнэлэг дээр рентген зураг авахуулж буй хүн

Цагдаа

Номын санч

Сувилагч

Зураач С.Т.Хибино

Цахилгаанч

Сургуулийн багш Мэй Ичида

Мужаан

Гэрэл зурагчин Тоёо Миатакэ

Тариачин

Найрал дууны хичээл

Сургуульдаа явж байгаа нь

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()