Япончууд байгалийн гамшгийг далимдуулан олон Хятад, Солонгосчуудыг хүйс тэмтэрсэн түүх

1923 оны 9-р сарын 1-нд Японы Канто мужид 7.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон нь тус улсын түүхэн дэх хамгийн том хохирол учруулсан байгалийн гамшигт үзэгдлүүдийн нэг хэмээн тэмдэглэгдсэн байдаг. Харамсалтай нь энэ явдлын дараахан тус мужид амьдарч байсан Солонгос иргэд, коммунистуудыг цагдаа нар болон үндсэрхэг үзэлтнүүд нийлж хүйс тэмтэрсэн юм. Энэхүү аймшигт явдал нь "Кантогийн хядлага" хэмээн түүхэнд үлджээ.

Япончууд байгалийн гамшгийг далимдуулан олон Хятад, Солонгосчуудыг хүйс тэмтэрсэн түүх
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Их Кантогийн газар хөдлөлтийн улмаас 142,800 иргэн амиа алдаж, тус мужид амьдарч байсан 570,000 өрх буюу 1.9 сая иргэн орон гэргүй болсон бөгөөд өнөөгийн ханшаар 15 тэрбум ам.долларын хохирол учирсан аж. 

Уг гамшигт явдлын маргааш буюу 9-р сарын 2-оос эхлэн Японы коммунистууд, тэр дундаа Ямагүчи Сэйкэн хэмээх хүнээр толгойлуулсан бүлэг солонгосоос ирсэн хар ажилчидтай хамтран хүнс цулгуулж, шаардлагатай хүмүүс хүргэх ажил хийж байжээ. 

Ямагүчи зүүний үзэлтэй нэгэн байсан учраас Япон улс хөрш зэргэлдээ орнууд, тэр дундаа Солонгос, Хятадыг эзлэн түргэмгийлж байгааг хүчтэй шүүмжилдэг байжээ. Иймд тэрээр хүнс тарааж явахдаа иргэдэд өөрийн улсын хийж байгаа үйлдлийг буруу хэмээн ухуулж байжээ. 

Түүний удирдлага дор байсан бүлэг маш сайн зохион байгуулалттай байсан учраас маш олон хүнийг хүнсээр хангаад зогсохгүй нурсан барилгуудыг сэлбэж эхэлсэн байна. 

Гэвч Япон цагдаа нарт коммунистууд маш сайн зохион байгуулалттайгаар хүмүүст туслангаа "эх оронч бус" үзэл сурталд автуулж байгаа нь огт таалагдсангүй. Тэд эхлээд Ямагүчиг баривчилсан ч энэ нь коммунистууд болоод Солонгосчуудыг илүү идэвхтэй ажиллахад түлхэц болжээ.

Ингээд Канто мужийн цагдаа нар зохион байгуулалттайгаар энэ явдалтай "тэмцэхээр" шийдэв.

Ингээд 9-р сарын 2-ны өдрөөс эхлэн Ёкохама, Канагава, Токио хотын цагдаа нар энгийн иргэдэд Солонгосчуудыг хөнөөх зөвшөөрөл өгч эхэлсэн аж. . 

Мөн сонин хэвлэл болоод радиогоор Солонгосчууд байгалийн гамшиг болсныг далимдуулан хулгай дээрэм, хүчин гэх мэт аймшигт хэрэг хийж байгаа хэмээн зарласан байна. Олны дунд Солонгос хүмүүс ус болоод хүнсний хангамжийг булааж байна гэх цуу яриа хүртэл тарав. 

Хилэгнэсэн олон гудамжинд таарсан Япон царайгүй хүн бүрийг хөнөөж эхлэв. Тэд хулсан жад, сэлэм, буу, бороохой, муна зэргээр зэвсэглэн Хятад, Солонгос голдуу хүмүүсийг хядсан байдаг. 

Харамсалтай нь үүнд Рюкю гэх мэт үндэсний цөөнхүүд хүртэл үүнд өртсөн юм. 

Учир нь хэн япон мөн, биш вэ гэдгийг эхлээд өмссөн хувцасаар (Хятад, Солонгос, Рюкючууд өөрсдийн үндэсний хувцсыг өмсдөг байсан) дараа нь японоор яриулж мэддэг байв. Өмнө нь хэлсэнчлэн хэдий японы иргэн ч өөр нутгийн өөр аялгатай хүмүүс хүртэл энэ шалгуурт бүдэрч, газар дээрээ алуулсан байдаг. Бүр японы өөр хотоос ирсэн сурвалжлагч нар хүртэл үүнээс мултраагүй юм. 

Үүний хажуугаар Японы дотоод явдлын яам 9-р сарын 3-нд цагдаагийн газрын хийж байгаа ажлыг сайшаагаад худал мэдээ, цуу яриа үргэлжлүүлэн тараахыг тушаасан бөгөөд албан ёсны мэдэгдэлдээ "Байгалийн гамшигийг далимдуулах гэсэн бүлэн хүмүүс олон бий. Ялангуяа солонгосчууд алан хядах ажиллагаа болон хулгай дээрэм хийхээр төлөвлөж байгаа" хэмээсэн байдаг аж.

Эцэстээ улангассан олон "харийн" царайтай хүн бүрийг нас хүйсээр ялгалгүй хөнөөж эхэлсэн бөгөөд Токиогийн зарим дүүргүүдээр цусан гол урсаж эхэлсэн байна. 

Алдарт кино найруулагч Акира Курасава энэ явдлыг хүүхэд байхдаа нүдээрээ үзсэн бөгөөд ийн дурсжээ: "Уурссан олон бөөгнөрч ийшээ тийшээ гэж гүйлдэж байлаа. Тэд урт сахалтай хүн Япон байх үндэсгүй гэж итгэсэн тул бавгар сахалтай аавыг минь бүсэлж авав. Миний зүрх тэр үед галзуу мэт цохилж байлаа". Азаар түүний аав шалгуурт тэнцсэн тул амьд үлджээ. 

Арга барсан солонгосчууд цагдаагийн байрууд руу нуугдахаар ирсэн ч цагдаа нар тэднийг шууд хөөн гаргаж, зарим тохиолдолд тэднийг хүчээр чирч гаргаад хөнөөсөн байна. Харин якуза нар өөрсдийн эгнээнд элсүүлсэн Солонгос гишүүдээ уурссан олноос хамгаалсан аж. 

Эцэст нь цагдаа болон цэргийнхэн хамтарч алагдсан хүмүүсийн цогцсыг шатааж, эд мөрийн баримтаа устгажээ. Албан ёсны тэмдэглэлд 5 солонгос хүн амиа алдсан хэмээсэн байдаг. Харин амьд үлдсэн солонгосчууд болон уг явдлын гэрч болсон япончуудын мэдүүлэг, иргэний бүртгэл зэргээс харвал 6000-9000 хүн амиа алдсан хэмээх тооцоо гардаг байна. 

Дайны хажуугаар дажин гэгчээр цэргийнхэн энэ зуур коммунистуудыг утсгахаар шийджээ. Тэд хэдэн хэдэн нэртэй улаантнуудыг баривчилж хөнөөсөн бөгөөд үүнд Ямагүчи Сэйкэн багтсан байдаг. 

Уг явдлын дараа 735 иргэнийг аллагын хэргээр баривчилсан байна. Гэвч тэдний шүүх хурал нь жинхэнэ жүжиг болж өнгөрсөн аж. Шүүгч, прокурорууд болсон үйл явдлыг уншиж байхдаа инээлдэж байсан хэмээн хэд хэдэн гэрч дурссан байдаг бөгөөд дээрх 735 хүнд маш хөнгөн ял өгсөн юм. 

Мэдээж хэрэг амьд үлдсэн солонгосчууд Кантог орхин явахыг оролдсон боловч Токио хотын цагдаагийн газраас уг явдлыг олон улсад задруулахгүйн тулд тэднийг бөөнөөр нь баривчилжээ. Үүний дараа баригдсан 4000 солонгос иргэдийг албадан хөдөлмөр эрхлүүлж 2 сарын турш Токио хотыг цэвэрлүүлсэн байна.

Кантогийн хядлагын дараа Тэнгисийн цэргийн сайд Такарабе Такеши танхайрагчдыг сайшааж, тэднийг цэргийн алба хаахад бэлэн болсон хэмээсэн байна. 1927 онд Ёкохама хотын албан ёсны түүхийн номон дээр Солонгосчуудын эсрэг халдлага үйлдсэн гэх цуурхал нь "ямар нэгэн үндэслэлтэй" гэж бичсэн байдаг.

1996 онд түүхч Ж.Майкл Аллен хэлэхдээ "Солонгосоос бусад оронд энэ хядлагын тухай бараг мэддэггүй" гэжээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()