Сэтгэцийн эмнэлгийн сувилагч бүсгүй ажлынхаа талаар нууцуудыг дэлгэжээ

Олон аймшгийн киноны үйл явдал сэтгэцийн эмнэлэг дотор өрнөдөг билээ. Гэхдээ кинонд гарч буй зүйлд итгэх хэрэгтэй гэж  үү? Магадгүй сэтгэцийн эмнэлэг таны бодож байгаагаас өөр байж байх болох юм.  Энэ асуултанд Эстони дахь сэтгэцийн эмнэлгийн сувилагч бүсгүй хариулсан байна. Ингээд бүсгүйн ярьсан мэдээллийг сонирхоцгооё. 

Сэтгэцийн эмнэлгийн сувилагч бүсгүй ажлынхаа талаар нууцуудыг дэлгэжээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

“Ээж маань шинэ амьдралын эрэлд гарч өөр хот руу нүүсний дараа бид ямар нэг аргаар амжиргааны мөнгө олох хэрэгтэй болсон юм. Ингээд аргагүйн эрхэнд тэр 200 гаруй хүн амьдардаг асрамжийн газар үйлчлэгчээр ажиллаж эхэлсэн. "

Мэдээж хотын чимээ шуугианаас хол, алслагдмал газар уг асрамжийн газар байрлах бөгөөд хажууханд нь хуучин цэцэрлэгт хүрээлэн харагдана.  Хооллох заал, урлагийн танхим, өдрийн цагийг зугаатай өнгөрүүлэх өрөө, хувцас угаалгын өрөө, гараж гээд маш олон өрөөнүүд бий. Бүх тоног төхөрөөмж нь орчин үеийн стандартад нийцсэн.  Асрамжийн газар нийгмийн ажилтан, сувилагч, үйлчлэгч, сэтгэл зүйч, гэр бүлийн судлаач, гал тогооны туслах, жолооч гэх мэт 90 гаруй ажилтан ажилладаг. Эмэгтэй өндөр настнуудыг “охид, харин эрэгтэй өнөдр настнуудыг “хөвгүүд” хэмээн дууддаг.

Ажлын гараа

Би ээжийнхээ ажил дээр очихдоо хүүхдийн сониуч зангаар өнгөцхөн сонирхож эхэлсэн ч яваандаа тэр мэдрэмж хачин жигтэй болж хувирсан юм.  Зуны амралтынхаа үеэр би хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн асрамжийн газарт цэвэрлэгээ хийж орлого олох болсон. Үүнээс гадна өндөр настнуудтай зугаалж, хүүхдүүдтэй хамт тоглоом тоглож, зураг зурсаар хэсэг хугацааны дараа сувилагч болсон юм.

Асрамжийн газар ирж буй хүмүүсийн өвчний онош, хувь тавилан гээд бүх зүйл нь өөр байдаг.  Тэд хүүхдийн асрамжийн газраас төрөлхийн гажигтай, эсвэл хүүхэд байхдаа ямар нэгэн хүнд өвчнөөр өвдөж сэтгэцийн өвчтэй болсон байх нь ч бий. Энэ тохиолдолд тэднийг 18 хүрмэгц уг асрамжийн газар руу явуулдаг юм. Төрөл бүрийн сэтгэл зүйн архаг өвчлөлтэй хүмүүс энэ газарт ирдэг.

Ажлын гараа

Асрамжийн газар 3 барилга, 4 тасагтай бүрдэх ба тасаг бүр өвчний ангилалаар зааглагдсан байдаг. Эрэгтэй, эмэгтэй тасаг, хүнд өвчтэй, сэтгэцийн эмгэгтэй эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн холимог тасаг гэж бий. Ингээд би хамгийн хүнд тасагт нь ажиллахаар болсон юм.

Миний ажиллаж буй тасаг онцгой өвчтөнүүдтэй учир нэн түрүүнд тэдэнд дасан зохиоцох хэрэгтэй байсан.  Хүнд өвчтэй, сэтгэцийн архаг эмгэгтэй өвчтөнүүд аливаа зүйлийг өөрсдөө хийх чаламжгүй тул тэдэнд тогтмол асаргаа хэрэгтэй. Тэд ихэнхдээ л амьтны инстинктээр өдөр хоногийг өнгөрөөдөг бөгөөд зарим нэг нь ойлгомжтой ганц нэг үг хэлэх бол дийлэнх хүмүүстэй ойлголцоход бэрх байдаг. Тэд зүгээр л үл мэдэгдэх авиа гаргана. 

Секс байхгүй - зөвхөн хайр

Мэдээж анх энэ орчинд ороход бүх зүйл танд аймшигтай санагдана. Та өдөр тутмын амьдралдаа энэ төрлийн зүйлийг харж дасаагүй байгаа шүү дээ. Үүнээс гадна сэтгэцийн өвчтэй хүмүүс өөрийгөө хянах чадваргүй байдаг учир тэд юу ч хийж магадгүй ч ихэнхдээ энгийн хүмүүстэй ижил зүйлийг л хийдэг. Тэдний хувьд хайр, нөхөрлөл, өрөөл бусдыг өрөвдөх зэрэг сэтгэл хөдлөл танил бөгөөд  эдгээр сэтгэл хөдлөлүүд нь  энгийн хүнийхээс ч илүү үнэн байж чаддаг юм.

Секс байхгүй - зөвхөн хайр

Нэг удаа хүнд өвчтэй охин өглөөний цайгаа ууж дууссаны дараа нөгөө талын ширээнд сууж буй өөртэйгөө ижил хүнд өвчтэй хүүгийн хажууд очсон. Тэд хоёул нууцлаг, эргэн тойронд болж буй бүх зүйлд огт анхаарал хандуулахгүй байсан юм. Хоолны ширээний ард сууж байсан хөвгүүний анхаарал тэр чигтээ охинд хандсан байсан учир намайг хажууд нь очиход тэр бараг л анзаараагүй болов уу. Охин хөвгүүний ард зогсож, түүний мөрөн дээр гараа тавих гэсэн боловч хүү түүнийг ардаа байгааг мэдэрч, ширээн ардаас удаан гэгч нь босжээ.  Тэд чимээгүй сугадалцаж, хоолны өрөөнөөс гарч явсан бөгөөд харин би хэсэг хугацаанд цочирдсон чигтээ гацаж орхисон юм.

Хэдийгээр хачин ч гэсэн үнэхээр сэтгэл хөдөлгөм байж чадсан. Энэ мэтчилэн  хайр сэтгэлийн харилцаа өвчтнүүдийн дунд олон тохиолдоно. Заримдаа энэ харилцаа гэрлэлт болох нь ч бий. Хуримын арга хэмжээг яг л уламжлалт ёсны дагуу зохион байгуулж, гэрлэлт батлуулах, насан туршийн хайрын амлалт өгөх зэргээр үргэлжилнэ. Зарим хосыг тусдаа VIP өрөөнд амьдрахыг зөвшөөрдөг бөгөөд тэд өөрсдөө хоолоо хийж, гэрээ цэвэрлэж, бүх зүйл энгийн нэгэн гэр бүлийн адилаар амьдардаг байна.

Харин  хүүхдийн уйлах чимээ эдгээр өрөөнүүдэд хэзээ гардаггүй. Өвчтнүүд бэлгийн харьцаанд орох хориотой байдаг. Мэдээж, бие физиологийг захирах гэдэг хэцүү ч хэрвээ хэн нэгэн жирэмсэн болсон бол тэр даруй үр хөндүүлдэг.  Учир нь эрүүл хүүхэд төрнө гэдэг баталгаа байхгүй. 

Зарим өвчтнүүд ажил хийдэг. Жишээлбэл: орчноо цэвэрлэх, бохир хувцсыг угаалгын өрөө рүү зөөх, цэвэр хувцсыг зөөх, гал тогооны ажилд туслах, хоолны өрөөний бохир аяга тавгийг хураах гэх мэт.  Энэ бүх зүйлийг хийснээр тэд цалин авдаг бөгөөд хуримтлал үүсгэх, захиран зарцуулах эрхтэй байдаг.  

Бусад хүмүүс

Заримдаа энэ  төрлийн асрамжийн газрын талаар аймшигтай мэдээллийг сонсож болох ч азаар миний ажиллаж байсан газар ийм зүйл тохиолдоогүй. Сэтгэцийн өвчтэй хүмүүстэй ажиллаж байхдаа би хоёр зүйлийг ойлгосон. Нэгдүгээрт, тэднийг өрөвдөж болохгүй. Хоёрдугаарт, тэднээс айж болохгүй.  Тэд таны айдсыг нохой мэт маш сайн мэдрэх болно. Тиймээс өвчтнүүдтэй энгийн хүмүүстэй харьцаж байгаа мэт харьцаж, үргэлж эелдэг байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, танд итгэж болно гэсэн итгэлийг өвчтнүүдэд төрүүлэх явдал юм. Гэхдээ тэд таныг хүндэлдэг, өөрөөс нь илүү их эрх мэдэлтэй гэдгийг ойлгох хэрэгтэй.

Ажилчид өвчтнүүдэд гэр бүлийн халуун дулаан уур амьсгал төрүүлэхийг хичээдэг.  Нэг өрөөнд 2-3 өвчтөн амьдрах бөгөөд цэвэр цэмцгэр, тав тухтай орчин бүрдүүлж, өрөөнд чанартай тавилгаар ч тохижуулсан байх нь бий.  

200 гаруй өвчтөнүүдэд сайхан үг, эелдэг инээмсэглэл, харилцан яриа зэрэг нь дулаан хувцас, хоолтой ижил хэрэгтэй гэдгийг санах нь зүйтэй. Хэдийгээр энэ төрлийн хүмүүсийг нийгэмшүүлэх хэрэгтэй гэж ярьдаг ч бид эдгээр хүмүүсийг өдөр тутмын амьдралдаа хүлээж авахад бэлэн гэж үү?

Бусад хүмүүс

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()