Хамгийн олон Нобелийн шагналтан төрүүлэн гаргасан дэлхийн 10 орон

Нобелийн шагналыг 1901-2021 оны хугацаанд 597 гаруй удаа гардуулсан байна. Хоёр удаа шагнагдаж байсан хүмүүсийг оролцуулаад нийт 919 хүн, 24 байгууллага энэ шагналын эзэн болж байсан аж. Тэгвэл аль орон хэдэн удаа шинжлэх ухаан, нийгмийн хэмжээнд гаргасан амжилтаараа дэлхийд тэргүүлж энэхүү нэр хүндтэй шагналын эзэн болсон юм бол.

Хамгийн олон Нобелийн шагналтан төрүүлэн гаргасан дэлхийн 10 орон
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 АНУ - 275 шагналтан

АНУ уран зохиолоос бусад бүх салбарт тэргүүлж хамгийн олон буюу 275 Нобелийн шагнал хүртжээ. Энэ дундаа эрүүл мэндийн салбарт 102 шагнал хүртсэн байна. 

АНУ - 275 шагналтан

2 Их Британи - 103 шагналтан

Их Британи мөн адил эрүүл мэндийн салбарт өндөр амжилт гаргасан бөгөөд үүний хажуугаар хими, эдийн засаг чиглэлээр Нобель хүртсэн хүмүүсийн тоогоор мөн өндөр буюу АНУ-ын араас 2-т жагсаж байгаа аж. Сонирхолтой нь уран зохиолын салбарт мөн адил Их Британи өндөр амжилт гаргаж 2-рт жагссан байна. 

Их Британи - 103 шагналтан

3 Герман - 83 шагналтан

Герман улс харин хими, физикийн салбарт Нобель хүртсэн хүний тоогоор 2-рт бичигдэж байгаа аж. Уг салбарт шагнал авсан хүмүүсийн дунд Алберт Эйнштэйн гэх мэт суут эрдэмтэд багтаж байгаа юм. Сонирхолтой нь Нацистууд төрийн эрх барьж байх үед Гитлер Нобелийн шагналыг авах нь улсаасаа урвасан хэрэг хэмээн зарласан учраас хэд хэдэн эрдэмтэн Дэлхийн 2-р дайн дууссаны дараа л шагналаа хүлээн авсан байдаг. 

Герман - 83 шагналтан

4 Франц - 56 шагналтан

Франц улс уран зохиолын чиглэлээр Нобелийн шагнал хүртсэн хүмүүсийн тоогоор дэлхийд тэргүүлдэг байна. Мөн тус орон энх тайвнаас бусад бүх салбарт эхний 4-т багтдаг аж. 

Франц - 56 шагналтан

5 Швед - 29 шагналтан

Швед улс бүх салбарт энэхүү шагналыг хүртсэн бөгөөд хамгийн сонирхолтой нь нэг хүнд ноогдох шагналын тоогоор 4-т бичигддэг аж. 

Швед - 29 шагналтан

6 Япон - 27 шагналтан

Азиас хамгийн олон Нобелийн шагналтан төрүүлсэн орон бол Япон юм. Энэ дундаас химийн салбарт хамгийн олон буюу 8 хүн уг шагналын авсан байна. 

Япон - 27 шагналтан

7 ОХУ - 26 шагналтан

ОХУ бус Зөвлөлтийн үед орос эрдэмтэд нээлт болон ололтуудаараа ихэнх Нобелийн шагналыг хүртэж байжээ. 1990 оноос хойш тус орон 5 Нобелийн шагнал хүртсэн байна. 

ОХУ - 26 шагналтан

8 Польш - 26 шагналтан

Польш улс Нобелийн шагналыг 2 удаа, 2 өөр салбарт хүртсэн цорын ганц эрдэмтэнтэй юм. Тэр бол алдарт химич, физикч Мари Кюри билээ.

Польш - 26 шагналтан

9 Канад - 19 шагналтан

Канадын эрдэмтдийн гаргасан хамгийн чухал бүтээл нь чихрийн шижингийн инсулин тарилга юм. Энэхүү нээлтийн ачаар дэлхий дээрх хэдэн зуун сая иргэд эрүүл аюулгүй амьдрах боломжтой болсон байна. 

Канад - 19 шагналтан

10 Итали - 19 шагналтан

Итали улс бүх 6 салбарт Нобелийн шагнал хүртсэн байна. Тэднээс уран зохиолын салбарт нийт 6-г хүртсэн нь хамгийн олон нь болж байгаа юм. 

Итали - 19 шагналтан

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()