СААК БАРИМТ

Дэлхийн хамгийн анхны жирэмсэн эрийн хачирхалтай түүх

Хачирхалтай, жигтэй зүйлс бидний амьдарч буй дэлхий дээр өч төчнөөнөөрөө л болж байх юм даа. Уг нь гагцхүү эмэгтэй хүн л хүүхэд тээх алтан боломжийг атгаж төрсөн байдаг атал эрэгтэй хүн хүүхэд тээж, төрүүлсэн явдал 2008 онд гарч, дэлхий нийтийг гайхшруулж байсан билээ. Ингээд та бүхэндээ дэлхийн хамгийн анхны жирэмсэн эрийн ээдрээтэй амьдралыг сонирхуулъя.

Дэлхийн хамгийн анхны жирэмсэн эрийн хачирхалтай түүх Хадгалах

39 эхнэртэй Энэтхэг эр

Байшингийн дээвэр дээр зогсох энэ бөөн хүмүүсийг мэдэхгүй нэгэн нь харахад нэг ангийхан, эсвэл тосгоны хэсэг оршин суугчид гэж эндүүрэхээр. Гэвч тэд бол нэг нөхөртэй 39 эхнэрийн хүүхдүүд болон тэдний ач зээ нар юм. Байж боломгүй мэт санагдах ч Энэтхэгийн энэ гэр бүл өнөө цагийн хамгийн өнөр өтгөн гэр бүлээр шалгараад байна. 

39 эхнэртэй Энэтхэг эр Хадгалах
2016-06-03, 10:00

Жуулчдын зүрхэнд шар ус хуруулсан газрууд

Аялал жуулчлал дээд цэгтээ тултал хөгжиж буй энэ цаг үед гэрэл зураг, хүмүүсийн ам дамжсан яриа, элдэв янзын эрээн мяраан нэвтрүүлэг зэргээс гайхалтай газруудыг үзэж сонирхон, тийшээ очих хүсэлдээ хөтлөгддөг. Гэтэл яг үнэндээ бодит газар дээр нь очоод үзэхэд санаснаас тэс өөр, бүр урам хугармаар байдаг газрууд даанч олон. Ингээд та бүхэнд жуулчдыг халшрааж, "зүрхэнд нь орсон" газруудыг танилцуулж байна. 

Жуулчдын зүрхэнд шар ус хуруулсан газрууд Хадгалах
2016-06-02, 18:55

Монгол, Хятадын ялгаа юу вэ?

Улс орон бүрийн ёс заншил, хөгжил, ард түмний ахуй амьдрал бүхэн өөрийн гэсэн онцлогтой. Тиймдээ ч та бүхэндээ нэгэн жуулчны аяллынхаа хугацаанд олж мэдсэн Монгол, Хятад улсууд болон иргэдийн харилцаа, амьдралын хэв маяг, сэтгэлгээний ялгааг орчуулан хүргэе. Бид гадны хүмүүсийн нүдэнд ингэж л харагддаг юм байна. Харин та үүнтэй санал нэг байна уу?

Монгол, Хятадын ялгаа юу вэ? Хадгалах

Улс орнуудын хачирхалтай секс уламжлал

Бид бүгд өөр өөрсдийн улсын ёс заншилд захирагдан амьдардаг. Харин эртний улсуудад хачин, жигтэй секс болон гэрлэлтийн уламжлалууд байдаг байжээ. Зарим нь бүр зүүдэнд ч багтамгүй, яг л үлгэр домог шиг зүйлс байдаг нь гайхалтай хэрэг шүү. Ингээд эрт үед хүчинтэй байсан, улс орнуудын хачирхалтай секс уламжлалтай танилцъя.

Улс орнуудын хачирхалтай секс уламжлал Хадгалах

Урт шилэн оймсны түүх

1939 оны 10-р сарын 24-ний өдөр АНУ-ын Делавер мужийн Вилмингтон дахь нэгэн их дэлгүүрт татуургатай шилэн оймсыг анх худалдаалсан байна. Энэ шинэ бүтээгдэхүүн нь худалдан авагч эмэгтэйчүүдийн дунд жинхэнэ шуугиан тарьж, жинхэнэ хуйлрааныг бий болгожээ. Ингээд та бүхэндээ саяхан “төрсөн өдөр нь” болоод өнгөрсөн "шилэн триконы" тухай баримтуудыг сонирхолтой гэрэл зургуудын хамт хүргэж байна.

Урт шилэн оймсны түүх Хадгалах

Дэлхийн хамгийн зартай эмэгтэй гэмт хэрэгтнүүд

Түүхэнд бичигдэн үлдсэн хамгийн харгис, атгаг хорон санаатай, аймшигтай гэмт хэрэгтнүүдийг танилцуулъя. Үрийнхээ төлөө амь биеэ хайрлахгүй тэмцэх нэгэн байхад, үнэ мөнгөний төлөө төрсөн үр, эх эцгээ ч хөнөөсөн эмэгтэйчүүд байх юм. Тэдний аймшигт үйлдлүүд түүхэнд цусан мөр үлдээж, хүмүүсийн сэтгэлд айдас хүйдсийг хуруулсан билээ.

Дэлхийн хамгийн зартай эмэгтэй гэмт хэрэгтнүүд Хадгалах

Дэлхийн тухай сонирхолтой баримтууд

Амьд явах хугацаандаа бид маш олон зүйлийг таньж мэддэг. Гэвч нэг хүн нэг насандаа Дэлхийн бүх сонирхолтой баримт, мэдлэгүүдийг өөрийн болгож амждаггүй нь харамсалтай. Тэгвэл таны ганц олдох амьдралд мэдлэгийг тань нэмэх маш сонирхолтой, бас зарим талаараа хөгжилтэй баримтуудыг хүргэж байна.

Дэлхийн тухай сонирхолтой баримтууд Хадгалах

Гиннессийн номонд орсон сонирхолтой бүжиг

Нью-Йоркт 358 хүн нэгэн зэрэг «тверк» (Twerk) хэмээх өдөөгч бүжиг бүжиглэжээ. Энэ бүжгийн гол хөдөлгөөн нь үзэгчид рүү нуруугаараа харж, өгзгөө сэгсрэн бүжиглэж бусдыг өдөөх явдал байсан юм. 358 хүн зэрэг бүжиглэсэн учир ийнхүү Гиннесийн амжилтуудын номд багтах гол нөхцөл болжээ.

Гиннессийн номонд орсон сонирхолтой бүжиг Хадгалах

Амьтад хэрвээ ярьдаг байсан бол, юу хэлэх вэ?

Хүмүүс бид амьтдын хэлийг мэдэхгүй болохоор заримдаа гэрийнхээ нохой, муурыг ойлгохгүй түрхэн зуур “муудах”, “маргалдах” үе бишгүй. Гэхдээ тэд хэрвээ хүний хэлээр ярьдаг байсан бол нэг иймэрхүү л зүйл хэлэх байх даа...

Амьтад хэрвээ ярьдаг байсан бол, юу хэлэх вэ? Хадгалах
2016-06-01, 14:20

Гэр бүлээрээ тоглох хөгжилтэй тоглоомнууд

Зун цаг юу юугүй хаяанд ирж, гэр бүлээрээ хөдөө гадаа ядрахаа мэдэхгүй аялж, зугаалдаг үе ирлээ. Энэ үед л гэр бүлийнхэнтэйгээ хамтдаа хэзээ ч мартагдашгүй дурсамжийг бүтээж, ханатлаа хөгжилдөх хэрэгтэй шүү дээ. Тийм ч учраас бид та бүхэндээ аав ээжтэйгээ, ах эгч дүүтэйгээ, хөөрхөн үрстэйгээ хамтдаа тоглож болох хөгжилтэй тоглоомнуудыг танилцуулж байна. 

Гэр бүлээрээ тоглох хөгжилтэй тоглоомнууд Хадгалах
2016-05-31, 18:18