Саран дээр цөмийн бөмбөг хаях Америкчуудын төлөвлөгөө

Илон Маск Ангараг гараг дээр цөмийн туршилт явуулснаар мөсөн бүрхүүл нь хайлж, асар их хэмжээний нүүрсхүчлийн хий ялгаруулж, хүн төрөлхтөн амьдрах таатай орчин бүрдэнэ гэдэгт итгэдэг. Гэхдээ түүнийг энэхүү санааг гаргахаас өмнө хүн төрөлхтөн саран дээр цөмийн бөмбөг дэлбэлэх төлөвлөгөө гаргаж байжээ. 

Саран дээр цөмийн бөмбөг хаях Америкчуудын төлөвлөгөө
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Яагаад саран дээр цөмийн туршилт хийх болов?

1957 оны 10-р сарын 4-нд ЗХУ анхны хиймэл дагуулаа дэлхийн тойрог замд хөөргөсөн нь АНУ-ын нэр хүндэд маш том цохилт болов. Удалгүй 12-р сард АНУ өөрсдийн хиймэл дагуулаа сансарт хөөргөхийг оролдсон ч бүтэлгүйтэж, талбайгаас хөөрсөн даруйдаа дэлбэрсэн байна. Энэ явдлыг дэлхий нийт, шар хэвлэлүүд ихээхэн шоглож, сансрын хөлгийг "капутник" буюу бүтэлгүйтсэн хөлөг  хэмээн нэрлэж байв. Энэ хооронд ЗХУ-ын сансрын технологи амжилттай хөгжсөөр, тэд сансарт амьд амьтан нисгэсэн анхны улс болов. Харин Зөвлөлтийн энэхүү сансрын салбар дахь амжилтыг эвдэж, нэр хүндээ сэргээх томоохон шаардлага АНУ-ын өмнө тулгарсан юм. Ингээд Америкийн эрдэмтэд саран дээр цөмийн бөмбөг дэлбэлэх санаа гаргажээ. 

Яагаад саран дээр цөмийн туршилт хийх болов?

2 Цөмийн туршилтын төлөвлөгөө

Энэхүү санааг анх 1957 оны 02-р сард сансрын эрин үе эхлэхээс ч өмнө устөрөгчийн бөмбөгийг бүтээгч Америкийн эрдэмтэн Эдвард Теллер санаачилжээ. Америкийн эрдэмтэд төслийг сайшаан "A119  төсөл" гэж нэрлэн, 1958 оны эхний хагаст төслийг боловсруулж эхэлсэн байна. Төслийн ажил эхэлсэн даруйд дэлхий нийт анхаарлаа хандуулж эхэлсэн бөгөөд үүнд зохиолч Кей Дэвидсон ихээхэн хувь нэмэр оруулж байжээ. Тэрээр алдарт астрофизикч Карл Саганын намтар зохиолыг бичихээр шийдэж, зохиолдоо саран дээр цөмийн бөмбөг дэлбэлэх төсөлд Саганыг оролцсон гэж бичсэн байв. Үүний ачаар дэлхий нийт A119 төсөлтэй танилцсан юм.

Цөмийн туршилтын төлөвлөгөө

Эхэндээ АНУ саран дээр термонуклеар бөмбөг хаяхаар төлөвлөж байсан ч тийм хэмжээний цөмийн зэвсгийг зөөвөрлөх хүчин чадалтай хиймэл дагуул байгаагүй юм. Ойрын ирээдүйд саран дээр термонуклеар бөмбөг дэлбэлж болохгүйг ухаарсан эрдэмтэд A119 төслийг өөрчлөн, байлдааны W-25 цөмийн зэвсэг ашиглахаар шийджээ. W-25 нь ойролцоогоор 1,7 килотоны хүчин чадалтай, жин нь өөр гариг руу зөөвөрлөхөд хамгийн тохиромжтой нь байв.

Дэлхий ертөнцийг гайхшруулахаар шийдсэн АНУ-ын эрдэмтдийн үзсэнээр саран дээрх цөмийн дэлбэрэлтийн дараа тоосны үүл асар өндөрт хуралдаж, хуралдсан зузаан үүл хиймэл дагуулуудыг бүрхэж, үүл нарны туяагаар гэрэлтэн, сансраас дэлхийд мэдэгдэхүйц харагдах аж. Ийнхүү хүн төрөлхтөн АНУ-ын агуу сүр хүчийг нүдээр харж, бишрэн шүтэх ёстой байсан юм.

3 Төсөл яагаад хэрэгжээгүй вэ?

Харамсалтай нь энэхүү төсөл хэзээ ч хэрэгжээгүй юм. 1959 оны 1-р сард A119 төслийг хэрэгжүүлэгч болон төслийн ажлыг мэддэг бүх хүн төрийн нууцыг задруулахгүй байх гэрээнд гарын үсэг зурцгаасан. Гэсэн ч сансарт цөмийн бөмбөг дэлбэлэх төсөл цуцлагдаж, үүнтэй холбоотой албан ёсны тайлбар гараагүй боловч үүнд хэд хэдэн бодит таамаглал бий.

Нэгдүгээрт, ардчилсан орнуудын хувьд олон нийтийн санал бодол нэлээд ач холбогдолтой байдаг бол Тоталитар ЗХУ-д олон нийт, иргэдийн санал тийм ч нөлөөтэй бус. Тиймээс ард иргэд улс орныхоо цөмийн зэвсэг дэлбэлэх ажлыг хилэгнэн хүлээж авах уу, бахдаж сонсох уу гэдэг таамаглашгүй байсан гэдэг. Мөн Олон Улсын Хамтын Нийгэмлэг, Олон улсын байгууллагууд ч энэ төслийг зөвшөөрөхгүй гэдэг нь тодорхой.

Хоёрдугаарт, тухайн үед тэрхүү аюултай цөмийн зэвсгийг зөөвөрлөх хөлөг, хиймэл дагуул тийм ч найдвартай байгаагүй. Хүн бүр 1957 оны 12-р сард болсон сансрын хөлгийн дэлбэрэлтийг санаж байсан учир хэрэв төсөл бүтэлгүйтвэл АНУ газар нутаг дээрээ цөмийн бөмбөг дэлбэлж, эх орноо үнсэн товорго болгох байсан.

Саран дээр цөмийн туршилт хийж, сарыг колончлох уг төлөвлөгөөг ихэнх эрдэмтэд боломжгүй гэж үзэж байлаа. Цөмийн дэлбэрэлт болсны дараах орчин ирээдүйд хүн төрөлхтөн амьдрахад тохиромжгүй гэдэгт тэд итгэлтэй байсан юм. 

Төсөл яагаад хэрэгжээгүй вэ?

Гэсэн хэдий ч 1969 оны 07-р сарын 20нд Нил Армстронг, Бузз Олдрин нар саран дээр газардсанаар АНУ сансрын салбарт ЗХУ-ыг ялж чадна гэдгээ нотолсон юм. Харин тухайн үед ЗХУ саран дээр атомын бөмбөг дэлбэлэх E-4 төслөө танилцуулж байсан гэдэг.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()