Дэлхийн хамгийн анхны жирэмсэн эрийн хачирхалтай түүх

Хачирхалтай, жигтэй зүйлс бидний амьдарч буй дэлхий дээр өч төчнөөнөөрөө л болж байх юм даа. Уг нь гагцхүү эмэгтэй хүн л хүүхэд тээх алтан боломжийг атгаж төрсөн байдаг атал эрэгтэй хүн хүүхэд тээж, төрүүлсэн явдал 2008 онд гарч, дэлхий нийтийг гайхшруулж байсан билээ. Ингээд та бүхэндээ дэлхийн хамгийн анхны жирэмсэн эрийн ээдрээтэй амьдралыг сонирхуулъя.

Дэлхийн хамгийн анхны жирэмсэн эрийн хачирхалтай түүх
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1

Түүнийг Томас Бити (Thomas Beatie) гэдэг. Уг нь анх төрөхдөө эм хүйстэй болж мэндэлсэн боловч том болох тусам өөрийн биеэ хянаж чадахаа больж, эрэгтэй хүний даавар илүүтэй ялгаруулах болсон гэдэг.

2

Мэдээж энэ нь сэтгэл зүйн болоод биемахбодийн хувьд түүнийг нийгмээс тусгаарлаж, ганцаардмал, зожиг нэгэн болгосон байдаг. Нэг л өдөр тэр амьдралынхаа хамгийн том шийдвэрийг гаргаж, хүйсээ солиулахаар шийдсэн билээ.

3

Тухайн үед Томас 23 настай байв. Ингээд эрэгтэй болохоор эрс зориг шулуудаж, эр даавар өөртөө суулгуулж, хөхөө авхуулсан ч хүүхэд тээх саваа үлдээхээр шийдсэн юм. Ийн өөрийн хүслээ биелүүлсэн залуу, итгэл төгс, бусадтай харилцах болсон гэдэг. 

4

Xуулийн дагуу ч эрэгтэй хүн болж өөрчлөгдсөн бөгөөд Нэнси (Nancy) гэх өөрөөсөө 10 насаар эгч бүсгүйтэй танилцан, дотносон юм.

5

Тэдний бие биенээ гэх агуу хайрын үндсэн дээр ийнхүү нэгэн шинэ гэр бүл бий болов. Гэтэл Нэнси харамсалтайгаар хүүхэд төрүүлэх боломжгүй байж тааран, ихэд шаналж байгаа эхнэрийгээ өрөвдсөн залуу өөрөө хүүхэд тээхээр шийдсэн юм.

6

Тэрээр хүйсээ солиулахдаа саваа үлдээсэн нь аз болж түүнд үр суулгаж, жирэмслүүлсэн ажээ.

7

2008 онд ийнхүү тэрээр дэлхийн хамгийн анхны жирэмсэн эр гэх тодотголыг хүртсэн билээ. Түүний гэдэс бага багаар томорч байсан төдийгүй хөдлөх тоолонд нь залуу асар ихээр гайхширч, баярладаг байжээ. Түүний тухай баримтат кино хүртэл хийсэн бөгөөд энэхүү кинон дээрээ "Биен дотор минь тусдаа нэгэн амь бүрэлдэж байна гэж бодохоор үнэхээр гайхалтай бас сонин санагдаж байна" гэж байсан юм. 

8

Анхны хүүхдээ 10 сар тээсний дараа тэрээр кисер (хийсвэр) хагалгаа хийлгэж, бяцхан охиноо төрүүлжээ.

9

Түүний охин ямар нэгэн асуудалгүй эрүүл саруул байсан нь хосуудын хувьд төдийгүй анагаах ухааны түүхэнд ч гэсэн тэмдэглүүштэй үйл явдал болсон билээ. Томас хүүхдэд их хайртай төдийгүй өөрөө тээж төрүүлсэн тул яг л ээж шиг нь байдаг гэнэ.

10

Тиймдээ ч тэд дахин хүүхэд төрүүлэхээр шийдэж, урьдны аргаар хоёр дахь үрийн зулайгаа үнэрлэсэн юм. Дэлхий нийтээр залуу эрийн тухайн ярилцаж, гайхан биширцгээж, бүр мөрийн тавьцгааж байв.

11

Харин 2010 оны 7-р сарын 25-нд гурав дахь хүүгээ кисер хагалгаагаар биш өөрөөрөө төрүүлсэн байдаг. Тэрээр ийнхүү гурван хүүхдийн хүйн холбоотой эцэг болж, эхнэр болон хүүхдүүдээ баярлуулсан билээ. Бусад гэр бүлийн адилаар тэднийд ч мөн аз жаргал бялхаж, хамгийн сайхан гэр бүлийг цогцлоосон аж.

12

Нэр алдарт гарахын хэрээр тэдний олох мөнгө ч ихэсч байсан боловч Томас мөнгөний төлөө хүүхдэд төрүүлдэггүй гэдгээ хатуусан хэлсэн байдаг юм.

13

Он цаг улиран одож, хүүхдүүд нь ч том болж, сургуульд  орж эхлэв. Харин хосуудын харилцаа муудаж, үргэлж л жижиг сажиг зүйлс дээрээс маргалдах болж, улмаар хоёр тийш болохоор шийджээ.

14

Тиймдээ ч Нэнси гэрээ орхин явсан аж. Хүүхдүүдээ ганцаараа өсгөх болсон эр эхнэртэйгээ найзын харилцаатай үлдэж, хааяа нэг уулздаг болсон байна.

15

16

Томас хүүхдүүдийнхээ сургуулийн захиралтай их найрсаг харилцаатай байсан бөгөөд улмаар сэтгэл алдарч, түүнтэй болзох болсноор тэдний хайр дурлал бадамлан асаж эхлэв. Ийнхүү нэлээд хэдэн сарыг хамтдаа туулсан хосууд хуримаа хийхээр шийджээ.

17

Өдгөө 42 настай Томас, 46 настай Амбер Ничольс ( Amber Nichols) гэх үзэсгэлэнтэй бүсгүйтэй өнгөрөгч 6-р сарын 1-нд хуримаа хийсэн байна. Цагаан даашинз өмсөн, чамин инээмсэглэлээр өөрийгөө чимсэн Амберийг хараад Томас нулимс дүүрэн жаргалтай харцаар, гэргийгээ ширтэж байсан нь гэрэл зургийн дуранд тодоос тод буужээ.

18

Тэдний хуриманд Томасын 3 хүүхэд хүрэлцэн ирсэн бөгөөд Амберийн охин болон ач охин нь ч ирж, тэдэнд баяр хүргэсэн байна. Амбер огтхон ч эмээ гэж харагдахгүй байгаа биз. Ийнхүү гайхалтай хурим хийж, аз жаргалыг эрэлхийлж байгаа хосуудад аз жаргал, инээд хөөр мөнхөд тохиох болтугай. 

19

20

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()