Сирийн шөнийн амьдрал

2016-05-25, 10:55
17,772

Сирийн иргэний дайн гараад 4 жил болоход иргэдийн тайван амгалан байдал маш ихээр алдагдаж, асар олон хүний амийг авч одсон аймшигт дэлбэрэлт, алан хядах бүлэглэлийнхний хэрээс хэтэрсэн харгис явдлууд дэлхий нийтийн анхаарлыг татаж байгаа билээ. Харин Сирийн хоёр дахь том хот болох Дамаскуст залуус өмнөх амьдралын хэв маягаа эргүүлэн авчирж, шөнийн клуб, цэнгээний газруудаар үйлчлүүлж эхэлсэн нь сүүлийн үеийн хамгийн чихэнд чимэгтэй мэдээлэл болоод байна. 

Сирийн шөнийн амьдрал
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1

Өнгөрөгч хоёрдугаар сард ОХУ-аас Дамаскуст цэргийн туслалцаа ирж, гэрээ байгуулан хотыг аюулгүй болгосон билээ. Үүнээс хойш иргэд сүүлийн хоёр жилд мэдрээгүй баяр баясгалан, хамгийн гол нь амгалан тайван байдлыг мэдэрч байна. 

2

Үйлчилгээний болон цэнгээний газрууд сэргэж, хүмүүс ч гудамжаараа тайван алхацгаах болов. 

3

Маш олон хүмүүс эх орноосоо дүрвэж байгаа ч, байдал эргэн хэвийн болсонд баярласан хүмүүс нутагтаа үлдэхээр шийджээ. "Хэн ч дүрвэгч болж, өөр улс орныхонд адлагдахыг хүсэхгүй шүү дээ" хэмээн тэд хэлж байна. 

4

Гэсэн ч төв гудамжны хажууханд танк, буутай цэргүүд гүйлдэж, бөмбөгдөлт болж байгаа нь мэдрэгддэг гэнэ. 

5

Шөнийн амьдрал зөвхөн хүмүүсийг зугаацуулаад зогсохгүй, шинэ ажлын байр нэмэгдүүлж, хямралаас гаргах тустай юм. 

6

2011 оноос хойш Сири фунтийн ханш асар ихээр унаж, 550 фунт нэг доллартай тэнцэх болжээ. Үүгээр ганцхан шил шар айраг л авч хүрэх аж. 

7

Ямартай ч сүүлийн дөрвөн жилд мэдрээгүй зугаа цэнгэл, амар амгалан байдлаа тэд зүрх сэтгэлээсээ мэдэрч байгаа нь гайхалтай. 

8

9

10

11

12

13

14

15

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()