Монгол, Хятадын ялгаа юу вэ?

Улс орон бүрийн ёс заншил, хөгжил, ард түмний ахуй амьдрал бүхэн өөрийн гэсэн онцлогтой. Тиймдээ ч та бүхэндээ нэгэн жуулчны аяллынхаа хугацаанд олж мэдсэн Монгол, Хятад улсууд болон иргэдийн харилцаа, амьдралын хэв маяг, сэтгэлгээний ялгааг орчуулан хүргэе. Бид гадны хүмүүсийн нүдэнд ингэж л харагддаг юм байна. Харин та үүнтэй санал нэг байна уу?

Монгол, Хятадын ялгаа юу вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

"Хятад, Монгол хоёр улс эртнээс л хил залгаа, найрамдалт хөршийн харилцаатай оршин тогтносоор ирсэн юм билээ. Түүхэнд тэднийг цус нэгт хэмээн тэмдэглэх нь ч бишгүй. Гэвч доорх зүйлсээс харахад тэд яавч элэг нэгтэй хүмүүс бишдэг ээ. Хятадууд өөрсдийгөө Монголчуудын нэг хэсэг гэж үздэг бол харин Монголчууд огтхон ч тэгж боддоггүй нь илэрхий байдаг." 

 

1 Монголчууд илүү том биетэй

Монголд ирээд анзаарсан зүйлсийн нэг бол эндэхийн эрчүүд ерөнхийдөө л ханагар том биетэй, биерхүү хүмүүс байдаг. Харин Хятадад эсрэгээрээ жижиг биетэй, туранхай эрчүүд зонхилно. Монгол эрчүүд хатуужилтай, зоригтой байдаг юм шиг санагдсан. Булчин шөрмөс нь зангирсан, хөрслөг бор арьстай. Харин бүсгүйчүүд нь үзэсгэлэнтэй, сайхан биетэй байдаг. Харин Хятад бүсгүйчүүдийн тухайд тэд ихэвчлэн туранхай, цонхигор цагаан арьстай, жижигхэн биетэй юм.

Монголчууд илүү том биетэй

2 Хятад хоол илүү амттай

Би очсон газар бүртээ тухайн нутгийн зоог, хоолыг идэж явлаа. Тэр дундаас Хятад хоол анхаарлыг маань эрхгүй татсан. Ялангуяа тэнд гудамжны хоол илүүтэй худалдаалагддаг. Үнийн хувьд ч харьцангуй боломжийн хямд санагдсаныг нуухгүй ээ. Харин Монголын хөдөө нутагт тэд ихэвчлэн чанасан мах, цагаан идээ, гурилан хоолыг түлхүү иддэг. Энэ нь өөх тос багатай, элдэв амтлагчгүй учраас биед ямар нэгэн хор нөлөө багатай юм. Харин Хятад хоолыг их идэхэд ходоод хямарч, гэдэс тавгүйрхэх талтай юм билээ.

Хятад хоол илүү амттай

3 Монголчууд тамхи татдаггүй

Монголд тамхи татдаг хүмүүс харьцангуй цөөн. Ялангуяа тэд олон нийтийн газар, ресторан, нийтийн тээврийн хэрэгслүүдэд тамхи татдаггүй. Харин Хятадад бол хаа сайгүй "тамхи баагиулагчдыг" харж болно. Тэд хаа явсан газраа тамхи татаж байдаг. Гэртээ, машиндаа, бүр хоол идэж байхдаа хүртэл шүү... Тэдэнд ямар нэгэн хууль дүрэм үйлчилдэггүй гэмээр санагдсан.

Монголчууд тамхи татдаггүй

4 Монголчууд Англи хэлээр сайн ярьдаг

Би Хятадад ирээд хэлний бэрхшээлтэй багагүй тулгарч байлаа. Учир нь тэнд Англи хэлээр ярьдаг хүмүүс маш цөөхөн байсан. Ярьсан ч тэдний хэллэгийг ойлгоход үнэхээр төвөгтэй. Ялангуяа хотын захын хэсгүүдээр бол Англи хэлтэй хүнийг олно гэдэг мөрөөдөл төдий байлаа. Нийслэл, томоохон хотуудад л энэ байдал харьцангуй өөрчлөгдөж ирсэн. Харин Монголд ирэхэд бүх зүйл их амар байсан шүү. Ард иргэд нь их найрсаг, сайхан сэтгэлтэй. Дээр нь ард түмэн нь нийтээрээ Англи хэлтэй гэмээр байдаг. Тэдэнтэй харилцах, мэдээлэл солилцоход их тухтай байсныг дурдах нь зүйтэй.

Монголчууд Англи хэлээр сайн ярьдаг

5 Хятад хүмүүс өөрсдийн гэсэн хувцаслах хэв маягтай

Хятадад ирээд анзаарсан зүйлсийн нэг бол тэд маш өвөрмөц хувцасладаг. Охид бүсгүйчүүд нь үсээ этгээд засуулж, бусдын анхаарлыг татахуйц жигтэй хувцасладаг. Хятадуудын маш цөөхөн хувь нь л загварын мэдрэмжтэй байдаг байх. Харин Монголд байдал харьцангуй өөр юм. Хотын бүсгүйчүүд гял цал ганган биш ч гэлээ цаанаа л нэг даруухан, энгийн дур булаам байдаг бол хөдөө нутгийн бүсгүйчүүд нь үндэсний хэв маягаа хадгалсан дээлээ өмсдөг юм билээ. 

Хятад хүмүүс өөрсдийн гэсэн хувцаслах хэв маягтай

6 Агаарын бохирдол Монголд хавьгүй дээр

Хятад улсад, сүүлийн жилүүдэд агаарын бохирдолтой тэмцсээр байгаа юм. Учир нь тус улсад хүн амын илүүдэлтэй байгаа бөгөөд чанарын шаардлага хангаагүй унаа, тээвэр, үйлдвэрийн хог хаягдал зэргүүд нөлөөлдөг. Харин Монголын хувьд Хятадыг бодвол харьцангуй цэвэр агаартай. Гэхдээ өвлийн улиралдаа нилэнхүйдээ саарал харагддаг гэж сонссон юм байна. 

Агаарын бохирдол Монголд хавьгүй дээр

7 Хятад маш олон хотуудтай

Монгол улсад ганц л нийслэл хот байдаг. Тэр нь Улаанбаатар юм. Харин маш олон жижиг хот, аймаг, сумуудтай. Хятад улс бол маш олон том хотуудтай. Хүн амын төвлөрөл, нягтрал ихтэй газруудын нэг юм.

Хятад маш олон хотуудтай

8 Монголчууд нүүдлийн соёл иргэншилтэй

Хятад улс суурин соёл иргэншилтэй. Тэндхийн тосгон, захын хэсгүүдэд ч гэсэн хүмүүс нь байшинд амьдардаг. Харин Монголд бол байдал арай өөр. Тэд монгол гэрт амьдарч, жилд 2-4 удаа бууриа сэлгэж, нүүдэллэн амьдардаг. Мөн жилийн 4 улиралд тааруулан гэрээ бэлдэж, хана туургаа өөрчилдөг.

Монголчууд нүүдлийн соёл иргэншилтэй

9 Хятад хүмүүс чанасан тахиа, загасны шөлөнд дуртай

Монгол, хятад хүмүүсийн ялгаа маш их. Хятад хүмүүс тахиа, загас гэх мэт хоолыг чанаж болгон иддэг бол, Монголын хөдөө нутгаар ард иргэд нь малынхаа гэдэс дотрыг чанаж иддэг. Тэд ихэвчлэн өөрсдийн тэжээдэг хонь, ямаа, тэмээ, үхэр, адууны махыг цэвэрлэн, эвдээд чанаж болгон хүнсэндээ хэрэглэдэг юм. 

Хятад хүмүүс чанасан тахиа, загасны шөлөнд дуртай

10 Хятад хүмүүс Америкчуудыг их дуурайдаг

Миний бодлоор Хятадууд Америк улсаас ихээхэн үлгэр, дуурайлал авдаг юм шиг санагдсан. Учир нь хотын барилга байгууламж, хүмүүсийн байгаа байдал, хоол зэрэг нь манай улстай ихээхэн төстэй санагдаж билээ. Монголчуудын хувьд, тэд зугаа цэнгэл гэхээсээ илүү өөрсдийн ажилдаа анхаарал хандуулдаг юм шиг санагдсан.

Хятад хүмүүс Америкчуудыг их дуурайдаг

11 Сэтгэлгээний онцлог

Аливаа улс үндэстний сэтгэлгээний онцлог нь тэдний эртнээс баримталж ирсэн амьдралын хэв маяг, ёс заншилтай нь нягт холбоотой байдаг. Монголчууд бол элчилгүй их ээрэм талын нүүдэлчин хүмүүс учир уужим, энэрэнгүй сэтгэлтэй, налгар тайван хүмүүс. Тэд үргэлж алсыг хардаг. Гэхдээ сүүлийн жилүүдэд нийслэл хотдоо суурьших болсон тул энэ гайхалтай чанар нь бүдгэрсээр байгаа гэгддэг юм билээ. Харин Хятад хүмүүс эртнээс суурин амьдралтай байсан тул жижигхэн зүйлд ч анхаарал хандуулдаг. "Дуслыг хураавал далай" хэмээх үг бол тэдний амьдралын ерөнхий зарчим. Бага багаар аливаа зүйлийг хичээнгүйлэн хийсээр асар том бүтээн байгуулалтыг хийж чаддаг. Ямар ч ажлыг маш шаргуу, дайчин, хариуцлагатайгаар хийдэг нь өдгөө тэднийг дэлхийн тавцанд гаргасан гэхэд болох юм. 

Сэтгэлгээний онцлог

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()