Бидэнд байдаг хамгийн муу чанарууд

Энэ хорвоод төгс төгөлдөр хүн гэж үгүй. Сайн чанар байхад, саар нь ч мөн дагаж байдаг. Чухам өөрийн алдаа дутагдлыг хүлээн зөвшөөрч, түүнээгээ залруулах гэж оролддог хүнийг бид үнэлж, илүү нааштайгаар ханддаггүй гэж үү? Хэрвээ танд доорх чанаруудын ихэнх нь байгаа бол эртхэн засахыг зөвлөж байна. Тэдгээр чанарууд бидний харилцаа болон амьдралд сөргөөр нөлөөлж байдаг билээ.

Бидэнд байдаг хамгийн муу чанарууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Хэтэрхий их хар

Хайртай хүндээ хардуулж, халамжлуулна гэдэг сайхан. Гэвч утга учиргүй зүйлд хардах, хэт өмчлөх нь ойр хавийн хүмүүсийг өөрөөсөө түлхэх, муу нэр зүүх шалтгаан болдог. Жинхэнэ хайрыг хардалтаар харуулна хэмээн бодож байвал том эндүүрч байна. Харин түүний оронд, хайртдаа итгэх нь та хоёрын харилцаанд гайхалтай эерэг энергийг авчирдаг юм шүү.

Хэтэрхий их хар

2 Түргэн уур

Ямарваа хэрүүл маргаан, асуудал тулгарахад түүний талаар бүрэн судлалгүй хэт түргэдэж, тохиромжгүй шийдвэр гаргах, өөрийгөө бухимдуулах нь хамгийн том алдаа болдог. Тиймээс аливаа зүйлд илүү нухацтай, тэвчээртэй хандаж, "Долоо хэмжиж нэг огтолж" байгаарай. Энэ нь таныг эвгүй байдалд оруулах, дараа нь харамсахаас сэргийлнэ.

Түргэн уур

3 Үнэнч биш

Харилцаандаа үнэнч бус, үргэлж худал зүйлсийг зохион ярьж, арга заль сүвэгчилж байдаг хүнд, хүмүүс маш дургүй байдаг. Учир нь тэдэнд итгэхэд бэрх юм. Өөрийн итгэж ярьсан нууцыг бусдад жишим ч үгүй ярьдаг хүнд, хэн ч таатай хандахгүй шүү дээ. Тиймээс өөртөө үргэлж дүгнэлт хийж, зөв буруу эсэхийг асууж байгаарай.

Үнэнч биш

4 Хэт илэн далангүй байдал

Өнөө үед хүмүүс гар утас, компьютераар дамжуулан цахим ертөнцөд чөлөөтэй нэвтэрч, өөрийн гэсэн томоохон орон зай, байр суурийг олох болсон. Тэр ч утгаараа хэт хувийн зүйлсийг нийтлэх, дэлгэх асуудлууд гарсаар байгаа юм. Үүнээс үүдэн гэмт хэргийн хохирогч болох нь ч бий. Тиймээс цахим ертөнцөд хэт илэн далангүй байж, хувийн зүйлсээ нийтлэхээс болгоомжлох хэрэгтэй.

Хэт илэн далангүй байдал

5 Хараат байдал

Өөрийн гэсэн үзэл бодол, байр суурьгүй, үргэлж л бусдаас хэт хамааралтай байх нь таныг яг л ээжийнхээ өврөөс гараагүй эрх бяцхан хүүхэд шиг харагдуулдаг. Ялангуяа эрчүүдийн хувьд, аль болох биеэ дааж, аливааг өөрөө шийдэж байхыг хичээх нь зөв. Энэ нь цаашлаад таны бүсгүйчүүдэд үнэлэгдэх үнэлэмжинд нөлөөлнө гэдгийг санаарай.

Хараат байдал

6 Түрэмгий зан

Зарим хүмүүс хэтэрхий түрэмгий, ууртай, ширүүн зантай байдаг шүү дээ. Хүмүүс иймэрхүү түрэмгий зантай хүмүүсээс аль болох зайгаа барьж, нөхөрлөхөөс татгалздаг. Тиймээс бусадтай нийцтэй байж, аль болох эелдэг байхыг хичээгээрэй.

Түрэмгий зан

7 Залхуу

Залхуу хойрго байдал бол сайхан амьдралын хамгийн том садаа юм. Учир нь энэ нь өөртөө итгэх итгэл, биеэ авч явах, тэр бүү хэл хувь хүнийг хэмжих нэгэн хэмжүүр болж байдаг. Тиймээс бусдад таагүй сэтгэгдэл төрүүлж, өөрөөсөө түлхэхийг хүсээгүй бол одооноос эмх цэгцтэй, төлөвлөгөөтэй байх хэрэгтэй.

Залхуу

8 Амиа бодсон

Мэдээж хэн ч хувиа хичээсэн хүнтэй найзалж нөхөрлөхийг хүсэхгүй. Чадах зүйлдээ нөхөддөө харамгүй тусалж, хүч хүрэхгүй, чадахгүй зүйлдээ үнэнчээр татгалзаж чаддаг байх нь чухал. Амиа бодож, хувиа хичээсэн зан заримдаа тустай юм шиг санагддаг ч, хол зам туулах хүнд тохиромжгүй юм. 

Амиа бодсон

9 Хэт өөнтөгч

Энэ хорвоод төгс хүн гэж хаа ч үгүй. Тийм байтал бусдыг үргэлж өөнтөглөж, шүүгээд байх нь зохимжгүй, хэт нэг талыг баримталсан явдал юм. Бусдыг шүүмжлэх, алдааг нь харахаас өмнө өөрийн алдаа дутагдлыг харж, засаж залруулахыг хичээгээрэй. Ингэснээр хүмүүс танд илүү сайхан хандах болно.

Хэт өөнтөгч

10 Хулчгар

Ямар хүнийг эр зоригтой гэх вэ? Мэдээж өөрийн үзэл бодолдоо үнэнч, ямар ч эрх дархтны өмнө үгээ хэлдэг бол тэр хүн зоригтой, итгэх дааж чадна. Харин өөрөөсөө дээд хүнээс айж, хэлсэн үгнээсээ хэнэг ч үгүй няцан, үйлдлээсээ ухардаг бол тэр хулчгар хүний шинж юм. Хүмүүс хулчгар хүнд тийм ч таатай ханддаггүйгээр барахгүй, үргэлж холуур явахыг илүүд үздэг юм.

Хулчгар

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()