Улс орнуудын хачирхалтай секс уламжлал

Бид бүгд өөр өөрсдийн улсын ёс заншилд захирагдан амьдардаг. Харин эртний улсуудад хачин, жигтэй секс болон гэрлэлтийн уламжлалууд байдаг байжээ. Зарим нь бүр зүүдэнд ч багтамгүй, яг л үлгэр домог шиг зүйлс байдаг нь гайхалтай хэрэг шүү. Ингээд эрт үед хүчинтэй байсан, улс орнуудын хачирхалтай секс уламжлалтай танилцъя.

Улс орнуудын хачирхалтай секс уламжлал
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Сексийн эрч хүчийг нэмэгдүүлэгч

Эртний Грекд сексийн эрч хүчийг нэмэгдүүлэх үүднээс нэгэн бэлдмэлийг хэрэглэдэг байжээ. Ингэхдээ хэдэн чимх перцийг, зөгийн балтай хольж, шодойндоо түрхэх аж. Ингэснээр тухайн эрд эрч хүч ихээр мэдрэгдэж, ядрахаа ч мэдэхээ байдаг гэнэ. Харин та үүнийг гэртээ туршиж үзэхгүй байхыг анхааруулъя. Зөвхөн эмчийн заавраар хэрэглэж болно.

Сексийн эрч хүчийг нэмэгдүүлэгч

2 Эрэгтэй биеэ үнэлэгч

Хүмүүс биеэ үнэлж мөнгө олохыг Эртний Грекд хуулиндаа зөвшөөрдөг байжээ. Зөвхөн эмэгтэй ч бус, эрчүүд ч мөн биеэ үнэлдэг байсан бөгөөд тэд өөрсдийн орлогоноосоо тодорхой хувийг татвар болгон улсдаа тушаах үүрэгтэй байв. Хамгийн хачирхалтай нь эрэгтэй биеэ үнэлэгчдийн ихэнхи үйлчлүүлэгчид нь эрэгтэй байдаг байсан гэнэ. Өдгөө ч гэсэн Грек улсад биеэ үнэлэх явдлыг хуулиндаа зөвшөөрдөг юм.

Эрэгтэй биеэ үнэлэгч

3 Гэрлэлт зохион байгуулах

Энэ нь хоёр гэр бүлийнхэн ярилцаж байгаад өөрсдийн хүүхдүүдээ хооронд нь суулгах уламжлал юм. Хамгийн гол нь хосууд урьд нь бие биенийгээ огт таньдаггүй байх ёстой бөгөөд эцэг эхийнхээ үгнээс гарна гэж саналтгүй. Энэхүү заншил нь эртний Месопотамид маш түгээмэл байсан аж. Ийнхүү заяа төөргөө эцэг эхдээ даатгах хосууд аз жаргалтай, сайн сайхан амьдарч байсан гэдэг.

Гэрлэлт зохион байгуулах

4 Гэрлэлтийн зах

Эхнэр хайсан залууст охид бүсгүйчүүдийг зарж, борлуулдаг байжээ. Энэ тухай Эртний Грекийн түүхч Геродот (Herodotus) дурдсан байдаг юм. Эртний Месопотамидийн Вавилонд жил бүр уламжлал болгон охид бүсгүйчүүдийн дуудлага худалдаа явуулдаг байжээ. Охид нэг нэгээрээ бусдад эрчүүдэд өөрийн гоо сайхнаа гайхуулах бөгөөд хамгийн өндөр үнэ хаясан нь үзэсгэлэн төгс бүсгүйг эхнэрээ болгон авах учиртай. Харин хамгийн царай муутай бүсгүй нь харц гаралтай эртэй хуримладаг аж.

Гэрлэлтийн зах

5 Хатуу ёс

Гэрлэлт гэдэг хамгаас ариун нандин зүйл тул эмэгтэйчүүдийг хэн нэгэнтэй гэр бүл болохдоо заавал онгон байх ёстой хэмээн Эртний Израилд үздэг байжээ. Хэрэв эхнэр нь онгон биш байвал эрчүүд нь асар ихээр хилэгнэж, тэр бүү хэл бузар амьтан хэмээн гар хүрдэг байсан гэдэг. Ийн бузар бүсгүйтэй гэрлэсэн хэмээн тус залуугаас улс нь татвар шаарддаг байсан юм. Тиймээс тухайн үед эрчүүд эхнэрээ сонгохдоо маш хянуур байж, болгоомжилдог байжээ.

Хатуу ёс

6 “Приапус”

Эртний Грек улсад “Приапус” бурхны зургийг шүтэн дээдэлж байхыг тушааж байсан гэдэг. Хамгийн гол нь тус зурагт бурхны хөвчирсөн бэлэг эрхтэн томоос том, тодоос тод харагдах бөгөөд үүнийг харсан хүүхдүүд, бүсгүйчүүдэд таатай байхгүй нь лавтай. Үүнийг шүтэн унтлагын өрөөнийхөө хойморт залваас, тухайн гэр бүлийн хосуудын бэлгийн амьдрал дээшилж, эр хүний чалх сайжирна гэж үздэг байжээ.

“Приапус”

7 Завхайрал

Месопотамидэд эхнэр нь нөхрөө өөр эртэй хуурч завхайрвал тэднийг хоёуланг нь хүлж, далай руу шиддэг байсан гэнэ. Харин нөхөр нь эхнэрээ уучилвал амийг нь аварч болдог аж. Эртний Ромд эхнэр нь нөхрөө хуурч баригдсан тохиолдолд бүсгүйн аав охиноо болон завхайрсан эрийг алах эсэхийг шийддэг байна. Хачирхалтай нь эцэг нь охиноо ийм бусармаг явдал гаргасныг жигшин, ихэвчлэн амийг нь хөнөөлгөдөг байсан юм. Харин Афинд ямар ч өршөөлгүй, нэг нэгнээ хуурсан эхнэр, нөхрийг дүүжилдэг байсан гэдэг.

Завхайрал

8 Олон эхнэрт ёс

Эртний Израилд дунд болон дундаас дээш давхаргын эрчүүд бүгд 2 ба түүнээс дээш эхнэртэй байжээ. Үүнийг нь хуулиндаа зөвшөөрдөг байсан төдийгүй харц гаралтай ядуус л ганц эхнэртэй насыг бардаг байв. Учир нь олон эхнэртэй байх тусам тухайн өрхийн зарлага ихсэх тул ядуус нэг эхнэрээ тэжээж хүчрэхгүй байж, олон эхнэрийг төдийлэн хүсдэггүй байжээ. Мөн Библийн сургаалд бичсэнээр Соломон хаан 700 эхнэр, 300 татвар эмстэй байсан хэмээн дурддаг.

Олон эхнэрт ёс

9 Биеэ үнэлэх

Хамгийн анх биеэ үнэлэлтийг "Хайр дурлалын бурхан" гэгддэг Афродита санаачилж байсан гэж домогт гардаг. Бүх бүсгүйчүүд заавал нэг удаа өөрсдийн биеийг үнэлэх үүрэгтэй бөгөөд тэд үүнийг ариун үйл гэж дүгнэдэг байв. Тэднийг өдөр бүр нэг нэгээр нь дуудаж авчран, залууст биеийг нь үнэлүүлж хариуд нь мөнгөн зоос өгдөг аж. Мэдээж тухайн мөнгөн зоосноос татварыг ч улсдаа авна.

Биеэ үнэлэх

10 Бэлэвсэн эхнэр

Энэхүү хачирхалтай заншлыг Эртний Энэтхэгт үйлддэг байжээ. Нөхөр нь нас барж бэлэвсэрч үлдсэн бүсгүй амьдаараа гал руу үсэрч, шатах ёстой. Энэ нь эр нөхрөө хүндэлж буйн илрэл төдийгүй шатаж үхмэгц нь цогцсыг нь нөхрийнх харалдаа тавьж, оршуулдаг аж. Английн Баптист номлогч Виллиам Вард (William Ward) 19-р зуунд Эртний Энэтхэгээр зочлон, 16 настай бэлэвсэн бүсгүй өөрийгөө ийн шатааж байхыг үзэж, энэхүү аймшигт явдлын гэрч болсон байдаг. Бүсгүйн гэр бүлийнхэн, хамаатан садан зэргээс нь хориглох хүн ганц ч байхгүйн дээр сонирхолтой гэгч нь үзэж байсан нь дэлхий нийтийг цочирдуулсан юм.

Бэлэвсэн эхнэр

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()