СААК БАРИМТ

Үгээгүй ядуугаас үлгэр жишээ орон болж чадсан Ботсван улсын амжилтын түүх, сонирхолтой баримтууд

Африкийн өмнөд хэсэг дэх далайд гарцгүй Ботсван улс 1966 оны 9-р сард Их Британиас тусгаар тогтносных нь дараа сурвалжлахаар очсон нэгэн сэтгүүлч тус орныг "өргөн уудам мөртлөө ямар ч замгүй хоосон газар" хэмээн тодорхойлсон байдаг. Нутаг дэвсгэрийн хэмжээгээр Францын дайтай энэ улс тухайн үед ердөө 12 километр хатуу хучилттай зам, гарын хуруунд багтахаар цөөн эмнэлэгтэй байсан бөгөөд эдийн засаг нь хөдөө аж ахуйгаас хамааралтай байв. Харин үүнээс 50 жилийн дараа тус орон нь нэг хүнд ногдох ДНБ болон хүний хөгжлийн индексээр бүс нутагтаа тэргүүлж эхэлсэн тул бусад Африкийн орнууд эндээс үлгэр жишээ авах болов. 

Үгээгүй ядуугаас үлгэр жишээ орон болж чадсан Ботсван улсын амжилтын түүх, сонирхолтой баримтууд Хадгалах
2021-11-04, 17:24

Үнэн байх магадлал тун өндөртэй түүхэн таамаглалууд

Яг баримтаар нотглогдоогүй үйл явлуудын талаар түүхчид таамаглахаас өөр зүйл хийж чаддаггүй. Эдгээрийн зарим нь үлгэр шиг хүн итгэхийн аргагүй хэтрүүлэгтэй байх нь бий. Тэгвэл тэрхүү "үлгэр" гэж тооцогдож байсан онолууд нь хожим нь баримтаар нотлогдох тохиолдол гардаг аж. Өнөөдөр та бүхэнд тэдгээрийн тухай хүргэхээр бэлтгэлээ. 

Үнэн байх магадлал тун өндөртэй түүхэн таамаглалууд Хадгалах

Жижиг эрхтэнтэй эрчүүдийг ялгаварлан гадуурхахын эсрэг жагсаал Лос-Анжелес хотноо болжээ

Өөрсдийн биеийн онцлогоос болж тоглоом наргианд хамгийн их өртдөг хүмүүс бол үнэндээ эмэгтэйчүүд бус эрчүүд байдаг. Нэгэнт байгалаас заяасан, өөрчилж болохооргүй зүйлээр нь ялгаварлан гадуурхана гэдэг мэдээж буруу зүйл. Тэгвэл өнгөрсөн 10-р сарын 24-ний өдөр АНУ-ын Лос Анжелес хотын Першингийн талбай дээр олон тооны эрчүүд цугларч, дээрх үзлийн эсрэг "Small Dong March" (Жижиг эрхтний жагсаал) хэмээх арга хэмжээ зохион байгуулжээ.

Жижиг эрхтэнтэй эрчүүдийг ялгаварлан гадуурхахын эсрэг жагсаал Лос-Анжелес хотноо болжээ Хадгалах
2021-11-03, 18:12

Дэлхийн алдартнууд энэ жилийн "Сүнсний баяр"-аар хэрхэн хувирсан бэ?

Аравдугаар сарын 31-ны өдөр тохиодог Хэллоуин буюу Сүнсний баяр нь барууны орнуудад маш өргөн дэлгэр, хөгжилтэй болж өнгөрдөг тул зөвхөн хүүхдүүд гэлтгүй томчууд ч хүсэн хүлээдэг. Энэхүү баярын салшгүй нэг хэсэг нь өөрийгөө аймшигтай бөгөөд өвөрмөц дүр төрхтэй болгон өөрчлөх явдал билээ. Ингээд алдартнууд энэ жилийн Сүнсний баярын үдэшлэгт хэрхэн хувирсныг хүргэж байна.

Дэлхийн алдартнууд энэ жилийн "Сүнсний баяр"-аар хэрхэн хувирсан бэ? Хадгалах
2021-11-03, 17:29

Фэйсбүүк "ахмадуудын хэрэглээ" болсон тул залуу үеийнхний сонирхлыг татахаа больсон гэв

Фэйсбүүк анх залуусын нийгмийн сүлжээ гэдгээрээ дэлхийд танигдаж байсан билээ. Тэгвэл сүүлийн жилүүдэд тус үйлчилгээг Z үеийнхэн буюу 2000 оноос хойш төрсөн хүмүүс олноороо орхиж байгаа нь хэд хэдэн судалгаагаар тогтоогдсон юм. Тэр бүү хэл Фэйсбүүкийг зөвхөн ахимаг насны хүмүүс хэрэглэдэг гэсэн ойлголт барууны орнуудад газар авчээ. 

Фэйсбүүк "ахмадуудын хэрэглээ" болсон тул залуу үеийнхний сонирхлыг татахаа больсон гэв Хадгалах

Арлын Исланд орныг "үлгэр домгийн нутаг" болгодог 30 дүр зураг

Исланд улс нь хойд Атлантын далайн дунд эх газраас алслаган орших арлын улс юм. Хэдийгээр Исланд улсын нэр "мөсний орон" гэж орчуулагдах ч тэндхийн байгаль үнэхээр үзэсгэлэнтэй, өнгө алагласан бөгөөд дахин давтагдашгүй байдаг. Гэхдээ энэхүү улсын сонирхол татах зүйл нь зөвхөн байгаль бус, Исландчуудын соёл,  амьдралын хэв маяг дутахааргүй гайхалтай гэдгийг бас дурдах хэрэгтэй. 

Арлын Исланд орныг "үлгэр домгийн нутаг" болгодог 30 дүр зураг Хадгалах
2021-11-03, 16:06

Шавраар хооллодог мөртлөө 100 давж насалдаг Шинэ Гвинейн хачирхалтай омог

Судлаачид Шинэ Гвиней арлаас гадаад ертөнцөөс тусгаарлагдмал, этгээд заншилтай уугуул омгийг илрүүлжээ. Тус омгийнхны иддэг хоолны гол орц нь шавар боловч сонирхолтой нь түүнээсээ хангалттай шим тэжээл авч чаддаг учраас цоо эрүүл амьдарч, зарим нь элбэг 100 насладаг гэнэ. Энэхүү өвөрмөц хоолны дэглэмийн цаад нууц нь юу юм бол?

Шавраар хооллодог мөртлөө 100 давж насалдаг Шинэ Гвинейн хачирхалтай омог Хадгалах

"Аз уу, эз үү..." - Нэг хүнд хоёр удаа тохиолдсон хачирхалтай зүйлс

Хүн нэг голын усанд хоёр дахиа орох боломжгүй гэдэг. Тэгвэл хувь тавилангаар юмуу эсвэл зүгээр л цэвэр азаар гэх үү, зарим хүмүүст ховор явдал хоёр ч удаа дараалж тохиолддог аж. Өнөөдөр та бүхэнд үүний жишээ болсон явдлуудын тухай хүргэхээр бэлтгэлээ. 

"Аз уу, эз үү..." - Нэг хүнд хоёр удаа тохиолдсон хачирхалтай зүйлс Хадгалах

"Урвуу хотжилт" - Хятадын иргэд хотоос явж, хөдөө нутагт фермерийн аж ахуй эрхлэх нь нэмэгджээ

Хятадад ид үргэлжилж буй "урвуу хотжилт" хэмээх чиг хандлагын үр дүнд хотод төрж өссөн, өндөр боловсролтой олон залуус хөдөө нутгийг зорьж фермийн аж ахуй эрхлэн амьдрах болжээ. Хятадын хөдөө аж ахуйн яамны мэдэгдсэнээр зөвхөн 2018 онд гэхэд л хотод амьдардаг долоон сая иргэн хөдөөг зорьсон бол 2020 онд энэ тоо 1.6 саяар нэмэгджээ.

"Урвуу хотжилт" - Хятадын иргэд хотоос явж, хөдөө нутагт фермерийн аж ахуй эрхлэх нь нэмэгджээ Хадгалах
2021-11-01, 12:00

14 настай сурагчтайгаа бэлгийн харилцаанд орсон Англи багш бүсгүй хорих ялаар шийтгүүлжээ

Насанд хүрээгүй хүүхдийг бэлгийн харилцаанд уруу татаж, хүчирхийлэл үзүүлсэн хэргийг ихэвчлэн дунд насны эрчүүд үйлдэж, зохих шийтгэлийг амссан байдаг. Гэтэл залуу насны эмэгтэйчүүд ч энэ хэрэгт холбогддог бөгөөд сонирхолтой нь тэд сургуулийн багш байх нь түгээмэл гэнэ.

14 настай сурагчтайгаа бэлгийн харилцаанд орсон Англи багш бүсгүй хорих ялаар шийтгүүлжээ Хадгалах
2021-10-31, 17:10

Сэрүүн уур амьсгалтай газар амьдардаг хүмүүс согтууруулах ундааг хамгийн ихээр хэрэглэдэг

Ямар цаг агаартай газар амьдрах нь тухайн хүний хэр их уудагт нөлөөлдөг гэнэ. АНУ-ын Питтсбург хотын их сургуулийн анагаах ухааны тэнхимийн хийсэн судалгаанаас үзвэл сэрүүн уур амьсгалтай бүсэд амьдардаг хүмүүс дулаан газар амьдардаг хүмүүсээс харьцангуй илүү хэмжээний согтууруулах ундаа хэрэглэдэг ажээ.

Сэрүүн уур амьсгалтай газар амьдардаг хүмүүс согтууруулах ундааг хамгийн ихээр хэрэглэдэг Хадгалах

Үндэстний хэмжээнд "тэг зогсолт" хийлгэдэг Өмнөд Солонгосын элсэлтийн шалгалт

Манай орны хувьд ЭЕШ байдагтай адил дэлхийн ихэнх оронд их сургуульд элсэхийн тулд тэнцэх ёстой элсэлтийн шалгалт бий. Энэхүү шалгалтанд өндөр дүн авахын тулд ихэнх улсын хүүхдүүд ахлах сургуульд ормогцоо бэлдэж эхлэдэг. Мэдээж төгсөх ангид хамгийн ачаалалтай байдаг учраас 17-19 насныхан тэрхүү элсэлтийн шалгалтаас болж хэрхэн зовж байгаагаа цахим орчинд ний нуугүй илэрхийлдэг билээ. Гэхдээ Өмнөд Солонгосын элсэлтийн шалгалт өгөх шиг "там" байхгүй гэдгийг сүүлийн үед дэлхий нийтээрээ ойлгож эхэлсэн байна. Учир нь тус орны боловсролын тогтолцоо тэр чигтээ дарангуйллын нийгэм аятай зохион байгуулалтанд орсон тухай мэдээлэл байнга гарах болсон юм. 

Үндэстний хэмжээнд "тэг зогсолт" хийлгэдэг Өмнөд Солонгосын элсэлтийн шалгалт Хадгалах