Бүх цаг үеийн хамгийн том дээрмийн хэргүүд

Хэн хүний санаанд багтамгүй зүйлсийг дараах  дээрэмчид бодож олжээ. Тэд их хэмжээний мөнгөтэй болж чадсан ч харамсалтай нь хэрэг хар мөртэй байдаг тул  нэг л өдөр зохих ёсны шангаа хүртсэн байна. 100 саяаас хэдэн тэрбум  хүртэлх хэмжээний мөнгийг хэн, яаж хулгайлав? Та доорх баримтуудаас мэдэж аваарай!

Бүх цаг үеийн хамгийн том дээрмийн хэргүүд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


9. Harry Winston, 2008 он, Франц улс Парис хот (108 сая доллар)
Хиймэл үс зүүж, эмэгтэй хүний хувцас өмсөн 4 залуу нэгэн үнэт эдлэлийн дэлгүүрт дээрэм хийхээр оржээ. Тэд лангуун дээрх бүхий л эдлэлийг аваад зогсохгүй худалдагчдыг нь хүртэл тоносон байна. Азаар тэдэнд гал нээх шаардлага гараагүй ажээ. Маргааш нь энэхүү дээрмийн талаар мэдээлэл тархахад Harry Winston дэлгүүрийн хувьцаа 9%-р унасан байна. Энэ бол тус дэлгүүрт гарсан  2 дахь удаагийн дээрмийн хэрэг бөгөөд өмнө нь нийт 10 сая еврогийн үнэ бүхий зүйлсийг алдаж байжээ.



8. “Antwerp Diamond Center”,  Бельги улс, 2003 он (100 сая доллар)
Дэлхийн нийт алмазны 80% нь Antwerp дэлгүүрээр дамжин худалдаалагддаг байна. 30 настай Leonardo тэргүүтэй 4 этгээд хэний ч санаанд оромгүй арга хэрэглэн дээрэм хийжээ. Тэд 3 жилийн өмнө Antwerp Diamond Center-т жижиг дэлгүүр түрээслэн эрдэнэсийн худалдаачин маягаар ажиллаж хүмүүсийн итгэлийг олж чадсан байна. Тэд яг л жинхэнэ бизнесмэнүүд шиг хүмүүстэй уулзалт хийж, гэрээ байгуулж байжээ.
 
Ингээд тэд дэлгүүрээс нүүх үедээ хяналтын камерт хуурамч бичлэг оруулж мэдэгдэлгүй зугтаж чадсан бөгөөд алмаз хадгалж байсан сейф нь  хэт улаан туяа илрүүлэгч, соронзон орон, чичирхийлэл мэдрэгч болон 100 саяд ганцхан боломж бүхий өндөр нууцалсан цоож зэрэг 10 давхар хамгаалалттай байжээ. Зууны дээрэм гэж нэрлэгддэг энэ хэргийн холбогдогчид удалгүй баригдсан ба тэдэнд 5-10 жилийн ял оноосон байна.



7. “United California Bank”,  1972 он
30 сая долларын дээрэм, энэ бол дээрх хэргүүдтэй харьцуулахад шалихгүй сонсогдох ч, одоогийн мөнгөний ханшаар бол 100 сая америк доллартай тэнцэнэ. АНУ-ын Охайо (Ohio) мужаас гаралтай Эмилья Динсио тэргүүтэн 7 хүний бүрэлдэхүүнтэй уг бүлэг дээрэмчид “United California Bank”-ны нэгэн салбараас бэлэн мөнгөний сейфийг хулгайлжээ. Тэднийг цагдаа нар барьж чадаагүй ч “Холбооны Мөрдөх Товчоо” илрүүлж чадсан байна.



6. “Schiphol” нисэх онгоцны буудал, Амстердам хот, 2005 он (118 сая доллар)
Энэ бол бүх цаг үеийн түүхэнд гарсан хамгийн том дээрмийн хэрэг бөгөөд алмазнаас гадна олон тооны үнэт эрдэнийн чулуу алдагджээ. Ихэнх томоохон дээрмий хэргүүд нэлээд нарийн зохион байгуулалттай, урьдчилан төлөвлөгдсөн байдаг бол уг дээрэм болхи арга барилаар үйлдэгджээ. Тэд хэрэг гарахаас 2 долоо хоногийн өмнө нисэх онгоцны буудлын ачааны машин болон ажилчдын дүрэмт хувцсыг хулгайлж авсан байв.
 
Хэрэг үйлдэгддэг өдөр буюу 2 сарын 25-нд тэд нисэх буудлын их хэмжээний алмаз ачсан ачааны машиныг даган нэгэн цуваа маягаар явжээ. Удалгүй тэд урдаа явж байсан машины жолоочид буу тулган сүрдүүлж  буулгаад машинруу нь шилжиж суусан байна. Цагдаагийн байгууллагын дүгнэлтээс харахад, энэ хэрэгт нисэх буудлын удирдлагууд болон ажилчид оролцсон байж магадгүй гэжээ. Учир нь алмаз зөөх өдөр болоод машиныг гадны хүн мэдэх боломжгүй юм байна.



5. British Bank of the Middle East, Ливан, 1976 он, 25 сая фунт стерлинг
Энэ үед Ясир Арафат (Yasser Arafat)-ын толгойлсон террорист бүлэг үймээн дэгдээснээр Ливанд иргэний дайн гараад байжээ. Ингээд тэдэнд санхүүжилт хэрэгтэй болсноор British Bank of the Middle East-ийг дэлбэлж 25 сая еврогийн үнэ бүхий алт, үнэт эдлэл, бэлэн мөнгө, хувьцаа зэргийг өөрийн болгосон байна.



4. Knightsbridge банк, Их британи, 1987 он (60 сая фунт стерлинг)
Valerio гэх энэ залуу 50 гаруй дээрмийн хэрэгт холбогдож байжээ. Тэрээр хэдэн залуустай нийлж тус хэргийг үйлдсэн байна. Тэд банканд хадгаламж нээлгэх  гэж буй байдлаар орж, хамгаалагчид болон зохион байгуулагчийг нь барьцаалжээ. Бас нэгэн сонирхолтой зүйл нь дээрэмчид орохоосоо өмнө үүдэн дээр нь “Банк дотоод ажилтай тул ажиллахгүй” гэсэн бичиг хадаад амжжээ.



3. Baghdad Bank, Ирак улс Багдад хот, 2007 он
Багдадын Дар-Эс-Салам хотод байрлах “Baghdad Bank”-ын ажилчид нэгэн өглөө ажилдаа ирэхэд мөнгө хадгалдаг сейфний хаалга онгорхой, харуул хамгаалагч ч байхгүй байв. Гэтэл тус банкны 3 хамгаалагч хамтран уг дээрмийг үйлдсэн ажээ. Нийт 282 сая доллар алдагдсан бөгөөд энэ бол зарим жижиг орны хувьд бүхэл бүтэн жилийн төсөв нь билээ.



2. Бостон хотын Музей
Энэхүү дээрмийг цагдаагийн дүрэмт хувцас өмссөн 2 этгээд үйлдсэн байна. Тэд музейд ажилд ороод удаагүй хамгаалгчийг хуурч дөнгөжээ. Гайхалтай нь дээрэмчид уг дээрмийг хийхдээ ямар нэгэн зэвсэг хэрэгсэл ашиглаагүй бөгөөд 300 сая долларын үнэ бүхий 13 ширхэг урлагийн бүтээлийг цаг гаруйн хугацаанд тухтай гэгч нь сонгосон байна.
 
Энэ дунд Рембрандт (Rembrandt), Моне (Monet) зэрэг алдарт зураачдын уран зураг багтсан байжээ. Тус хэрэг 1990 онд үйлдэгдсэн бөгөөд 4 жилийн дараа зарим нэг зургийг дуудлага худалдаанаас авч музейд эргүүлэн тавьсан байна. Музейн зүгээс үнэт бүтээл байгаа газрыг мэдээлсэн хүнийг 5 сая доллараар шагнана хэмээн зарласан ч сураг гараагүй гэнэ. Уг хэргийг үйлдсэн дээрэмчид одоо болтол баригдаагүй ажээ.



1. Английн банкны үнэт цаас, Англи (292 сая фунт стерлинг)
58 настай брокерийн компанийн бичиг хүргэгч банкны үнэт цаасыг зөөж яваад дээрэмдүүлсэн байна. Түүний цүнхэнд 292 сая фунт стерлингтэй тэмцэх хэмжээний үнэт цаас байсан ажээ. Цагдаа нар уг хэрэгт Патрик Томас (Patrick Thomas) гэх этгээдийг сэжиглэж байсан ч тэрээр толгойдоо буудуулсан байдалтай олдсон байна.



 

NULL

NULL

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()