Сэрүүн уур амьсгалтай газар амьдардаг хүмүүс согтууруулах ундааг хамгийн ихээр хэрэглэдэг

Ямар цаг агаартай газар амьдрах нь тухайн хүний хэр их уудагт нөлөөлдөг гэнэ. АНУ-ын Питтсбург хотын их сургуулийн анагаах ухааны тэнхимийн хийсэн судалгаанаас үзвэл сэрүүн уур амьсгалтай бүсэд амьдардаг хүмүүс дулаан газар амьдардаг хүмүүсээс харьцангуй илүү хэмжээний согтууруулах ундаа хэрэглэдэг ажээ.

Сэрүүн уур амьсгалтай газар амьдардаг хүмүүс согтууруулах ундааг хамгийн ихээр хэрэглэдэг
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

"Hepatology" эрдэм шинжилгээний сэтгүүлд нийтлэгдсэн тэрхүү судалгаагаар тухайн газар орон дахь дундаж температур болон цэлмэг өдрийн тоо буурах тусам тэндхийн согтууруулах ундааны хэрэглээ ихсэж байгаа нь харагдсан байна. Уур амьсгалын хүчин зүйл нь бас архидан согтууралт болон түүнээс үүдэх элэгний өвчлөлийн түвшинтэй харилцан хамааралтай байсан ажээ. 

Спиртийн агууламжтай ундаа нь васодилацийн үйлчилгээтэй буюу арьсны хялгасан судсуудаар гүйх цусыг бүлээсгэж өгдөг. Ийм учир Сибирийн тайгад уух нь Сахарын цөлд ууснаас илүү тааламжтай гэдгийг энэ нь баталж өгч байгаа хэрэг хэмээн судалгааны багийн ахлагч, Ph.D Рамон Баталлер өгүүлжээ.

Согтууруулах ундааны хэрэглээ мөн сэтгэл гутралтай холбоотой. Бүрхэг өдрийн тоо их байх, агаар сэрүүн байх тусам тухайн газар амьдрах хүмүүсийн сэтгэл гутралд орох магадлал ихэсдэг нь нэгэнт батлагдсан зүйл аж. 

Питтсбургийн их сургуулийн эрдэмтэд ДЭМБ-ын болон Дэлхийн цаг уурын нэгдсэн хүрээлэнгийн тайлан тооцоог судалгаандаа ашиглаж дээрх үр дүнг гаргасан байна. Мөн тэдний АНУ-д хийсэн судалгаагаар мөн л ижил үр дүн гарчээ. Тодруулбал Канадтай хил залгаа мужууд болон Их нууруудын бүсийн мужууд дахь согтууруулах ундааны хэрэглээ бусад мужуудаас харьцангуй илүү байсан аж.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()