"Урвуу хотжилт" - Хятадын иргэд хотоос явж, хөдөө нутагт фермерийн аж ахуй эрхлэх нь нэмэгджээ

2021-11-01, 12:00
2,120

Хятадад ид үргэлжилж буй "урвуу хотжилт" хэмээх чиг хандлагын үр дүнд хотод төрж өссөн, өндөр боловсролтой олон залуус хөдөө нутгийг зорьж фермийн аж ахуй эрхлэн амьдрах болжээ. Хятадын хөдөө аж ахуйн яамны мэдэгдсэнээр зөвхөн 2018 онд гэхэд л хотод амьдардаг долоон сая иргэн хөдөөг зорьсон бол 2020 онд энэ тоо 1.6 саяар нэмэгджээ.

"Урвуу хотжилт" - Хятадын иргэд хотоос явж, хөдөө нутагт фермерийн аж ахуй эрхлэх нь нэмэгджээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Хятадын төрөөс явуулсан фермийн аж ахуйг шинэчилж орчин үеийн болгох бодлого хэрэгжсэн болон хөдөө нутаг дахь дэд бүтэц сайжирсан нь залуусыг хотын тухтай амьдралаа орхихоос эмээхгүй байхад нөлөөлсөн байна. Хятадын удирдагч Ши Жиньпин их сургуулиа амжилттай төгсөгчид болон гадаадад суралцаад ирсэн залуусыг хөдөө орон нутаг руу илгээн шинэ амьдралд сургахын зэрэгцээ тэдний тусламжтайгаар хөдөө аж ахуйн инновацийг сайжруулахад анхаарал хандуулж ажиллах ёстой хэмээн 3 жилийн өмнө мэдэгдэж байв.

Хөдөө нутгийг зоригсод татвараас чөлөөлөгдөх, эдийн засгийн хүндрэлтэй бага учрах, төрөөс урамшуулал авах гэх мэт давуу талыг эдэлж байгаа аж. Албаныхны мэдэгдсэнээр тэдний 60 хувь нь очсон газартаа хөдөө аж ахуй эрхлэн амьдарч байгаа ажээ. 

Өнөөгийн байдлаар Хятадын нийт хүн амын 60 хувь нь хот суурин газарт амьдарч байгаа бөгөөд 1990 онд энэ тоо даруй 26 хувиар өсөж байв. Гэхдээ энэ хувь нь хөгжингүй орнууд дахь хотын хүн амын хувьтай (70%) харьцуулахад бага үзүүлэлт хэвээр байна.

Өвөр Монголын Алшаагийн цөлд очсон Ма Янвей усжуулалттай газар тариалангийн аж ахуй эрхэлж байна.

Хотын бүс нутаг дахь газар эзэмшил ихэнх нь хувьчлагдсан байхад хөдөө орон нутгийн газар нийтийн эзэмшлийнх бөгөөд чөлөөтэй зарж борлуулах боломж хомс байдаг аж. Харин 2014 оноос Хятадын төр газар эзэмшлийн бодлого, хууль тогтоомжуудаа эргэн харж эхэлсний үр дүнд энэ оны эхний хагаст хөдөө орон нутаг дахь байр сууц, газар түрээслэх ажиллагааг зөвшөөрсөн шийдвэр гарчээ.

Бодлогын энэхүү өөрчлөлт нь компаниудад том хэмжээний газарт тариалан эрхлэх, иргэдэд хувьдаа аж ахуй эрхлэх газартай болох боломжийг нээж өгсөн байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()