Үнэн байх магадлал тун өндөртэй түүхэн таамаглалууд

Яг баримтаар нотглогдоогүй үйл явлуудын талаар түүхчид таамаглахаас өөр зүйл хийж чаддаггүй. Эдгээрийн зарим нь үлгэр шиг хүн итгэхийн аргагүй хэтрүүлэгтэй байх нь бий. Тэгвэл тэрхүү "үлгэр" гэж тооцогдож байсан онолууд нь хожим нь баримтаар нотлогдох тохиолдол гардаг аж. Өнөөдөр та бүхэнд тэдгээрийн тухай хүргэхээр бэлтгэлээ. 

Үнэн байх магадлал тун өндөртэй түүхэн таамаглалууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Сверрир хааны домог

1184-1202 оны хооронд Норвегийг захирч байсан Сверрир Сигурдссон хэмээх хааны тухай "Скандинавын домгууд" номонд өгүүлдэг юм. Тус номыг Сверририйн үед, хааны ордонд амьдарч байсан хамба лам Карл Жонссон бичсэн гэдэг. Карлын бичсэн зүйлс нь үнэн байж болох ч Сверрир хэмээх хаан үнэхээр амьдарч байсныг нотлох нэг ч баримт байгаагүй юм. Дээрх номноос өөр Сверририйн тухай баримтууд гэвэл Карлын ромын Пап лам руу бичсэн захидлуудаас өөр зүйл олдоогүй аж.

Сверрир хааны домог

Харин саяхнаас  "Скандинавын домгууд" номон дээр гардаг хэд хэдэн үйл явлууд үнэхээр болсон гэдгийг батлах баримтууд гарч иржээ. 1196 онд хаан Сверрис өөрийг нь түлхэн унагахыг оролдсон язгууртнуудын бүлгэм Баглерчуудын эсрэг дайтсан гэдэг. Чухамдаа энэ иргэний дайны үеэр Баглерчууд Тронхейм дахь Сверресборг цайзыг эзэлж газрын хөрстэй нь тэгшилсэн юм. Ингэхдээ тэд цайзад байсан бүх хүмүүсийг алаад, цогцсыг нь худаг руу шидэж чулуугаар таглаад явжээ. Сверресборг цайзын туурийг хаана байдаг аль эрт тодорхой болсон ч боловч саяхан тэндээс хүний цогцос бүхий худаг олджээ. Тэрхүү худаг дотор байсан араг яс нь ойролцоогоор 800 жилийн настай болохыг судалгаагаар тогтоогдсон учраас "Скандинавын домгууд"-ыг нотлох баримтаар батлагдсан түүхэн үнэн гэж үзэж болох юм. 

2 Эскимочууд 3000 жилийн өмнө Аляскад амьдарч байжээ

Аляскад 1000 орчим хүн амтай Квинхагак хэмээх жижиг хот бий. Хэдэн жилийн өмнөөс судлаачид тус хотын ойр орчимд малтлага хийж эхэлсэн бөгөөд үүний үр дүнд олон тооны сонирхолтой олдвор олджээ.

Юпик хэмээх омгийнхон 3000 жилийн өмнө Аляскад суурьшсан гэж эрдэмтэд үздэг. Тэд харин МЭӨ 14-р зууны зуунаас Квинхагак орчимд амьдарч эхэлсэн бөгөөд үүнийг дээрх археологийн олдворууд ч баталжээ. Учир нь Нуналлек хэмээх эртний суурингийн туурь орчин үеийн хотоос нь холгүй олдсон аж.

Эскимочууд 3000 жилийн өмнө Аляскад амьдарч байжээ

Юпикчүүдийн эрт дээр үед эдэлж хэрэглэж байсан зүйлсийг мөнх цэвдэг маш сайн хадгалж үлдсэн байв. Өмнө нь ийм хэмжээний олдвор илрүүлэх боломж гарч байгаагүй юм. Учир нь тус нутгийн эрэг дагуу амьдардаг омгууд байнга дайралтад өртөж эд агуурсаа дээрэмдүүлдэг байжээ. Тиймээс Юпикчүүд соёлоо зөвхөн  ардын аман урлаг хэлбэрээр хадгалж үлдсэн аж.

Сонирхолтой нь археологичид ардын домогт гардаг томоохон тулааны талбарыг мөн олж чаджээ. 

Энэхүү дайн нь 17-р зуунд хөрш зэргэлдээх тосгонуудын хооронд болсон байна. Ялагч нар дайсныхаа тосгоныг шатааж, бүх оршин суугчид, тэр байтугай нохойг нь хүртэл хүйс тэмтэрсэн гэдэг. Зугтсан хүмүүсийг харин нум сумтай цэргүүд "агнаж" дуусгасан байна. Археологичид энэ бүхнийг батлах шатсан суурингийн ул мөр, хэдэн хэсэг болсон хүний араг яс, нохойн үлдэгдэл зэргийг олжээ.

3 Гэнэт гарч ирдэг аварга давалгаа

Далайчид эрт цагаас эхлээд хаанаас ч юм гэнэт гарч ирээд ямар ч хөлөг онгоцыг хөмрүүлж чаддаг давалгааны тухай ярьсаар иржээ. Үүнийг мэдээж хөгшин далайчид залуучуудыг айлгах зорилгоор зохиосон үлгэр хэмээн үздэг байв.

Тэгтэл 1958 онд тэрхүү аварга давалгаа анх удаа радарт бүртгэгдсэн байна. Мөн 1995 оны 12-р сарын 31-ний өдөр Норвегийн эргээс холгүй Хойд тэнгист орших Драупнер далайн тавцанг гэнэт үүссэн давалгаа нураажээ. Ийнхүү эртний үлгэр маань жинхэнэ болох нь батлагдав. Далайд яваад сураггүй болсон тоолж барамгүй олон тооны хөлөг онгоцнуудын зарим нь үүнээс болж живсэн нь ойлгомжтой. 

Гэнэт гарч ирдэг аварга давалгаа

4 Сармагчин бурхны хот

Гондурас улсад эртнээс Ciudad Blanca буюу Сармагчин бурхны хот хэмээх суурингийн тухай домог амь бөхтэй оршсоор иржээ. Тэнд асар их хэмжээний баялаг хадгалагдаж байгаа гэж өгүүлдэг бөгөөд анх Испанийн аялагч нар үүнд үнэмшин удаан хугацаанд эрэл хайгуул хийсэн байдаг. Тэд харамсалтай нь юу олоогүй учраас Сармагчин бурхны хот домог хэвээр үлдэв. Харин 20-р зууны үед Теодер Мордет хэмээх хуульч эр ширэнгээр аялж яваад нэгэн хаягдсан хоттой таарч энэ тухайгаа олон нийтэд зарлажээ. Энэ явдал 1940 онд болсон бөгөөд харамсалтай нь Теодерт хэн ч итгээгүй байна. Хөөрхий эр сэтгэлээр унан удалгүй амиа егүүтгэжээ. Эцэст нь 2012 онд тусгай хайгуулын баг өнөөх хотыг нь илрүүлж түүнийг Сармагчин бурхны хот болохыг баталсан байна. 

Сармагчин бурхны хот

5 Далайн дээрэмчдийн эрдэнэс

Далайн дээрэмчдийн нуусан эвсэл хөлөг онгоцтой нь живсэн эрдэнэсийн домог бишгүй олон бий. Тэдгээрийн араас эрдэнэсийн ангуучид асар олон жил хөөцөлддөг бөгөөд зарис нэг нь олдсон байна. 

Жишээлбэл 1984 онд зартай далайн дээрэмчин Сэм Бэлэммигийн Оуида Галли хэмээх хөлөг онгоц 100 мянган ширхэг алтан зоосны хамт далайн гүнээс олдсон юм. 1996 онд бүх цаг үеийн хамгийн алдартай далайн тонуулч Хар Сахалтын хөлгийг илрүүлсэн аж. Харамсалтай нь тэнд нэг ч эрдэнэс байгаагүй учраас Хар Сахалт санаатайгаар эрднээсээ нүүлгээд хөлгөө живүүлсэн гэдэг онол гарч иржээ.

Бас нэг алдартай далайн дээрэмчин Уильям Киддийн хөлөг онгоцноос хайгуулчид нийт 50 кг жинтэй мөнгөн гулдмай олжээ. Харамсалтай нь тэдгээрийг шалгасны дараа гулдмайн хольцын 95 хувь нь тугалга байсан нь илэрчээ. 

Далайн дээрэмчдийн эрдэнэс

6 Эртний хүмүүс ур цэвэршүүлж мэддэг байсан

Хүн төрөлхтөн саяхнаас ус цэвэршүүлж сурсан гэж ихэнх хүн боддог. Тэгвэд эртний Египетчүүд ус цэвэршүүлэх өөрийн гэсэн аргатай байсан нь тогдоогдсон юм. Үүний тулд тэд Моринга олейфера хэмээх модны үрийг элстэй хольж, шүүлтүүр болгон ашигладаг байжээ. 

Орчин үеийн судалгаагаар тус үрийг ашиглах нь төгс шийдэл болохыг нотолсон. Моринганы үр нь бичил биетнийг устгадаг маш сайн ариутгагч юм. Гэхдээ үрийг бүрэн боловсорч гүйцсэн хойно нь авч ашиглах хэрэгтэй.

Эртний хүмүүс ур цэвэршүүлж мэддэг байсан

7 Нууц хонгилууд

Эрт дээр үеэс Мексикийн Пуэбла хот нууц хонгилуудтай гэсэн домог яригдсаар иржээ. Тэгвэл 2020 онд зам засварын үеэр ажлчид газар доорхи нүхэн гарцыг санамсаргүйгээр илрүүлсэн аж. Нийтдээ дөрвөн ийм хонгил байсан бөгөөд бүгд маш эртний цайз, сүм хийдүүдтэй холбогдсон байжээ. Эдгээр нь нэг ёсны дайн тулааны үед аваарын гарц болох зориулалттай аж. Археологичдын үзэж байгаагаар Пуэбла хотын доор үүнээс олон хонгилууд байгаа гэжээ. 

Нууц хонгилууд

8 Викингчүүдийн харгислал

Викингчүүд 8-аас 10-р зууны үед жинхэнэ Европыг чичрүүлж байсан тун чадварлаг хэрнээ туйлын харгис үндэстэн хэмээн олон эх сурвалж дээр бичсэн байдаг. Харин сүүлийн жилүүдэд тэднийг зүгээр л сайн дайчид байсан учраас дайснууд нь ингэж гүтгэсэн хэмээх үзэл газар авсан юм. 

Тиймээс үнэнийг тодруулах олон судалгаа явагдсан байна. Викингчүүд хүнээр тахил өргөдөг байсны дээр боолын худалдаа тэдний эдийн засгийн гол судас нь байсан гэдэг. Чухамдаа тэднийг боолын худалдаа эрхэлдэг талаар Арабын аялагчид 977 онд тэмдэглэж үлдээсэн учир үүнийг үнэн гэж үзэж болно. 

Мөн Скандинав нь Хойд Европын боолын худалдааны төв байсан гэдгийг батлах түүхэн баримт бичиг олон байдаг. Викингчүүд зах зээлийн эрэлтийг хангарын тулд харийн нутгуудад  байн байн дайралт хийж нутгийн иргэдийг боол болгодог байсан гэдэгт итгэдэг түүхчид олон бий. Викингийн ёсонд хүнээр өргөл өргөдөг тухай үлгэрүүд ч үнэн болох нь батлагдсан. Треллеборг хотод археологичид хүүхэд, амьтдын шарил бүхий тахилгын газар олсон нь үүний баталгаа юм. Мөн нөлөө бүхий Викингчүүдийн булшнаас толгойгүй хүмүүсийн үлдэгдэл олддог байна. 

Викингчүүдийн харгислал

9 Пирамидын нууц өрөөнүүд

Египетийн пирамидуудын тухай нэлээд олон домог байдаг. Тэдэн дундаас фараон Тутанхамунтай холбоотой нь үнэн болох нь батлагдсан байна. Чухамдаа археологичид түүний пирамид өөрийн гэсэн нууц өрөөтэй болохыг тогтоосон аж. Судлаачид тэрхүү нууц өрөөнд Египетийг захирч байсан хатан хаан Нефертитийг оршуулсан гэж үздэг. Тэрээр нөхөр Эхнатоныг бүх талаар нь дэмжиж байгаад нас барсны дараа нь төрийн жолоог авч улс орноо хөгжүүлсэн түүхтэй. Археологич Николас Ривз энэ бүхнийг үнэн эсэхийг олж мэдэхийн тулд булшны ханыг нь өрөмдахаар шийджээ. Гэвч түүнд ийм боломж олгосонгүй. Үүний дараа тэрхүү хоосон зайд юу байгааг тодорхойлох үүднээс эрдэмтэд георадар ашигласан ч үр дүнд хүрээгүй аж. 

Пирамидын нууц өрөөнүүд

10 Карфагенд хүүхдээр тахил өргөдөг байсан

Одоогийн Тунисын газар нутаг дээр эрт цагт Карфаген хэмээх хүчирхэг гүрэн оршин тогтнож байсан юм. Тэднийг хүүхдээр тахил өргөдөг байсан гэдэг яриа эрт цагаас эхтэй. Гэхдээ үүнийг Карфагены мөнхийн өрсөлдөгчид болох Ром, Грекчүүд дайсныхаа нэр хүндийг унагар зорилгоор зохиосон гэж түүхчид үзэж ирсэн юм. 

Тэгтэл 20-р зууны эхээр эрдэмтэд Карфагены дурсгалт газрууд дээр малтглага хийж байгаад нэгэн бунхан олсон бөгөөд тэр нь хүүхдийн шарилаар дүүрэн булш олжээ. Эхэндээ эрдэмтэд хөөрхий хүүхдүүд цаг бусаар өнгөрсөн учраас ингэж булсан байх хэмээн үзжээ. 

Гэхдээ тэрхүү булшнууд дунд тахил болсон амьтдын араг яс байсан учраас хүүхдүүд ч мөн ижил шалтгааны улмаас амиа алдсан гэдгийг хүлээн зөвшөөрчээ. Судлаачид жилд 25 хүүхэд золиос болгодог байсан хэмээн тооцоолсноос үзвэл Карфагенчуудын хувьд энэ нь энгийн үзэгдэл байсан бололтой. 

Карфагенд хүүхдээр тахил өргөдөг байсан

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()