СААК БАРИМТ

Япон улсаар аялсан орос залуугийн сонирхолтой тэмдэглэл

Оросын сэтгүүлч Сергей Король Япон улсын тухай сонирхолтой тэмдэглэлээ хуваалцжээ. Тэрээр "Би жил бүр Япон орныг зорьдог. Энэ орон яагаад намайг татдагийг би мэдэхгүй. Гэхдээ л очих бүртээ би шинэ мэдрэмж авдаг" гэж бичжээ. Япон улсын талаар олон сонирхолтой баримтуудыг сөхөж тавьсан орос сэтгүүлчийн тэмдэглэлийг танд орчуулан хүргэе. 

Япон улсаар аялсан орос залуугийн сонирхолтой тэмдэглэл Хадгалах

"Би энэ өдөр алуулсан!"

Калифорни мужийн Ньюпорт-Бич хотод байрладаг далайн эргийн Корона-дель-Мар сууринд одоогоос 45 жилийн өмнө буюу 1973 оны долдугаар сарын 6-нд энэ хэрэг явдал болжээ. Линда Энн О’Киф хэмээх 11 настай охин сургуульдаа явахаар гэрээсээ гараад дахин хэзээ ч эргэж ирээгүй юм. Охин энэ өдөр ээжийнхээ оёж өгсөн цэнхэр цэцэгтэй цагаан даашинз, үүнтэй ойролцоо өнгийн гутал өмсөж, үсээ дээш нь шууж боосон байжээ. 

"Би энэ өдөр алуулсан!" Хадгалах

Ер бусын чадвартай 11 хүн

Санаанд багтамгүй хүч чадалтай хүмүүс зөвхөн үлгэр домог, хүүхэлдэйн кинонд л гардаггүй аж. Эгэл жирийн хэрнээ супер хүчтэй хүмүүс амьдрал дээр цөөнгүй байдаг гэнэ. Хачирхалтай нь тэдний энэ гайхалтай чадвар давуу тал болохоосоо илүү тэдэнд "толгойн өвчин" болдог гэвэл та гайхаж байна уу. Харин яагаад ийм юм бол? Та дараах хүмүүсийн түүхийг уншаад ойлгоно биз ээ.

Ер бусын чадвартай 11 хүн Хадгалах
2018-07-17, 17:45

Энэ юу вэ?

Цаг хугацаа улиран өнгөрөх тусам өдөр тутмын нэгэн хэвийн амьдралын хэмнэл ямар ч хөгжилтэй хүмүүсийг уйтгартай болгож орхидог тал бий. Харж, сонсож дассан бүхнээсээ хүн уйддаг. Тэгвэл та бидний нүдэнд хэдийнэ дасал болсон зарим зүйлсийг өмнө нь огт харж байгаагүй өнцгөөс хэрхэн үзэгдэхийг танд сонирхуулъя. Танд цоо шинэ мэдрэмж төрүүлэх нь лавтай. 

Энэ юу вэ? Хадгалах

Долоо хоногт 5000 ам.доллар олдог лусын дагина

Австралийн иргэн Аманда Ле Бон (Amanda Le Bon) бол мэргэжлийн лусын дагина юм. Тэрээр төрөл бүрийн үдэшлэг, цэнгүүн дээр лусын дагины үзүүлбэрээ толилуулдаг бөгөөд нэг үзүүлбэрээс 400-1000 ам.доллар, долоо хоногт дунджаар 5000 ам.долларын орлого олдог ажээ. Сонирхуулахад, Аманда лусын дагины өмсгөлөө өмсөхийн тулд 30 минут зарцуулдаг гэнэ.

Долоо хоногт 5000 ам.доллар олдог лусын дагина Хадгалах

Үхэж болох нөхцөл байдлаас амьд гарч чадсан хүмүүсийн сонирхолтой түүх

Гэнэтийн осол гарсан үед урт хугацааны дараа тусламж ирэх, эсвэл огтхон ч тусламж ирэхгүй байх тохиолдол цөөнгүй байдаг шүү дээ. Ийм тохиолдолд зарим хүн тэвчээр алдаж, бууж өгч тусламж ирэхийг ч хүлээж чадалгүй амь насаа алддаг болохыг бид кинон дээрээс харж байсан билээ. Харин хүн тэвчээртэй байж чадвал ямар ч нөхцөл байдлаас амьд гарах боломжтой гэдгийг баталсан дараах сонирхолтой түүхийг бид танд хүргэхээр бэлтгэлээ. 

Үхэж болох нөхцөл байдлаас амьд гарч чадсан хүмүүсийн сонирхолтой түүх Хадгалах

Мэс засал хийлгүйгээр 30 минутын дотор хөх томруулах Япон арга

Хэсэгхэн хугацаанд ч болов бусдад таалагдахыг хүссэн эмэгтэйчүүд Токиогийн эмнэлгүүдэд хандан "Cinderella Breast Augmentation" хэмээх үйлчилгээ авдаг болжээ. Хөх томруулах энэхүү тарилгын ачаар та хөхөө хүссэн хэмжээгээрээ томруулж болно. Гэсэн хэдий ч 24 цагийн дараа таны хөх буцаж хуучин хэвэндээ орох юм. 2012 оноос хойш Япон улсад хийж эхэлсэн уг үйлчилгээ охид хүүхнүүдийн дунд нэрд гараад байна. Хэрвээ та хүсвэл 50 ам.доллараар 30 минутын дотор бүтэн өдрийн турш том хөхтэй болж болно. 

Мэс засал хийлгүйгээр 30 минутын дотор хөх томруулах Япон арга Хадгалах

Зөвхөн Азид л харж болох ер бусын зүйлс

Бүх улс орон өөрийн гэсэн өвөрмөц онцлог, сонин жигтэй зүйлстэй. Өөрсдийнх нь хувьд байдаг л нэг жирийн зүйл мэт боловч бусад улсын хувьд ер бусын санагдах жишээтэй. Хүмүүс гадаадын улс орноор аялах бүрдээ их бага хэмжээгээр харийн соёлын "шок"-нд ордог гэдэг. Тэгвэл Ази тивд анх зочилсон хүмүүсийн нүд нь орой дээрээ гардаг гэнэ лээ. Чухам яагаад юм бол?

Зөвхөн Азид л харж болох ер бусын зүйлс Хадгалах
2018-07-16, 16:13

132 мянган доллараар өөрийгөө танигдахын аргагүй болгосон англи бүсгүй

43 настай Айми Венесс (Aimi Veness) өөрийн гадаад үзэмжийг бүрэн өөрчлөхийн тулд 132 мянган ам.доллар зарцуулжээ. Тэрбээр духан дээр арьснаасаа өгсүүлээд хөлийн өлмий хүртэлх биеийнхээ бүх хэсэгт мэс хүргэсэн аж. Гоо сайхны, тэр дундаа нүүрний мэс засал эрсдэл өндөртэй гэдгийг мэдэж байсан ч энэ бүхний ард гарсныхаа дараа Айми үр дүнд нь сэтгэл хангалуун байгаа гэнэ. 

132 мянган доллараар өөрийгөө танигдахын аргагүй болгосон англи бүсгүй Хадгалах

66 жил ургуулсан хумсаа Нью-Йоркийн музейд хандивлажээ

Энэтхэгийн иргэн Шридхар Чиллал (Shridhar Chillal) 66 жилийн турш ургуулсан хумсаа Нью-Йоркийн музейд хандивлажээ. Тэрбээр нэг гарын таван хуруундаа хамгийн урт хумстай хүн хэмээн Гиннесийн номонд 2015 онд бичигдэж байсан юм. Шридхар Чиллал зүүн гарныхаа хумсыг 1952 оноос хойш огт аваагүй бөгөөд тэдгээрийн нийт урт 909.6 сантиметр болсон аж. Сонирхуулахад Шридхарын хумсыг тайрахын тулд төмөр таслагч ашигласан гэнэ шүү. 

66 жил ургуулсан хумсаа Нью-Йоркийн музейд хандивлажээ Хадгалах

Олон мянган хүн "залгисан" Аляскийн гурвалжингийн учир битүүлэг нууц

Бермудын гурвалжингийн талаар сонсоогүй хүн ховор байх. Хачирхалтай нь үүнтэй адил хүн, онгоц, завь алга болж хэзээ ч эргэж олддоггүй газар Аляскад байдаг аж. Чухам яагаад ийм сонин үзэгдэл болдгийг одоо хэр нь эрдэмтэн судлаачид тайлж чадаагүй байна. Аляскийн өргөн уудам газарт нутагт болсон учир битүүлэг, тайлагдашгүй хэргүүд, тэнд чухам юу болсон талаар танд сонирхуулъя.

Олон мянган хүн "залгисан" Аляскийн гурвалжингийн учир битүүлэг нууц Хадгалах
2018-07-16, 13:22

1978 онд Гайана улсын Жонстаунд гарсан аллагаар 900 хүн амь үрэгджээ

Өмнөд Америкийн Гайана улсын Жонстаун хотод 1978 онд  909 хүн үй олноороо амь үрэгджээ. Тэдний 300 гаруй нь бага насны хүүхдүүд байжээ. Тэр цагаас хойш 40 жил өнгөрсөн бөгөөд аймшигт үйл явдлаас амь үлдсэн гэрчүүдийг оролцуулан “NBC” телевиз баримтат кино хийсэн юм.

1978 онд Гайана улсын Жонстаунд гарсан аллагаар 900 хүн амь үрэгджээ Хадгалах
2018-07-14, 15:26