Олон мянган хүн "залгисан" Аляскийн гурвалжингийн учир битүүлэг нууц

2018-07-16, 13:22
9,109

Бермудын гурвалжингийн талаар сонсоогүй хүн ховор байх. Хачирхалтай нь үүнтэй адил хүн, онгоц, завь алга болж хэзээ ч эргэж олддоггүй газар Аляскад байдаг аж. Чухам яагаад ийм сонин үзэгдэл болдгийг одоо хэр нь эрдэмтэн судлаачид тайлж чадаагүй байна. Аляскийн өргөн уудам газарт нутагт болсон учир битүүлэг, тайлагдашгүй хэргүүд, тэнд чухам юу болсон талаар танд сонирхуулъя.

Олон мянган хүн "залгисан" Аляскийн гурвалжингийн учир битүүлэг нууц
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Аляскийн гурвалжинд 16.000 хүн ор сураггүй алга болжээ

Аляскийн гурвалжин нь Аляскийн Якутат дүүргээс Жуно болон Анкориж хот хүртэлх хэсэг газар юм. Энэхүү гурвалжин дотор судлагдаагүй өндөр уулс, өргөн шигүү ой, алслагдсан тундр багтдаг.

Гэхдээ тус газарт нутгийн иргэд болон тэнд аялж явсан маш олон хүн алга болсон байдаг. Түүгээр зогсохгүй хэд хэдэн нисэх онгоц сураггүй алга болж, аль эсвэл учир битүүлэг шалтгаанаар сүйрсэн гэдэг. Тодруулбал, 1988 оноос хойш 16.000 хүн тус гурвалжинд ор сураггүй алга болсон гэж тогтоогдсон байдаг.

Аляскийн гурвалжинд 16.000 хүн ор сураггүй алга болжээ

2 Аляскийн мангас

Энэхүү гурвалжинд хамаарах газрын байгаль орчин, амьтны талаар телевизийн цуврал нэвтрүүлэг хүртэл хийж байжээ. Нэвтрүүлгийн нэр нь “Аляскийн мангас” бөгөөд туршлага сайтай хилийн бүсийн зургаан оршин суугч гурвалжингийн нууцыг тайлахаар судалж байгаа тухай гардаг юм.  

Олон хүн Аляскийн гурвалжинд ямар нэгэн аймшигт мангас байдаг гэж таамагладаг. Тиймээс киноны баатрууд аймшигт мангасын эрэлд гардаг аж. Тус газрын тухай хамгийн түгээмэл таамгуудын нэг бол Том хөлт цасны мангас тэнд нутагладаг бөгөөд хүмүүсийн амийг хөнөөдөг гэж үздэг.

3 Том хөлт

Аляск бол Том хөлт гэх мэт домгийн амьтдын нуугдаж болох хамгийн таатай газар байх. “Том хөлтийг харлаа” гэх дуудлагууд Аляскийн өнцөг булан бүрээс байнга ирдэг байна. Зарим хүн Том хөлтийн үүр, араг яс, үсийг олсон гэж мэдээлдэг гэнэ.  

Ийнхүү нутгийн иргэдийн хэлсэн "Том хөлтийг олж харсан, таарсан" гэх мэдээлэл үнэн бол Аляскийн гурвалжин Том хөлтийн нутаг гэдэг нь үнэн байх магадлалтай юм.

Том хөлт

4 Куштака- Том хөлт

Аляскийн гурвалжингийн хачин жигтэй үйл явдлыг Тлингит нутгийн иргэд муу ёрын сүнснүүдтэй холбож тайлбарладаг. Тлингит гэдэг нь “хүмүүс” гэсэн утгатай бөгөөл тэндхийн иргэд өөрсдийгөө 11 мянган жилийн түүхтэй гэдэг. 

Тлингит хүмүүс Аляскад амьтны дүрд хувирдаг Куштака нэртэй чөтгөр байдаг гэдэгт итгэдэг юм. Хүүхэд, эмэгтэйчүүдийн дүрд хувирч төөрсөн хүмүүст зам заах нэрээр тэднийг улам төөрүүлж, эсвэл тусламж хүссэн хүүхдийн дүрээр иргэдийг урхиддаг гэж үздэг. Куштака ийнхүү хүмүүсийг урхидаад дараа нь сүнсийг нь иддэг гэдэг юм.  

5 Харь гаригийн нисдэг таваг тус гурвалжингаас гарч ирдэг

1986 онд Японы нисэх онгоц Исландаас Аляскийн Анкориж дээгүүр нисэж байгаад гурван ширхэг харь гаригийн нисдэг тавагтай таарсан гэнэ. Эдгээр таваг Аляскийн гурвалжингаас 643 км-ийн зайд нисэж өнгөрсөн байна. Нэг нисдэг таваг нь нисэх онгоц тээвэрлэдэг онгоцноос хоёр дахин том хэмжээтэй байсан бол нөгөө хоёр нь жижиг байжээ.

Японы онгоцноос найман км-ийн зайд нисдэг тавагнууд үзэгдсэн гэдэг. Жирийн хөлөг онгоцноос ялгаатай нь тус тавгууд нисэж байхдаа огцом зогсож, нэг алга болоод дахин гарч ирэх гэх мэтээр ер бусын үйлдлүүдийг хийж байсан гэнэ. Төвөөс Японы хөлөг онгоцыг газрын гадаргуутай ойрхон доогуур нисэж, чиглэлээ өөрчилж эргэлт хийхийг тушаажээ. Гэсэн ч нисдэг тавагнуудаас зугтаж чадаагүй гэнэ. Ийнхүү 32 минутын дараа нисдэг тавгууд ор мөргүй замхран алга болсон байна.

Харь гаригийн нисдэг таваг тус гурвалжингаас гарч ирдэг

6 Энергийн эргүүлэг

Зарим хүн Аляскийн гурвалжин дэлхийн цахилгаан соронзон орон ихээр татаж, төвлөрсөн газар байрладаг гэж үздэг. Бермудын гурвалжин ч яг ийм гэнэ. Дэлхий дээр ийм газар цөөнгүй, дээрх хоёроос гадна Японы Чөтгөрийн тэнгис, Хавайд байрлах Хамакулиа галт уул, Исландын Истер, Английн Стоунхенж, Египетийн пирамидыг ч үүнд хамааруулдаг. Энергийн эргүүлэг оршин тогтнодог газар Стоунхенж, пирамид байрладаг нь учиртай гэж үзэх хүмүүс цөөнгүй.

Энергийн эргүүлэг нь хүн бүрийн биед өөр өөрөөр нөлөөлдөг гэлцдэг. Тухайлбал, толгой тархи, сэтгэл санаа, бие мах бодид нь нөлөөлж, зарим үед өвдөлт мэдрүүлж, хий юм харах, ухаан алдаж солиорох, орон зайгаа мэдрэхээ больдог байна. Зарим үед хөгжмийн зэмсэг, луужин гэх мэт зүйлс ажиллахаа больдог аж.

Ийм энергийн эргүүлэг нь сүнсний болон бодит ертөнц хоёрыг холбодог гэж зарим хүн үздэг. Тиймээс ч маш олон хүн алга болсон байх магадлалтай юм.

Энергийн эргүүлэг

7 Зэрлэг онгон байгаль

Аляск өргөн уудам зэрлэг онгон байгальтай. Энд эрт тэс хүйтэн цаг агаараас гадна аялахад аюултай газар, зэрлэг амьтдаар дүүрэн. Мөн  идэвхжилтэд орсон 100 гаруй галт уул байдаг юм. Тийм ч учраас олноороо болон ганцаараа үүргэвчтэй аялал хийвэл алга болох магадлал өндөр. Тэнд нэг л төөрсөн бол амьд гарах бараг боломжгүй гэнэ. Алга болсон хүнийг аврах багийнхан олоход маш хэцүү. Үүнд цаг агаар, байгалийн өвөрмөц тогтоц асар их нөлөөлдөг юм. Зарим газраар агаарын даралт -40 хэм хүртэл буудаг гэнэ.

Магадгүйүүнээс болоод Аляскийн гурвалжинд хүн алга боллоо, онгоц сүйрлээ гэх мэдээ тасардаггүй байх.

Зэрлэг онгон байгаль

8 Алга болсон хүний тоо жилээс жилд нэмэгддэг

Америкийн мужуудаас Аляскад л зөвхөн алга болсон хүний тоо маш өндөр байдаг. Энэ нь улсын хэмжээнд бусад мужид алга болсон хүний нийт тооноос хоёр дахин их үзүүлэлт юм. Алга болоод хэзээ ч олдоогүй хүний тоо энд илүү давамгайлдаг.

Тухайлбал, 2007 онд л гэхэд Аляскад нийт 2833 хүн алга болжээ. Харин тухайн үед Аляскийн нийт хүн ам 670.000 байсан юм. Тэгэхээр жилд 1000 хүн тутмын дөрөв нь алга болдог гэсэн үг.  

Алга болсон хүний тоо жилээс жилд нэмэгддэг

9 1972 оны алга болсон онгоц

Аляскийн гурвалжинд болсон хамгийн их шуугиан тарьсан хэрэг бол 1972 онд онгоц алга болсон явдал юм. Тус онгоцонд улстөрч агсан Хэйлс Боггс (Hale Boggs), АНУ-ын төлөөлөгч агсан Ник Бегич (Nick Begich) нар явж байжээ. Аляскийн Анкориж хотоос Жуно хот руу нисэж явсан “Цессна 310” онгоцонд улстөрчдөөс гадна бас нэг хүн, мөн нисгэгч, нийт дөрвөн хүн зорчиж байв.

Онгоц ор сураггүй алга болсны дараа 400 онгоц, завь, эргийн хамгаалагчид 39 өдрийн турш хайгуул хийжээ. Гэсэн ч тус онгоцыг олж чадаагүй юм.  Гэхдээ Холбооны мөрдөх товчооныхон санаатай энэ хэргийг үйлдсэн гэж үзэх хүн байдаг. 

1972 оны алга болсон онгоц

10 Жуулчид олноор ирдэг

Аляскад алга болох хүний тоо жилээс жилд нэмэгдсээр байгаа ч тус гурвалжин зорих жуулчдын тоо буурахгүй байна. 2018 онд л гэхэд аялал жуулчлалын салбараас олох орлого нь зургаан хувиар нэмэгдэнэ гэж тус мужийн захирагчид таамаглаж байгаа гэнэ. Хүмүүс ч адал явдалд үнэнхүү дуртай юм аа.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()