1978 онд Гайана улсын Жонстаунд гарсан аллагаар 900 хүн амь үрэгджээ

2018-07-14, 15:26
7,584

Өмнөд Америкийн Гайана улсын Жонстаун хотод 1978 онд  909 хүн үй олноороо амь үрэгджээ. Тэдний 300 гаруй нь бага насны хүүхдүүд байжээ. Тэр цагаас хойш 40 жил өнгөрсөн бөгөөд аймшигт үйл явдлаас амь үлдсэн гэрчүүдийг оролцуулан “NBC” телевиз баримтат кино хийсэн юм.

1978 онд Гайана улсын Жонстаунд гарсан аллагаар 900 хүн амь үрэгджээ

1978 онд 909 хүн “Peoples Temple” нэртэй шашны бүлэгт явдаг байжээ.Тус шашны бүлгийн тэргүүлэгч Жим Жонс (Jim Jones) удирддаг байсан юм. Тэрээр социалист үзэлтэй шашны бүлгийг Америкийн Сан Франциско хотод үүсгэн байгуулсан. Тус шашны бүлгийг хардаж, сэрдэх хүн олширсны улмаас тэрээр өөрийн бүлгийнхнийг дагуулан Гайана улсад ирсэн аж.

Тэрээр хүмүүсийг дагуулан Гайанын Жонстаун хотоос зайдуу газарт очжээ. Тухайн үед Жим Жонс өөрийн дагагсдаа “хувьсгал” хийх ёстой гэдгийг итгүүлэн тэднийг амиа хорлохыг санал болгожээ.

Тэд удирдагчийнхаа үгэнд орж хор ууж амиа хорлох ёстой гэж итгүүлсэн. Тэрээр балчир хүүхдүүдээс эхлэн цианит уулгуулжээ. Ээж аав нь хүүхдээ хордож үхэж байхыг харж байсан гэдэг. Зарим нь хор уулгүй, бие биенээ буудаж алсан байна.

Ийнхүү дараа өглөө нь 900 гаруй хүн газар дээрээ буудуулж эсвэл, хордож нас барсан байхыг нутгийн иргэд олжээ.

Тус аллага- амиа хорлолтоос гурван хүн амьд үлдсэн байна.

Тэд өнөөдрийг хүртэл болсон үйл явдлын талаар сонин, сэтгүүл, зурагтын нэвтрүүлэгт ярилцлага өгдөг юм.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()