Адал явдалд дурлагч хэн бүхний заавал явж үзэх 5 авто зам

Олон мянган километрийн аялалд зориулсан гэмээр тив улсуудыг холбосон хурдны замууд дэлхий дээр цөөнгүй байдаг бөгөөд энэхүү дэд бүтцийн салбарыг даган “автомашины аялал” хэмээх аяллын төрөл хүртэл гарсан байдаг. Ингээд дэлхийн хамгийн урт бөгөөд адал явдал ихтэй 5 авто замыг танилцуулж байна. 

Адал явдалд дурлагч хэн бүхний заавал явж үзэх 5 авто зам
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Пан Америкийн хурдны зам

Пан Америкийн хурдны зам нь Америк тивийн бүх улсуудын авто замын сүлжээг нэг систем болгон нэгтгэдэг. Аргентин, Чили, Перу, Эквадор, Колумби улсыг дайран өнгөрөх 30000 км урт энэхүү зам нь дэлхий дээрх хамгийн урт авто замын тоонд зүй ёсоор багтдаг. Гэхдээ Дарьений  булан дахь ой, намаг ихтэй газарт 87 км тасалддаг. Учир нь тэр хэсгийн газрыг энгийн автомашинаар гатлах боломжгүйгээс гадна зам тавих ажилд маш их хэмжээний хөрөнгө мөнгө шаардагдана.

Пан Америкийн хурдны зам

Энэ хэсгээс цааш буюу Панамаас эхлэн Төв, Хойд Америкийн улсууд цаашлаад Канад, Аляска хүртэл үргэлжилнэ. Уг замын төсөл анх 1889 онд төлөвлөгдсөн бөгөөд зөвхөн төмөр зам барих зорилготой байжээ. Гэвч цаг хугацаа өнгөрөх тусам автомашины хэрэглээ ихэссэн учир авто зам барих шийдвэрт хүрсэн байна. Ингээд 1950 он гэхэд Мексик өөрийн хэсгийн замыг барьж дуусгажээ. Мексикийн араас бусад улсууд нь нэгдэж, АНУ-ын замын сүлжээтэй холбосон байна. Хэдийгээр энэ замаар гайхалтай, сонирхолтой аяллыг зохион байгуулж болох ч түлшинд багагүй мөнгө зарцуулах болов уу. Өөрөөр, унадаг дугуй хөлөглөөд явж болох ч маш урт хугацаа шаардагдана.

2 Австралийн хурдны зам-1

14500 км-ийн урттай энэхүү зам нь нэг улсын нутаг дэвсгэрт орших дэлхийн хамгийн урт зам юм. Австрали тивийг бүтэн тойрох энэ зам өдөр бүр их ачаалалтай байдаг.

Тивийн нутаг дэвсгэрийн онцлогоос хамаарч тус зам ихээхэн олон янз болно. Жишээлбэл томоохон хотуудаар дайрахдаа олон тооны урсгалтай болох бол бол зарим хэсэгт нэгхэн урсгалтайгаар олон зуун км үргэлжилнэ. Замын аялал хийхэд хамгийн тохиромжтой хэсэг нь Сидней-Аделаид маршрут юм. Энэ нь Австралийн зүүн өмнөд зүг бөгөөд цаг агаарын хувьд хэт халуун биш, ой модтой, оцон шувуутай газар гэнэ.

Австралийн хурдны зам-1

Австрали халуун орон учир бид энэхүү оронд зөвхөн кенгуру байдаг гэж боддог бол үнэн хэрэгтээ 17 төрлийн оцон шувуу амьдардаг аж. “Race the Sun” киног үзсэнээр та энэ аяллын маршрутыг сайн харах боломжтой.

3 Транссибирийн хурдны зам

Орос улсад Санкт-Петербургаас- Владивосток, Балтын тэнгис-Японы тэнгис хүртэл үргэлжилсэн урт зам бий. Уг замын урт нь нийтдээ 11000 км үргэлжлэх бөгөөд зам дагуу бага зэрэг саад тотгор тулгарна. Жишээлбэл: Чита болон Хабаровскийн дунд байрлах хэсгийг 1949 онд албан хүчээр хорих ангийн хүмүүсээр бариулж байсан учир жигд бус байх нь энгийн үзэгдэл. Харин ХХ зууны төгсгөлд уг хэсгийг сэргээн засварлаж арай дээр төрхтэй болсон байна.

Транссибирийн хурдны зам

Маршрутын ихэнх хэсэг нь Казахстан, Монгол, Хятадын хилийн ойролцоо өнгөрдөг. Иркутск болон Буриадын хооронд байрлах 200 км орчим зам нь Байгаль нуурын эргээр өнгөрдөг байна. Владивосток хүрснийхээ дараа уг зам өмнөд зүг рүү чиглэж, Хятад улсын хил дээр байрлах Хасан тосгонд хүрээд төгсдөг.

4 Трансканадын автозам

Уртаараа улсынхаа эхний гуравт багтах энэхүү зам нь Канадын нутагт хэвтээ тэнхлэгээр 8030 км үргэлжилдэг байна. Уг зам нь АНУ-ын хилийн дэргэдүүр өнгөрдгөөрөө бусад замуудаас давуу талтай.  Замын дайран өнгөрөх 200 км орчим хэсэгт Канадын хүн амын 70% орчим нь амьдардаг.

Хэдийгээр Канад нь газар нутаг томтой хэдий ч ихэнх хэсэг нь амьдрахад тохиромжгүй, хүн ам нь жигд тархаагүй байдаг.

Замын багахан хэсэг хадархаг арал болох Ньюфаундлендын хажуугаар өнгөрдөг байна. Үүнээс гадна замын багагүй хэсэгт дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй нууруудын хажуугаар өнгөрдөг нь таны автомашинтай аяллыг мартагдашгүй болгоно. 

Трансканадын автозам

5 Алтан дөрвөн өнцөгт (Энэтхэг)

Энэхүү замын урт 6000 км-ийн урттай бөгөөд Энэтхэгийн уулархаг хэсэг, хамгийн өмнөд хэсгийг нь эс тооцвол улсыг бүтэн тойрдог. Газрын зураг дээр харахад тухайн зам нь тэгш буй дөрвөн өнцөгтэй харагддаг учир ийнхүү нэрлэсэн аж. Уг зам нь: Хойд талаараа Дели, Зүүн талаараа Калькутта, баруун талаараа Мумбай, урд талаараа Ченнайг холбодог байна. Зам барих төсөл 2001 онд эхлэж, 10 жилийн дараа дууссан бөгөөд 10 тэрбум долларын өртгөөр босжээ.

2003 онд Энэтхэгийн инженерийн холбооны гишүүн Сатьендра Дюбей ерөнхий сайддаа замын схемд томоохон авилгалаар өөрчлөлт орсон болон мужуудын нэгд зам барилгын ажил зогсох болно гэж хэлсэн байна. Ингээд түүнийг зам барилгын ажил зогсох магадлалтай гэсэн Бихар муж руу явуулж, замын барилгын ажлыг хянах тушаалыг өгсөн боловч удалгүй Дюбейг нас барсан байдалтай олжээ. Гэхдээ  тухайн замыг барьж дуусгаж, Сатьендрагийн алуурчдад насан туршид нь хорих ял оноосон аж.  Харин өнгөрсөн жил “дөрвөн өнцөгт” зам дээр шинэ цахилгаан галт тэргийг явуулж эхэлсэн байна.

Алтан дөрвөн өнцөгт (Энэтхэг)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()