Та үүнийг мэдэх үү?

Хорвоо ертөнц дээр бидний мэдэхгүй сонин содон зүйлс олон байдаг нь нууц биш юм. Зарим зүйлсийн тухай сайн мэддэг хэмээн боддог ч, тэрхүү мэдлэг нь дутуу дульмаг байх нь бий. Тэгвэл бид та бүхнийхээ мэдлэгийн хүрээг тэлэх дараах сонирхолтой мэдээллийг бэлтгэлээ. Ингээд хамтдаа мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцацгаая.

Та үүнийг мэдэх үү?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1

Минжнүүд унтахдаа үргэлж гар гараасаа барьж унтдаг байна. Учир нь ингэснээр унтаж байхдаа усанд хөвж биенээсээ төөрөх, холдох эрсдлээс хамгаалж байдаг.

2

Леонардо да Винчи (Leonardo da Vinci) нэгэн зэрэг нэг гараараа бичиж, нөгөө гараараа зурах чадвартай нэгэн байжээ.

3

Саран дээр хамгийн сүүлд хөл тавьсан сансрын нисгэгч Жень Сернан (Gene Cernan) хэмээх эр, эх дэлхий рүү буцахынхаа өмнө охиныхоо захиас ёсоор өөрийн нэрийн эхний үсгийг саран бичиж, дурсгал болгон үлдээжээ. Ингэснээр хэдэн мянган жил өнгөрсөн ч түүний бичсэн зүйл устаж, алга болохгүй бизээ...

4

Өнөөдрийн байдлаар дэлхийн хамгийн өндөр оргил болох Эверестийн ууланд, авиралт хийж байгаад харамсалтайгаар амь насаа алдсан 200 гаруй хүний цогцос байдаг байна.

5

2011 он хүртэл ОХУ-д шар айргийг согтууруулах ундааны төрөлд оруулдаггүй байжээ.

6

Өнөөдөр хүн төрөлхтний 2/3 нь амьдралынхаа туршид нэг ч удаа цас үзэж, барьж байгаагүй бөгөөд энэ нь Африкийн дулаан оронд олон сая хүн амьдардагтай холбоотой аж.

7

Эрээн далт бяцхан шувуу нь бодит амьдрал дээр 1 центийн зоосноос ч хөнгөхөн шувуу байдаг байна.

8

Өнөөдрийн АНУ-д, ядуу буурай амьдралтай, орон гэргүй хүмүүсийн тооноос илүүтэй эзэнгүй хоосон байшингууд их болох нь судалгаагаар гарчээ.

9

Хоёр толгойтой могой төрөх нь маш ховор генийн тохиолдол бөгөөд ингэсэн нөхцөлд, тэд хоорондоо хоолоо булаалдан тэмцэлдсээр эцэстээ нэг толгойтой болдог байна.

10

Хэрвээ усны үхэр амаа хамгийн томоор ангайлгавал 121 см өндөртэй хүүхдийг ч торохгүй залгих боломжтой байдаг аж.

11

Хүмүүсийн нэг өдөр Твиттерт жиргэж байгаа бүх үгнүүдийг нийлүүлвэл 10 гаруй сая хуудастай ном бичихэд хангалттай хүрнэ гээд боддоо?

12

Нэгэн үе Их Британи улсад "Доналд нугас" хүүхэлдэйн киног гаргахыг хориглож байжээ. Шалтгаан нь Доналд нугас дотуур өмд өмсөөгүй байдаг бөгөөд энэ нь насанд хүрээгүй хүүхдүүдэд буруу үлгэр дуурайлал үзүүлсэн явдал хэмээн үзсэн байна.

13

Наргил мод ихтэй, далайн эрэг орчмын газруудад "Аварга загаснаас илүүтэйгээр наргил модны самарт цохиулан амь насаа алдахаас болгоомжил" хэмээх анхааруулах самбар байдаг ажээ.

14

Нэрт дуучин Элвис Прессли (Elvis Pressley) 8 дугаар ангиа төгсөхдөө дуу хөгжмийн хичээл дээрээ C үнэлгээтэй дүн авч байжээ.

15

Тэртээх 1386 онд Франц улсад нэгэн хачирхалтай цаазын ялыг гүйцэтгэж байсан нь, бяцхан хүүгийн амь насанд хүрсэн хэмээх шалтгаанаар цугласан түмэн олны нүдэн дээр нэгэн айлын гахайг цаазаар авч байсан байна.

16

Жилд дунджаар зөвхөн баруун гартай хүмүүст зориулсан хэрэгсэл ашигласнаас болж 2500 гаруй зүүн гартай хүн амь насаа алдаж байна хэмээх судалгаа байдаг ажээ.

17

Хүний бие дотроос олдсон хамгийн урт туузан хорхой нь 35 метр урт байжээ. Гэдсэнд яаж багтаад байдаг нь сонирхолтой байгаа биз?

18

Нохой нь хүний өдөр тутмын амьдралдаа ашигладаг үгнүүдээс 250 үгийг нь ойлгох бүрэн чадамжтай бөгөөд зарим дохио зангааны хэлийг ч ойлгодог байна. Тэр ч бүү хэл хөнгөхөн математикийн элементүүд болох тоо нэмж, хасах зэргийг ч хийж чаддаг гэнэ шүү.

19

Хэрвээ хүн хэт чанга найтаавал зарим тохиолдолд хавиргаа хугалах аюултай байдаг байна.

20

Дэлхий дээр амьдарч буй 2 тэрбум хүн тутамд 116 болон түүнээс дээш настай ердөө ганцхан хүн л амьдарч байгаа хэмээх судалгаа байдаг ажээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()