СААК БАРИМТ

Өдөр тутмын амьдралд тохиолдох энгийн атлаа сонирхолтой зүйлс

Сонирхолтой зүйл гэхээр заавал судалгаа шинжилгээ олон хийгдсэн, хүний оюун ухаан, сэтгэн бодох чадвар шаарддаг зүйл байх албагүй аж. Бид сүртэй биш ч гэсэн алхам бүртээ сонирхолтой зүйлстэй тааралдаж байдаг. Тэр болгон нь бидэнд хэсэгхэн зуурын аз жаргалыг өгч, бусадтай хуваалцах сэдлийг төрүүлдэг шүү дээ. Ингээд та бүхэнд хүмүүст тохиолдсон энгийн мөртлөө сонирхолтой зүйлсийг зургаар баримтжуулсныг хүргэж байна.

Өдөр тутмын амьдралд тохиолдох энгийн атлаа сонирхолтой зүйлс Хадгалах
2019-02-11, 15:47

Америкчууд дараах 18 зүйлгүйгээр амьдарч чадахгүй

Америкчуудын түгээмэл хэрэглэдэг, дуртай зүйлсийн талаар кинон дээрээс бид бишгүй л нэг харсан.  Кино гэдэг утгаараа зохиол, эсвэл найруулагчийн шийдэл мэт харагдах боловч үнэн хэрэгтээ Америк хүмүүсийн өдөр тутмын хэвшлийг тэндээс мэдэж болно. Холливудын хэдэн арван киноны үйл явдал, олон арван судалгааны дүнгээс үндэслэн нэг ч Америк хүний хэрэглэхгүйгээр амьдарч чадахгүй 18 зүйлийг та бүхэнд толилуулж байна.

Америкчууд дараах 18 зүйлгүйгээр амьдарч чадахгүй Хадгалах

100 жилийн өмнө хэвийн үзэгдэлд тооцогдож байсан хачирхалтай зүйлс

Хүн өөрөө хөгжиж өөрчлөгдөхийн хэрээр хүн төрөлхтний соёл бас цагийн аясаар шинэчлэгдсээр иржээ. Түүхийн багахан мөчлөгт өрнөж дууссан аж үйлдвэрийн хувьсгал та бидэнд өнөөдөр хуучны зүйлсээс тун багыг үлдээж, хүмүүс хоорондын бөгөөд хүмүүсийн эд зүйлстэй харьцах харьцааг ихэд өөрчилсөн. Ингээд та бүхэнд өнөө цаг үед сонсоход хачирхалтай, айдас ч төрүүлмээр санагдаж байгаа ч өнгөрсөн зууны эхэнд хэвийн үзэгдэлд тооцогдож байсан зүйлсээс сонирхуулъя.

100 жилийн өмнө хэвийн үзэгдэлд тооцогдож байсан хачирхалтай зүйлс Хадгалах

Эртний Египетчүүдийн тухай бидний өмнө нь дуулж байгаагүй баримтууд

Эртний Египет гэхээр хүн бүрийн санаанд дунд сургуульд үзэж байсан пирамид, цац суваргын орон орж ирдэг. Занданшуулсан шарил буюу муми, фараонуудын онгоноос гадна Египетчүүд анх цаас үйлдвэрлэсэн тухай ихэнх хүмүүс сайн мэддэг.  Гэхдээ Эртний Египетчүүдийн тухай түүхэнд дунд сургуулийн сурах бичигт бичигдээгүй зүйлс байдаг.  Тухайлбал фараонууд та бидний зураг дээрээс харсан шиг залуу сайхан хүмүүс байгаагүй ч гэх юм уу. Бид танд эртний Египетчүүдийн талаарх итгэмээргүй 20 баримтыг танилцуулж байна. 

Эртний Египетчүүдийн тухай бидний өмнө нь дуулж байгаагүй баримтууд Хадгалах

Улс орнуудын сонирхолтой хилийн зурвасууд

Улс хоорондын хил гэхээр бидний санаанд хамгийн түрүүнд өргөстэй торон хашаа эсвэл өндөр бетон хана ордог шүү дээ. Гэхдээ зарим орнууд хоорондын хилийн зурваст тиймэрхүү заагласан зүйлс огт байдаггүй тул тэнд явсан жуулчид өөрсдөө ч мэдэлгүй өөр улсын нутаг дэвсгэрт ороод ирчихсэн байдаг гэнэ. Ингээд та бүхэнд дэлхий дээрх хамгийн өвөрмөц хилийн зурвасуудыг танилцуулъя.

Улс орнуудын сонирхолтой хилийн зурвасууд Хадгалах
2019-02-05, 10:23

Дэлхийн хамгийн хүчирхэг флоттой 10 орон

Тэнгисийн цэргийн хүчин бол эрэг орчмын улс орнуудад бий болсон хамгийн эртний хоёр дахь цэргийн хүчин юм. Улс орнууд өөр өөрийнхөөрөө тэнгисийн цэргийн хүчин гэх юм уу, тэнгисийн цэргийн флот гэж нэрлэдэг болохоос биш нэг их зарчмын ялгаа байхгүй. Үндсэн үүрэг нь мэдээж хөрш орнуудын довтолгооноос улс орныхоо усан хилийг хамгаалах болооп далайгаас дайсны хуурай замын цэрэгт цохилт өгөх үүрэгтэй. Хүчирхэг флот мөн хуурай газрын зэвсэгт хүчиндээ асар их дэмжлэг үзүүлж түшиг тулгуур болдог. Энэ үүднээс дэлхийн хамгийн хүчирхэг тэнгисийн флоттой 10 орны тэнгисийн флоттой улсуудыг танилцуулъя.

Дэлхийн хамгийн хүчирхэг флоттой 10 орон Хадгалах

Бахархах ёсгүй "ололт амжилтууд"

Хүн бүр л ямар нэг амжилт гаргаж, бусдаас илүү байхсан, эцэг эхийнхээ ачийг хариулж тэднийгээ баярлуулах юмсан гэж боддог атлаа энэ бүхэнд хэрхэн хүрэхээ мэддэггүй. Хэрвээ та тамхи татдаггүй, архи уудаггүй мөн ийм байснаараа өөрийгөө бусдаас илүү байна гэж боддог бол энэ нь тийм биш юм. Учир нь эдгээр муу зуршилтай атлаа олон мянган сайн үйлсийн аян хийж, бусдад тусалдаг хүмүүс олон байгаа шүү дээ. Өнөөдөр та доорх зүйлсийг хийдэг, мөн түүгээрээ бахархдаг бол, тун удалгүй огт өөр бодолтой болно.

Бахархах ёсгүй "ололт амжилтууд" Хадгалах

Байгаль эхийн хосгүй бүтээлүүд

Дэлхий байнга хувьсан өөрчлөгдөж байдаг нь үнэн, гэхдээ зарим хэсэг нь яг хэвээрээ хэдэн тэрбум жилийг элээсэн байх нь бий. Дэлхий дээр хийгдэж буй зарим нээлтүүд энгийн иргэнд ч тэр, судлаач нарт ч тэр ойлгомжгүй, хачирхалтай, санаанд оромгүй байдаг. Гэхдээ тэдгээр нь үнэхээр гайхамшигтай зүйл гэдэг дээр хүн бүр санаа нийлнэ. Ингээд та бүхэнд байгаль эхийн өөрөө урласан, итгэмээргүй тогтоцтой, үзэсгэлэнтэй газруудыг толилуулъя.

Байгаль эхийн хосгүй бүтээлүүд Хадгалах
2019-02-02, 14:00

Солонгос хосуудын харилцаа бусад улсынхаас юугаараа ялгаатай вэ?

Дурлалт хосуудын  хувьд энэ дэлхийн хамгийн романтик газрыг Франц улс гэж бодож байна уу? Тэгвэл та том эндүүрч байна. Өмнөд Солонгос улсын хосууд  яг л кинон дээр гардаг шиг байдаг гэхэд хэлсдэхгүй. Солонгос залуучууд  хэрхэн дурлаж, хэдий хугацаанд дотносон, бие биетэйгээ яаж харилцаж, хэрхэн хайраа илэрхийлж харилцаагаа  онцгой болгодог талаар та эндээс уншаарай.

Солонгос хосуудын харилцаа бусад улсынхаас юугаараа ялгаатай вэ? Хадгалах

Зөвхөн Японд л харж болох сонирхолтой зүйлс

Япон улс бол дэлхий дээрх хамгийн ер бусын орнуудын нэг. Учир нь тэнд олон зуун жил дамжсан өв уламжлал өнөө цагийн техник технологийн дэвшилтэй сүлбэлдэн оршдог. Наран улсын иргэд хөгжлийн бүх л үр шимийг чадварлагаар ашиглахаас гадна олон зуун жил баримталсан дүрэм журмаа зөрчдөггүй. Магадгүй энэ нь тэднийг орчин үеийн хамгийн өндөр хөгжилтэй орон болоход нөлөөлсөн байх. Ингээд та бүхэнд дэлхийд тэргүүлэгч Япон орны хөгжлийг харуулах зүйлсийг хүргэе.

Зөвхөн Японд л харж болох сонирхолтой зүйлс Хадгалах

Ээжүүдийн хүлээх үүрэг 100 жилийн дотор хэрхэн өөрчлөгдсөн бэ?

Зуун жилийн өмнө хүйсийн тэгш эрх гэж байгаагүй, тиймээс ч эмэгтэйчүүдийн үүрэг нь зөвхөн хүүхдээ харах, угааж арчих, цэвэрлэх, хоол унд хийх, угаасан зүйлээ гудамжинд дэлгэж хатаах зэрэг л байлаа шүү дээ. Эрчүүд харин хааяа нэг хүүхдээ үнсчхээд, хүүхэд хэрхэн хүмүүжүүлэх тухай нэг их сайхан ярьж явдаг байсан. Өнөөдөр эмэгтэйчүүдийн үүрэг хариуцлага арай өөр болжээ. Хүүхдээ хэн болгож хүмүүжүүлэхээ ч тэд шийдэх эрхтэй. Хүүхдээ цагаан хоолтон болгох уу, тэгш эрхийн төлөө тэмцэгч болгох уу гэх мэт. Тэгвэл зуун жилийн хоорондоо эх хүүхдийн харилцаа хэрхэн өөрчлөгдөө вэ?

Ээжүүдийн хүлээх үүрэг 100 жилийн дотор хэрхэн өөрчлөгдсөн бэ? Хадгалах

Бидний үеийн залуус ирээдүйд ямар эмээ өвөө болох вэ?

Сүүлийн үед хүн төрөлхтөн ихээхэн өөрчлөгдөж байгаа бөгөөд ухаалаг гар утасны хэт их хэрэглээнээс болж гарын эрхий хурууны өөрчлөлттэй хүүхдүүд маш ихээр төрж байгаа гэнэ. Гэхдээ энэ бол техник технологи хөгжсөнтэй холбоотой гарч буй анхны өөрчлөлтүүд бөгөөд цаашлаад ямар өөрчлөлт гарахыг хэн ч тааварлашгүй. Ирээдүйг 100 хувь таамаглах боломжгүй хэдий ч одоогийн 20-40 настнууд хэрхэн хөгшрөх талаар мэдэж болох юм. Ингээд та хэрхэн хөгшрөх вэ?

Бидний үеийн залуус ирээдүйд ямар эмээ өвөө болох вэ? Хадгалах