Дэлхийн хамгийн хүчирхэг флоттой 10 орон

Тэнгисийн цэргийн хүчин бол эрэг орчмын улс орнуудад бий болсон хамгийн эртний хоёр дахь цэргийн хүчин юм. Улс орнууд өөр өөрийнхөөрөө тэнгисийн цэргийн хүчин гэх юм уу, тэнгисийн цэргийн флот гэж нэрлэдэг болохоос биш нэг их зарчмын ялгаа байхгүй. Үндсэн үүрэг нь мэдээж хөрш орнуудын довтолгооноос улс орныхоо усан хилийг хамгаалах болооп далайгаас дайсны хуурай замын цэрэгт цохилт өгөх үүрэгтэй. Хүчирхэг флот мөн хуурай газрын зэвсэгт хүчиндээ асар их дэмжлэг үзүүлж түшиг тулгуур болдог. Энэ үүднээс дэлхийн хамгийн хүчирхэг тэнгисийн флоттой 10 орны тэнгисийн флоттой улсуудыг танилцуулъя.

Дэлхийн хамгийн хүчирхэг флоттой 10 орон
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

10 Тайвань (Хятадын бүгд найрамдах улсын флот)

Бие бүрэлдэхүүн: 38000

Тайвань бол Хятад дахь иргэний дайны  төгсгөлөөр БНХАУ-тай удаан хугацаагаар сөргөлдөж байгаад Хятадын бүгд найрамдах улс гэж өөрийгөө зарласан арлын улс. Дэлхийн том гүрэнтэй сөргөлдөж, хурцадмал байдалд байгаа болохоор олон улс орон, олон улсын хамтын нийгэмлэг энэ улсад цэргийн тоноглол техник худалдахаас татгалздаг. Үүнээс болоод Тайвань өөрөө усан доогуур шумбагчаа үйлдвэрлэдэг. Энэ жижиг улс өнөөдөр нисэх онгоц тээгчээс бусад, тэнгисийн цэргийн бүхий л төрлийн зэвсэглэлтэй.

Тайвань (Хятадын бүгд найрамдах улсын флот)

9 Итали (Marina Militare)

Бие бүрэлдэхүүн: 30 923 хүн

Өмнө нь Хааны тэнгисийн цэргийн флот нэртэй байсан энэ хүчнийг Дэлхийн хоёрдугаар дайны дараагаар  1946 онд байгуулагдсан. Нэг цагт дэлхийд дөрөвдүгээрт ордог хүчин байснаа ХХ зууны дундаас энэ байр сууриа алдаж эхэлсэн. Гэхдээ л Италийн тэнгисийн цэргийн хүчин олон орныхоо илүү байж хамгийн хүчирхэг 10 флотын тоонд ордог төдийгүй, “хөх” ангилалд багтдаг. Энэ флотод орчин үеийн тэргүүлэх техник бүхий нисэх онгоц тээвэрлэгчээс гадна сүүлийн үеийн хөнгөн хөлгүүдтэй.

Итали (Marina Militare)

8 Өмнөд Солонгосын Тэнгисийн цэргийн хүчин

Бие бүрэлдэхүүн: 70,000

БНСУ-ын тэнгисийн цэргийн хүчин бол Солонгосын хойг дахь орчин үеийн тэргүүлэх техник бүхий хүчтэй флот. Солонгосын дайны дараа Өмнөд Солонгос ч, Умард Солонгос ч цэргийн хүчин чадлаа нэмэгдүүлж эхэлсэн юм. Хоёр орны хооронд дайсагнал нэмэгдэхийн хэрээр тэнгисийн цэргийн хүчээ зузаатгаж, тэнгисийн цэргийн хөлгүүд барьж эхэлсэн байна. Өмнөд Солонгосын эдийн засаг өсөхийн хэрээр цэргийн хүчээр, цэргийн хөлөг онгоцнуудаараа  хойд хөршөөсөө  давамгайлсаар байгаа. Умардын удирдагч Ким Чен Уны мэдэгдээд байгаачлан Өмнөд Солонгос өрсөлдөгчөөсөө үзэл суртал, улс төрийн гээд аль ч талаараа ямагт өмнө нь орж хол тасраад байгаа юм.

Өмнөд Солонгосын Тэнгисийн цэргийн хүчин

7 Энэтхэгийн тэнгисийн цэргийн хүчин

Бие  бүрэлдэхүүн: 67,109

Колонийн засгийн газрын үеэс л Ост-Энэтхэгийн комани өөрсдийн эзэмшлийг хамгаалах зорилгоор бүр 1612 онд өөрийн гэсэн тэнгисийн цэргийн флот байгуулжээ. Энэ хугацаанд хэд хэдэн удаа өөрчлөгдсөн ч гэлээ далайд үндсэн хүчээ хадгалан худалдааны хөлгүүдээ халдлагаас хамгаалж байжээ. Энэтхэг улс тусгаар тогтносны дараа гурван жил болоод Энэтхэг улс 1950 онд өөрийн гэсэн тэнгисийн цэргийн хүчнээ байгуулсан байна. Энэтхэг тэнгисийн цэргийн хөлгүүдээ эхлээд ЗХУ-аас худалдан авч байсан юм. Өнөөдөр Энэтхэгийн зэвсэглэлд зөвлөлт, оросын үйлдвэрийн хэд хэдэн хөлөг, нисэх онгоц тээвэрлэгч ганц хөлөг, усан доогуур шумбагч INS «Чакра” хөлөг байгаа. Хамгийн шилдэг 10 флотоос Өмнөд Азид байгаа цор ганц тэнгисийн цэргийн хүчин нь Энэтхэгийн флот.

Энэтхэгийн тэнгисийн цэргийн хүчин

6 Франц (Marine Nationale)

Бие бүрэлдэхүүн: 36,331

Marine Nationale, бас  La Royale гэдэг энэ хүчнийг тэртээ 1624 онд байгуулсан дэлхийн хамгийн эртний флотын нэг. Энэ хүчин колоничлогч Франц гүрнийг байгуулахад ихээхэн үүрэг гүйцэтгэсэн. Түүхчдийн тооцоолсноор Францын арми 168 дайнд оролцож 109-д нь ялсан байдаг. Ийм арми  мэдээж далайгаас өрийн эргээ хамгаалах зорилгоор La Royale-г байгуулсан байж таарна.  ХХ зууны техникийн их үсрэлт Францын тэнгисийн цэргийн хүчнийг бэхжих, цэргийн хөлөг онгоцоороо дэлхийд шилдгийн тоонд ороход нь их хувь нэмэр оруулсан юм.

Франц (Marine Nationale)

5 Их Британийн Хатан хааны тэнгисийн цэргийн флот

Бие  бүрэлдэхүүн: 33,280

Аль тэртээ 450 жилийн өмнө байгуулагдсан Их Британийн тэнгисийн цэргийн флот Британийн эртний салбарын нэг. Ийм ч болохоор түүнийг Хатан хааны хуучны алба гэж нэрлэх нь бий. Британийн хатан хааны тэнгисийн цэргийн флот европын том гүрнүүд Испани, Голланд, байнгын өрсөлдөгч француудтай  олонтаа тулалдаж байсан баялаг түүхтэй. Дэлхийн нэгдүгээр дайнд ч дэлхийн хамгийн хүчирхэгт орж байсан ч дэлхийн хоёрдугаар дайны дараагаар нөхцөл байдал өөрчлөгдөж ЗХУ, АНУ тэргүүн эгнээнд орж ирсэн юм. Гэхдээ Британичууд өнөөдөр Европт хамгийн хүчирхэг тэнгисийн цэрэгтэй гэдгээрээ бахархдаг юм.

Их Британийн Хатан хааны тэнгисийн цэргийн флот

4 Японы өөрийгөө хамгаалах тэнгисийн хүчин

Бие бүрэлдэхүүн: 50800

Япон улс эдийн засаг нь өндөр хөгжилтэй нэг адил тэнгисийн цэргийн салбарт ч асар х хөгжсөн улс. Японы тэнгисийн хүчний түүх манай эриний III  зуун Кофуны үеэс эхлэлтэй. Тэр үед бол гол үүрэг нь хуурай замын цэрэг тээвэрлэх л үүрэгтэй байж. 1869 онд Японы эзэн хааны флотыг олон тооны хөлөгтэйг ээр эмхлэн байгуулжээ. Ийм нэрийг дэлхийн хоёрдугаар дайныг дуустал Японы өөрийгөө хамгаалах тэнгисийн хүчин нэртэй болгож өөрчлөн байгуулах хүртэл хэрэглэж иржээ. Өнөөдөр Японы тэнгисийн цэргийн хүчинд нисэх онгоц тээвэрлэгч байхгүй ч нисдэг тэрэг тээвэрлэгч дөрөв бий. Япончууд Дэлхийн хоёрдугаар дайны үед Америкийн нутагт шууд цохилт өгч чадах Азийн цор ганц улс гэж бахархдаг байсан түүх бий.

Японы өөрийгөө хамгаалах тэнгисийн хүчин

3 ОХУ-ын тэнгисийн цэргийн хүчин

Бие бүрэлдэхүүн: 148,000

Орос улс нийт 110 мянган км урт эргийн шугамтай болохоор энэ хилээ хамгаалах хүчирхэг тэнгисийн цэргийн хүчинтэй байх хэрэгтэй. Цэргийн бүрэлдэхүүн, хөлөг онгоц, усан доогуур шумбагчийн тоогоороо оросын тэнгисийн хүчин дэлхийд  гуравт ордог. Зөвхөн тоогоороо ч биш оросын усан доогуур шумбагч хөлгүүд дэлхийн шилдгийн тоонд зүй ёсоор ордог. Орос бас Тэнгисийн цэргийн флотын том хөлгийнхөө тоогоор дэлхийд хоёрдугаарт ордог юм.

ОХУ-ын тэнгисийн цэргийн хүчин

2 БНХАУ-ын тэнгисийн цэргийн хүчин

Бие  бүрэлдэхүүн: 255,000

Ийм бүрэлдэхүүнтэй, чанарын хувьд ч эрс сайжирсан ийм флот Хятадаас өөр оронд бараг байхгүй. 1980 он гэхэд хятадын хөлгүүд  зөвхөн гол мөрний бүсэд байлдааны ажиллагаа явуулах төдий байсан бол 35 жилийн хугацаанд “хөх” ангилалд багтах хүчирхэг флот болж чадсан юм. Өнөөдөр Хятадын Ардын чөлөөлөх армийн тэнгисийн цэргийн флот усан дээр ч, усан доогуур үүрэг гүйцэтгэх байлдааны олон тооны хөлөгтэй болоод байгаа. Энэ үзүүлэлтээрээ Хятад Азидаа тэргүүлэх улс болсон юм.

БНХАУ-ын тэнгисийн цэргийн хүчин

1 АНУ-ын тэнгисийн цэргийн хүчин

Бие бүрэлдэхүүн: 323,197

АНУ тэнгисийн цэргийн хүчнээ 1775 онд байгуулсан. Өнөөдөр бие бүрэлдэхүүн, хөлөг онгоц, техник технологи гээд аль ч талаараа дэлхийд тэргүүлэх флот болоод байгаа. АНУ-ын тэнгисийн флотод нисэх онгоц тээвэрлэгч гэхэд л шугаман 11, нөөцөд нэг байгаа. Одоо бас хоёрыг үйлдвэрлэж байна. Нисэх онгоц тээвэрлэгч “Нимиц” өнөөдөр зэвсэглэлд байгаа дэлхийн хамгийн том хөлөг. АНУ-ын тэнгисийн цэргийн флот бие бүрэлдэхүүндээ 323 мянган цэрэг дайчидтай бол нөөцөд бас 108 мянган албан хаагч байна. Энэ бүхнээс үзэхэд АНУ-тай тэнгис далайд өрсөлдөнө гэдэг тийм ч амар биш нь тодорхой.

АНУ-ын тэнгисийн цэргийн хүчин

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()