Эртний Египетчүүдийн тухай бидний өмнө нь дуулж байгаагүй баримтууд

Эртний Египет гэхээр хүн бүрийн санаанд дунд сургуульд үзэж байсан пирамид, цац суваргын орон орж ирдэг. Занданшуулсан шарил буюу муми, фараонуудын онгоноос гадна Египетчүүд анх цаас үйлдвэрлэсэн тухай ихэнх хүмүүс сайн мэддэг.  Гэхдээ Эртний Египетчүүдийн тухай түүхэнд дунд сургуулийн сурах бичигт бичигдээгүй зүйлс байдаг.  Тухайлбал фараонууд та бидний зураг дээрээс харсан шиг залуу сайхан хүмүүс байгаагүй ч гэх юм уу. Бид танд эртний Египетчүүдийн талаарх итгэмээргүй 20 баримтыг танилцуулж байна. 

Эртний Египетчүүдийн тухай бидний өмнө нь дуулж байгаагүй баримтууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Шавжуудыг нүдэж уруулын будгаа хийдэг байжээ

Гоо сайхны улаан өнгийн будгуудыг одоо хүртэл хагас далавчит шавжаас гаргаж авдаг. Гэхдээ гаргаж авдаг арга нь тэр цагийн Клеопатрагийн арга шиг шавжуудаа цуглуулаад ууранд нүдэж нунтагладаггүй л дээ. Арай боловсронгуй болсон.

Шавжуудыг нүдэж уруулын будгаа хийдэг байжээ

2 Шар айргийг уудаггүй, харин иддэг

Шар айраг нь эртний Египетчүүдийн хувьд зүгээр л ундаа байжээ. Фараоноос эхлээд цац суварга барьдаг барилгачин хүртэл уудаг байж. Гэхдээ тэдний шар айраг нь өнөөгийн бидний хэрэглэдгээс өөр. Египетийн шар айргийг үр тариа, буудай, хасарваанийн шүүсээр хийж том домбонд хадгалдаг байсан бөгөөд маш өтгөн болдог байжээ. Хөргөгчид хийх юм бол царцаамаг болно. Тийм ч учраас иддэг гэж тодорхойлохоос аргагүй юм.

Шар айргийг уудаггүй, харин иддэг

3 Ялаа шумуулаас хамгаалах тусгай боол байсан

Өнөөдөр та бид ялаа шумуултай  тусгай наалт, тос гээд төрөл бүрийн аргаар тэмцэж, бас үргээж чадна. Харин Египетийн фараон Пиопи II улс орноо удирдаж байхдаа тусгай боолуудад зөгийн бал түрхэж ялаануудыг суух зориулалтаар ашигладаг байжээ. Яаж ч бодсон ямар ч балын амтгүй хаан дээр сууснаас балын амттай боол дээр суусан нь дээр ч байх.

Ялаа шумуулаас хамгаалах тусгай боол байсан

4 Шарилыг гэртээ ямар байсан яг л түүн шиг нь оршуулна

Египетчүүд оршуулах ёслолд асар их ач холбогдол өгдөг байсан. Үхсэн хүнийг өөр ертөнцөд амьдардаг гэж үздэг бөгөөд муми болоогүй байхдаа амьд сэрүүн байсан шигээ бүхий л эд зүйлээ хэрэглэдэг гэж итгэдэг байжээ. Тийм ч учраас хүнийг оршуулахдаа гоёл чимэглэл, сав суулга, ариун цэврийн хэрэгсэл, ууж идэх зүйлийг нь булшинд нь хийж оршуулдаг байжээ. Заримдаа бүр хайртай амьтан, боолыг нь ч хамт оршуулдаг байв.

Шарилыг гэртээ ямар байсан яг л түүн шиг нь оршуулна

5 Фараонууд их таргалдаг байжээ

Эртний Египетчүүдээс өнөө хүртэл өвлөгдөж үлдсэн урлагийн бүтээлүүдэд тэднийг их л туранхай, нуруулгаар дүрсэлсэн байдаг. Харин занданшуулсан шарилыг судалсан эрдэмтэд энэ зургууд бодит байдалтай нийцдэггүй. Тэр цаг үеийн фараонууд нь их тарган, эрүүл бус хүмүүс байсан гэж үзжээ. Мэдээж энэ бүхэн буруу хооллолт, нүүрс ус элбэгтэй хоол идэж согтууруулах ундаа их хэрэглэдэг байсантай  нь холбоотой.

Фараонууд их таргалдаг байжээ

6 Шулуун гэдэсний эмч их эрэлттэй байжээ

Египетчүүд тухайн цаг үедээ анагаах ухаанаар тэргүүлж, эмч нар нь төрөл төрлөөрөө дагнаж ажилладаг байж. Мэс засалч, шүдний эмч гэх мэтээр. Тэр дундаас хамгийн эрэлт хэрэгцээтэй нь шулуун гэдэсний эмч байсан гэнэ.

Мэдээж фараонууд, баячууд ихэнх цагаа идэж, наргиж, цэнгэж өнгөрүүлдгээс хоол боловсруулах эрхтний байнгын асуудалтай байж. Үүнээсээ болж клизм тавиулах хэрэгцээ их гардаг байсан байна. Зарим эмч нь шулуун гэдэсний эмчээ хийж клизм тавихын зэрэгцээ шүдийг нь бас эмчилж эзнийхээ хоол боловсруулах эрхтэн системийн хоёр хязгаарыг эрүүл байлгахад их анхаардаг байсан гэнэ.

Шулуун гэдэсний эмч их эрэлттэй байжээ

7 Эрчүүд яг л эмэгтэйчүүд шиг буддаг байжээ

Гоо сайхны хэрэгслийг Египетийн эрэгтэй, эмэгтэйчүүд адилхан хэрэглэдэг байсан гэнэ. Нэгдүгээрт, нүүр будах нь арьсыг нарны хурц гэрлээс  хамгаална. Хоёрдугаарт, нүүрээ будаж гоёх нь эд баялгийн бурхан Ра болон Горт нарт таалагдана гэж итгэдэг байсан байна. Гуравдугаарт, будаж гоёх нь анагаах чанартай байдаг гэж үздэг байжээ. Энэ ч үнэний ортой юм. Гэхдээ тэдний гоо сайхандаа хэрэглэдэг тугалганы нунтаг, мөнгөн усны ханд зэрэг нь хор нөлөөтэй байсан.

Эрчүүд яг л эмэгтэйчүүд шиг буддаг байжээ

8 Хүүхдүүд нь насанд хүртлээ хувцас өмсдөггүй байсан

Египетчүүд нас биед хүртлээ хувцас өмсдөггүй байсан гэнэ. Түүнчлэн элдэв өвчнөөс сэргийлэхийн тулд хамаг үсээ хусуулж, багахан үс үлдээдэг байжээ. Охид, хөвгүүд нь зөвхөн толгой дээрээ ороолт зүүж, хүзүүний гоёлоор л гангардаг байжээ.

Хүүхдүүд нь насанд хүртлээ хувцас өмсдөггүй байсан

9 Египетчүүд гэр бүлийн гэрээ байгуулдаг байжээ

Эртний Египетэд гэр бүл болох ёслол, хурим гэж байсангүй. Зүгээр л эхнэр нь нөхрийнхөө гэрт очдог байжээ. Түүнээс гадна тэд гэр бүл байх хугацаа зааж, энэ хугацаанд зан араншин таарахгүй  ч юм уу, хүүхэдтэй болохгүй бол салж болно гэсэн утгатай гэрээ байгуулдаг байсан байна.

Египетчүүд гэр бүлийн гэрээ байгуулдаг байжээ

10 Эрчүүдэд сарын тэмдэг ирдэг

Эрчүүдэд сарын тэмдэг ирдэг гэж Египетчүүд үздэг байжээ. Энэ нь Египетчүүдийн ихэнх нь  усаар дамжин халдварладаг шистосомоз өвчинтэй байснаас үүдэлтэй.  Эрчүүдийн бэлэг эрхтнээс бага хэмжээний цус шүүрэх нь хэвийн үзэгдэл байсан гэнэ. Энэ өвчний үрэвслээс болж эрчүүд тураалд орохоос гадна үргүйдэлд өртдөг байжээ.

Эрчүүдэд сарын тэмдэг ирдэг

11 Занданшуулахад тархийг нь хамрын нүхээр нь гарган авна

Шарил занданшуулах нь өнөөгийн хүний нүдээр харвал их зэрлэг харагдана. Тархийг нь л гэхэд тусгай багажийн тусламжтайгаар хамрын нүхээр нь соруулж авдаг байжээ. Бусад эрхтнүүдийг ч гэсэн гарган авч, тусгай саванд  хийж, нүдийг нь сонгинын булцуутай хадгалдаг байсан.

Занданшуулахад тархийг нь хамрын нүхээр нь гарган авна

12 Шүүх хэн нэгний бурууг таамаглалаар тогтоодог байж

Египетэд хэдийгээр хууль зүйн тогтолцоо сайн хөгжсөн байсан ч гэм буруутныг ямар ч нотолгоогүй байхад нь буруутай гэж үздэг байжээ.

Гэмт хэрэгтэн болон гэрчүүдээс зодож, тамлах аргаар мэдүүлэг авч хэрэг хүлээлгэдэг байсан бөгөөд тэдэнд өмгөөлөгч байдаггүй байсан.

Шүүх хэн нэгний бурууг таамаглалаар тогтоодог байж

13 Цаазлах уу, өршөөх үү гэдгийг бурхан л шийднэ

МЭӨ 1550-1069 оны Шинэ Хаанчлалын үед шүүхийн ажиллагаанд зөнч, бөө нар оролцож, бурхдын хөшөө баримлын тусламжтайгаар ял оноодог байжээ.

Хэрэгтэнд ногдуулах ялыг 2 цаасан дээр бичиж тавиад бурхдын хөшөө аль зүг рүү эргэснээс хамаарч хэрэгтэнд ял оноодог байж.  Үнэн хэрэгтээ хөшөө баримал яаж өөрөө хөдлөх боломжгүй шүү дээ. Бөө, зөнч нар л хөдөлгөдөг байсан байх.

Цаазлах уу, өршөөх үү гэдгийг бурхан л шийднэ

14 Шумуул, шавжаас аврагдах арга байгаагүй

Тэр үеийн шавж, шумуул нь зэрлэг араатнаас ч илүү аюултай байжээ. Үүнд ялаа, жоом, нохой бөөс, шумуул, бөөс, бясаа царцаа гэх мэт багтана. Египетчүүд цус сорогч шавжуудтай олон аргаар тэмцэх гэж оролддог байсан. Бөөснөөс салахын тулд үсээ мулзайтал нь хусдаг байж. Харин царцаа, дэвхрэгтэй тэмцэх ямар ч арга байгаагүй бөгөөд нүүдлийнх нь үеэр ургац сүйдэж,  мянга мянган хүн өлсгөлөнд нэрвэгддэг байжээ.

Шумуул, шавжаас аврагдах арга байгаагүй

15 Эхнэр нь нөхрөө хуурвал хамрыг нь огтолдог байсан

Эртний Египетэд ч гэр бүлээс гадуурх харилцаа байжээ. Уг асуудал нийгэмд ил болбол хосууд асуудлыг өөрсдөө шийдэх юм уу, шүүхэд ханддаг байсан гэнэ. Шүүхэд хандвал эрчүүдэд 1000 удаа ташуурдуулах,  эмэгтэйчүүдэд хамрыг нь огтлох  юм уу, бүр цаазаар авах маш харгис ял оноодог байжээ.

Эхнэр нь нөхрөө хуурвал хамрыг нь огтолдог байсан

16 Зөгийн бал, илжигний сүүгээр жирэмслэлтээс хамгаалдаг байв

Ямар ч үндэслэлтэй байсан юм бүү мэд, эртний Египетчүүд зөгийн балны нухаш, илжигний сүү, төрөл бүрийн ургамлын нунтгийг жирэмснээс хамгаалахад хэрэглэдэг байжээ. 

Зөгийн бал, илжигний сүүгээр жирэмслэлтээс хамгаалдаг байв

17 Одойчууд онцгой эрхтэй байсан

Эртний Египетэд жижигхэн байхыг бурхны хишиг гэж үздэг байсан ба одойчуудыг энгийн хүмүүсээс илүү давуу эрхтэй байжээ. Тэд өндөр албан тушаалтай хүмүүсийн хувийн туслах, үнэт зүйл хадгалах хамгаалагч хийж,  нэгдүгээр хаанчлалын үеэр бол бүр хааны гэр бүлд үйлчилдэг байжээ. 

Одойчууд онцгой эрхтэй байсан

18 Үнэртнийг угаагаагүй биедээ шууд түрхдэг

Хэт халуунд хүнд хөдөлмөр эрхэлдгээсээ болж  ажилчин  хүмүүс хөлсний өмхий үнэр ханхлуулан явахад хүрдэг байжээ. Тэд муухай үнэрээ 2 аргаар дардаг байсан. Нэгт бүх үсээ хусах, хоёрт үнэртэн түрхэх.

Тэд үнэртэнг төрөл бүрийн цэцэг, өндөг, лаврын навч, шанз гэх мэт олон зүйлээр хийдэг байсан. Гаргаж авсан үнэртнээ даавуунд шингээн бөөрөнхийлж түүнийгээ сугандаа хавчуулснаар хэсэгхэн хугацаанд ч болов хөлсний муухай үнэр дарагддаг байсан гэнэ. 

Үнэртнийг угаагаагүй биедээ шууд түрхдэг

19 Эмэгтэйчүүдэд хаана ч хандарч болно

Геродтын бичсэнээр  Эртний Египет эрчүүд эмэгтэйчүүдийн анхаарлыг исгэрч шүгэлдэж  татдаг байжээ. Эр хүн яг л завин дээр зогсоод бурханд залбирч байгаа юм шиг хувцсаа тайлан, эмэгтэй хүн рүү исгэрч хандарч байгаагаа илэрхийлдэг байсан гэнэ. Тэгээд л шууд эрэг, эзгүй газраар дагуулаад явдаг байж... Тэр нь ямар нэг гэмт үйлдэл биш бөгөөд ямар ч ял шийтгэл байдаггүй байжээ. 

Эмэгтэйчүүдэд хаана ч  хандарч болно

20 Эхнэр, нөхөр хоёрт эр, эмийн жаргал эдлэх боломж тун бага байсан

Хөрөнгө чинээтэй баян л биш бол ихэнх Египетчүүд жижигхэн байшинд эмээ, өвөө, ээж, аав, үр хүүхэд, ач, зээ, бусад хамаатан саднуудтайгаа хамт амьдардаг байжээ. "Наар" шиг зүйл дээр бүгд зэрэгцээд унтдаг байсан  учраас эхнэр нөхөр хоёрт бие биеэ энхрийлэх, эр эмийн жаргал эдлэх боломж тун хомс байсан байна.

Эхнэр, нөхөр хоёрт эр, эмийн жаргал эдлэх боломж тун бага байсан

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()