Америкчууд дараах 18 зүйлгүйгээр амьдарч чадахгүй

Америкчуудын түгээмэл хэрэглэдэг, дуртай зүйлсийн талаар кинон дээрээс бид бишгүй л нэг харсан.  Кино гэдэг утгаараа зохиол, эсвэл найруулагчийн шийдэл мэт харагдах боловч үнэн хэрэгтээ Америк хүмүүсийн өдөр тутмын хэвшлийг тэндээс мэдэж болно. Холливудын хэдэн арван киноны үйл явдал, олон арван судалгааны дүнгээс үндэслэн нэг ч Америк хүний хэрэглэхгүйгээр амьдарч чадахгүй 18 зүйлийг та бүхэнд толилуулж байна.

Америкчууд дараах 18 зүйлгүйгээр амьдарч чадахгүй
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Netflix

Хамгийн алдартай кино, цуврал кинонуудыг үзэж болдог Netflix сервис бол дэлхий даяар 148 сая хандагчтай сайт юм. Тэдгээрийн  60 сая нь зөвхөн АНУ-ын иргэд. 2017 онд  "Netflix" хандалтынхаа тоогоор кабелийн телевизүүдийн үзэгчдийг давж гарсан юм.

Netflix

2 Чипс

АНУ-ын хамгийн алдартай зуушийн нэг бол яахын аргагүй төмсний чипс юм. Америкийн хүн амын чипсний хэрэглээ дэлхийд дээгүүрт ордог. Нийт иргэдийн 86 хувь нь тогтмол чипс хэрэглэдэг ба жилд 16 сая доллараар зөвхөн чипс худалдан авдаг байна. Америкт аль ч дэлгүүрээс ямар ч амттай чипсийг сонгож авч болно.

Чипс

3 Самрын тос

Америкийн нэг иргэн жилд дунджаар 1,3 кг арахисын тос хэрэглэдэг гэнэ. Нийт иргэдийн хэрэглээг нийлүүлбэл Гранд Каньоны хавцлыг тэр чигт нь бүрхэж болохоор аж. Статистик судалгаагаар Америкийн нэг хүүхэд дунд сургууль төгсөх хүртлээ 1,5 мянга орчим арахисын тостой бутерброд иддэг байна.

Самрын тос

4 Талх шарагч

Өглөө талх шарж иддэггүй Америк хүн гэж байхгүй. Америкийн иргэд өдөрт нийтдээ 300 сая сендвич иддэг гэсэн судалгаа бий. Тэгэхээр талх шарагч нь Америк айлын гал тогоонд байдаг хамгийн өргөн хэрэглээний цахилгаан хэрэгсэл юм.

Талх шарагч

5 Том савтай сүү

АНУ бол сүү үйлдвэрлэлээрээ дэлхийд хоёрт ордог улс. Санал асуулгаар Америкчуудын 58 хувь нь уураг нөхөхийн тулд сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэдэг. Худалдааны төв, дэлгүүрүүдэд сүүг 2,3 литрийн савлагаатайгаар худалдаалдаг.

Том савтай сүү

6 Starbucks

Сар бүр Америкийн 37 сая иргэн хэдийд ч хамаагүй Starbucks орж кофе ууж суудаг. Ийм кофе шоп АНУ-д "McDonald’s"-ын зоогийн газраас ч олон бий. Америкчууд энд кофе, ундаа уух төдийгүй компьютерийн ард сууж ажлаа амжуулдаг. Таныг тэнд өдөржин суусан ч хэн ч анзаарч, садаа болохгүй.

Starbucks

7 Түргэн хоол

Америкчуудын гуравны нэг нь түргэн хоол идэхэд маш их цаг хэмнэдэг гэж үздэг. Ийм болохоор нэгдсэн улсын томоохон хотуудын гудамжинд түргэн хоолны автоматыг хаанаас ч олж болно. Дэлгүүрүүдэд ч гэсэн түргэн хоол бэлтгэхэд зориулсан хагас бэлэн бүтээгдэхүүн, талх, сүмс, ногоо байдаг болохоор та цагаа хэмнэх бүрэн боложмтой.

Түргэн хоол

8 Дэлгүүрийн моторт тэргэнцэр

Ихэнх газарт дэлгүүр, худалдааны төвөөс их зүйл худалдаж аваад тэргэнцэртэй сагсаа түрж явдаг бол АНУ-д өөрөө явдаг тэргэнцэртэй тэрэг амархан олж болно. Энэ нь юун түрүүнд эрүүл мэндийн асуудалтай хүмүүст хэрэгтэй боловч хэн ч түүн дээр суугаад худалдан авах зүйлсээ цуглуулан цаг, хүчээ хэмнэж болно.

Дэлгүүрийн моторт тэргэнцэр

9 Гургуул

Гургуул нь зөвхөн талархлын баярын зоог биш юм. Америк гэр бүл бүрийн баярын ширээний гол идээ. Америкчууд жил бүр найман тэрбум  гургуул хүнсэндээ хэрэглэдэг бол нэг иргэн жилд 8 кг гургуулын мах иддэг байна.

Гургуул

10 Порц ихтэй бүтээгдэхүүн

Зоогийн газарт хоёр хүн ч барахааргүй тийм их хэмжээний хоол, нэг литр, түүнээс ч том савлагаатай  хийжүүлсэн ундаа авчирч өгдгийг Америкт байсан хүмүүс мэднэ. Энэ нь сүлжээ хоолны газруудын түгээмэл заншил. Дэлгүүрүүдэд таван литрийн савтай жүүс, хоёр кг-ийн савлагаатай мөхөөлдөс, гурван литрийн лонхтой кока-кола худалдаалдаг. Энэ бүхэн нь хэрэглэгчдийн дуршилтай огт холбоогүй бөгөөд бүтээгдэхүүнээ хурдан борлуулах гэсэн бизнесийн арга ухаан гэнэ.

Порц ихтэй бүтээгдэхүүн

11 Мөс

Америкчууд жилийн аль ч улиралд мөсийг уут уутаар нь хэрэглэдэг. Бүх дэлгүүрт мөс бэлтгэх зориулалттай хөргөгч байдаг бол зоогийн газарт та л зөөгчид урьдчилан анхааруулаагүй бол байсхийгээд л мөс авчраад байна.

Мөс

12 Мөнгөний чек

Мөнгөний чек бол Америкийн хэзээний төлбөрийн үндсэн арга хэрэгсэл юм. Гэхдээ зарим тохиолдолд хувийн чек нь төлбөрийн шилдэг хэрэгсэл болж чаддагүй. Энэ нь интернетээр гуйвуулга хийж чаддаггүй шуудангаар илгээдэг хүмүүст л хамаатай. Зарим компани зээлийг чекээр төлөхөд нэмэлт төлбөр авдаг учир нэг хэсэг нь чекээр тооцоо хийдэггүй байна.

Мөнгөний чек

13 "Amazon" - Интернет худалдаа

Дэлгүүрээс хямд үнээр интернэтээс худалдаад авч болох зүйлийн төлөө гэрээсээ гарч гүйгээд байхын хэрэг юу билээ. Саяхны судалгаанаас үзэхэд АНУ дахь интернет худалдааны 75 хувийг "Amazon" сайтаар хийдэг гэнэ. Ер нь Америкчуудын ихэнх нь худалдаж авсан бараа чинь ямар ч зардалгүйгээр гэрт нь хүрээд ирэхийг илүүд үздэг.

"Amazon" - Интернет худалдаа

14 Зээл

Зээлгүй Америк хүнийг олоход бэрх шүү. Америкчууд зээлийг хэрэглээний худалдан авалт хийхдээ авдаг төдийгүй үл хөдлөх хөрөнгө авахад ч ашигладаг. Та зээлийн тааруухан түүхтэй бол орон сууц худалдан авахад хэцүү байх болно. АНУ-ын банкны холбооны тайлангаас үзэхэд 2017 онд 330 сая хүн амтай нэгдсэн улсын хэмжээнд нийт  364 сая зээлийн карт нээгджээ.

Зээл

15 Хатаагч машин

Америкчуудад угаасан зүйлээ тагтан дээрх хэцэн дээр,  ариун цэврийн өрөөнд хатаана гэсэн ойлголт байхгүй. Америкийн гэрийн эздийн холбоо ч юм хатаах хэц ашиглахыг хориглож, энэ нь бүдүүлэг зүйл гэж үздэг. Ийм болохоор байшин бүрт угаалгын болон хатаагч машин байрлуулсан жижигхэн агуулах шиг угаалгын өрөө байдаг.  Ер нь жижиг байранд амьдардаг хүмүүс хамгийн ойрын хувцас угаалгын газарт очоод  юм угааж, хатаагаад гарч явдаг.

Хатаагч машин

16 Америк хөл бөмбөг

Америк хөл бөмбөг бол Америкчуудын шимтэн үздэг, хамгийн дуртай спорт болохоор тасалбар нь хэдэн зуун доллараас эхэлдэг. Нэгдсэн улсын нийт иргэдийн 37 хувь нь Америк хөл бөмбөгийг телевизээр үздэг бол бейсболыг ердөө 9 хувь нь үздэг гэнэ.

Америк хөл бөмбөг

17 Хээрийн хоол

“Зүлгэн дээгүүр бүү яв” гэсэн бичиг АНУ-д тэр бүр таарахгүй. Эндхийн зүлэгтэй газар бүр хүмүүс амарч тухалж,  хооллоход зориулагдсан байдаг  гэхэд хилсдэхгүй. Гэхдээ Оросууд шиг шорлог хийгээд байх нь ховор. Харин томоохон  цэцэрлэг, амралтын газруудад гриль, стейк бэлтгэх зориулалтын тор, гул зуух байдаг. Америкчууд зефир шарж идэх дуртай.

Хээрийн хоол

18 Супер баатар

"Супермен", "Бэтмен", "Хүн аалз", "Америк ахмад" гээд хэдэн арван зохиомол баатрууд нь залуусын шүтээн нь байдаг. Энэ л баатрууд хэзээ ч ялагдашгүй бөгөөд  Америкийн жирийн иргэдийг аюул ослоос хамгаалж чадна  гэдэгт бүгд итгэж хайрладаг.

Супер баатар

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()