Зургаахан ширхэг нимбэг таны амьдралыг өөрчилнө!

2017-01-24, 10:54
236,511

Та сэтгэл санаагаа өргөж, өдрийг эрч хүчтэй эхлүүлмээр байна уу? Өглөө яаж босох, өдрийг хэрхэн эхлүүлэх нь таны амжилтын гол үндэс шүү дээ. Өглөөг өөдрөг, эрч хүчтэй эхлүүлж чадсан хүн өдрийн турш энэ байдлаа хадгалж, амжилт бүтээл дүүрэн байдаг. Ингэснээр таны амьдралд санаанд оромгүй их өөрчлөлт гарах болно. Харин бид танд хэрхэн энэ өөрчлөлтийг бий болгох талаар зааж өгье. Та сураад аваарай.

Зургаахан ширхэг нимбэг таны амьдралыг өөрчилнө!
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Та өглөө эрч хүчээ яаж сэргээдэг вэ?

Эрч хүчтэй байхын тулд та өглөөд кофе ууж байна уу? Тэгвэл ямар ч кафейн хэрэглэлгүйгээр, зүрхэндээ ачаалал өгөлгүйгээр өдрийг сэргэлэн цовоо эхлүүлэх арга байдаг ажээ. Үүний тулд танд ердөө л нимбэг хэрэгтэй юм. Гэхдээ нимбэгийг бүтнээр нь идэх шаардлагагүй, шүүсийг нь шахаж, бүлээн усанд найруулахад болох билээ. Ингэснээр бүр илүү амин дэм олж авах бөгөөд шидэт уусмалаас ялгаагүй нөлөө үзүүлдэг байна. 

Та өглөө эрч хүчээ яаж сэргээдэг вэ?

2 Цайгаа хэрхэн бэлдэх вэ?

Жор:

  • 6 ширхэг нимбэг
  • 3 литр ус
  • Зөгийн бал

Бэлдэх заавар:

  1. Нимбэгүүдээ голоор нь хувааж, усанд хийнэ.
  2. Усаа 3 минут буцалгана.
  3. Дараа нь 10-15 минут хөргөнө.
  4. Усан дотроос нимбэгээ шүүж авна.
  5. Ингээд нимбэгийн шүүстэй усаа халуунаар нь ууна. Үлдсэнийг нь хадгалж, маргааш өглөө уугаарай.
  6. Усандаа зөгийн бал нэмж болно.

Цайгаа хэрхэн бэлдэх вэ?

3 Нимбэгтэй ус таны биед ямар ач тустай вэ?

  • Дотоод эрхтний тогтолцоог сайжруулна.
  • Ханиад хүрэхээс сэргийлнэ.
  • Эрч хүч өгнө.
  • Хоолны шингэц сайжруулж, цусны эргэлтийг түргэсгэнэ.
  • Бие дэх хорыг гадагшлуулна.
  • Бие дэх устөрөгчийг тогтворжуулна.
  • Арьс өнгөлөг болгоно.
  • Амны эвгүй үнэр дарна.
  • Жин хасахад туслана.
  • Сэтгэл санааг өргөж, бухимдал, зовнилыг багасгана.
  • Тунгалгийн тогтолцоог сайжруулна.
  • Дархлаа сайжруулна.

Ганцхан аяга цай танд өдрийг эрч хүчтэйгээр эхэлж, хэн гэдгээ таниулахад тань туслах юм. 

Нимбэгтэй ус таны биед ямар ач тустай вэ?

Эрүүл мэнд, амжилт бүтээлдээ анхаардаг эрхэм уншигч та дээрх аргыг заавал хэрэгжүүлээрэй.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()