Бахархах ёсгүй "ололт амжилтууд"

Хүн бүр л ямар нэг амжилт гаргаж, бусдаас илүү байхсан, эцэг эхийнхээ ачийг хариулж тэднийгээ баярлуулах юмсан гэж боддог атлаа энэ бүхэнд хэрхэн хүрэхээ мэддэггүй. Хэрвээ та тамхи татдаггүй, архи уудаггүй мөн ийм байснаараа өөрийгөө бусдаас илүү байна гэж боддог бол энэ нь тийм биш юм. Учир нь эдгээр муу зуршилтай атлаа олон мянган сайн үйлсийн аян хийж, бусдад тусалдаг хүмүүс олон байгаа шүү дээ. Өнөөдөр та доорх зүйлсийг хийдэг, мөн түүгээрээ бахархдаг бол, тун удалгүй огт өөр бодолтой болно.

Бахархах ёсгүй "ололт амжилтууд"
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1. Тамхиа татдаггүй 

Энэ бол үнэхээр ялалт. Тамхи татдаггүй эсвэл тамхиа хаяснаар эрүүл мэндээ хамгаалахаас гадна тодорхой хэмжээний мөнгө хэмнэнэ, тиймээс энэ бол үнэхээрийн сайн хэрэг. Гэхдээ үүгээр нэг их бахархаад байхын хэрэг байна уу. Тантай адил олон хүн тамхи татдаггүй гэдгийг санаарай. Уушгиа цэвэр байлгах нь угаас таны үүрэг биш гэж үү.

2. Архи уудаггүй

Согтууруулах ундаа уух үгүй нь хувь хүний хэрэг болохоор энэ талаар нэг их үнэлгээ дүгнэлт өгөх нь буруу. Архи уудаггүйгээрээ бахархаж сайрхах явдал зарим хүнд байдаг. Гэхдээ энэ чинь бусдаас нэг илүү гараад байгаа онцгой зүйл биш.

3. Та дээд боловсролтой

Диплом бол танд тийм ч онцгой зүйл биш. Хүн бүр л их дээд сургуульд дөрвөн жил явж, шал угааж, цаг нөхцөөдөг болсон цагт сурсан мэдсэнээ амьдралд хэрхэн хэрэгцүүлж, өөртөө ашиглаж байгаа нь л огт өөр хэрэг.

4. Интернет тоглоом сайн тоглодог

Нэг талаас харвал интернет тоглоом тоглож чаддаг байх нь түүний нарийн учрыг олж, тэвчээр гаргаж, нөхцөл байдлыг үнэлж хурдтай ажиллах чадвартай болгодог сайн талтай. Нөгөө талаас нь харвал интернет тоглоом нь таныг огт өөр тусгүй зүйлд хүргэх учраас энэ талаар сайн юм хэлэхэд нэг л  хэл эвлэхгүй л байна. Яах вэ кибер тамирчин байвал ч болох л юм биз.

5. Олныг даган баясдаггүй

Өнөөдөр нийгэмд алдартай хүмүүс олон болж байгаа. Олон нийт дунд трэнд болж байгаа зүйлд та нэг их анхаарал хандуулдаггүй байж болно. Жишээ нь, та хэн нэгний компьютер дээрээ бичсэн, ердөө 30 хүний мэддэг л дууг сонсдог. Эсвэл бүр тэртээ 70,80-аад оны кино үзэх дуртай байж болно. Магадгүй та ийм байдлаар бусдаас онцгой харагдахыг хүсдэг байх. Гэхдээ бүх хүний сонсох дуртай, хит болж байгаа дуу хөгжим, кино зохиол унших нь огт буруу эсвэл уйтгартай зүй биш. 

Гэхдээ бүх зүйл дээр олны хандлагыг биш тухайн зүйлийн үнэ цэнийг нь мэдрэх ёстой. Танхим дүүрэн хүн хуйлраад л шагшаад байхад ганцаараа цагаан хэрээ шиг байж болохгүй биз дээ. Хүн бүхний дуртай зүйлд дургүй байж, бусдаас ялгарах нь тийм ч онцгой зүйл биш юм.

6. Хотын соёлтой иргэн бол

Өсч төрсөн эх орон, хот, аймаг сумаараа бахархаж, түүнийгээ мэдэж байна гэдэг сайхан хэрэг. Гэхдээ хаана төрсөн, хаана өссөн нь хэн нэгний давуу тал огт биш, харин өнөөдөр хаана, ямар зиндаанд байгаа нь л гол. 

7. Та амьдралын мөн чанарыг ойлгодог

Хүний ертөнцийг үзэх үзэл, бусдад хандах хандлага цаг ямагт хувьсан өөрчлөгдөж байдаг. Хэрвээ та өсөж томрох үедээ хүнд зүйлийг даван туулж, улмаар амьдралын мөн чанарыг ойлгосон байж болно. Тиймээс ч бусдад өөрийгөө юм бүхний учрыг ойлгодог том хүн гэж боддог, улмаар багагүй хүмүүстэй ам мурийдаг байх. Бусдад "Үгүй ээ, амьдрал бидний төсөөлсөн шиг сайхан зүйл биш, хүн энэ хорвоод зовох гэж ирдэг, юм бүхэн санаснаар бүтнэ гэж байхгүй" хэмээн хэн нэгний итгэл найдварыг үгүй хийдэг хүн амьдралыг ойлгосон нэгэн биш харин эрээ цээргүй тэнэг хүн юм шүү дээ.

8. Хүүхэдтэй

Хүүхэдтэй, тэднийгээ халамжилж өсгөж байгаа эрчүүдийн талаар хүмүүс нэг их муугаар хэлдэггүй. Гэхдээ та хүүхэдтэй, түүнийгээ хайрлаж өсгөдөг бол гайхаад, бахархаад байх юу байна. Та нийгэмд үнэтэй зүйлийг хийж бүтээсэн нэгнийг өсгөж хүмүүжүүлснээрээ л бахархаж болно. Гэхдээ нөгөө талаас хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь эцэг эхийн үүрэг шүү дээ.

9. Их ажилладаг 

Хөдөлмөрч байх нь ололт амжилт юм шиг санагдаж болно. Зүтгээд л, ажиллаад л ажил ч сайн, нэр хүнд өсч дарга нартаа үнэлэгдээд, орлого ахиад зүгээр биш үү. Гэхдээ юуны төлөө үүнийг хийж байгаа билээ. Хамгийн гол нь та хэр их хугацаа зарж, хүч хөдөлмөр зарцуулж байж ямар үр дүнд хүрч байгаа нь л гол юм.

10. Та нийгмийн бүлгийн идэвхтэн үү

“Бусдаас өөр байх” гэсэн нэг ойлголт бий. Өөрөөр хэлбэл та цагаан хоолтон, шашингүйн үзэлтэн, дундыг баримтлагч  байж болно. Энд ямар ч онцгой зүйл байхгүй, өөрийн санаа өөртөө зөв гэдэг болохоор эдний аль ч байлаа гэсэн та нэг их чухал хүн болохгүй шүү дээ., бодоод үзээрэй.

Та дээрх мэдээг уншаад яаран дүгнэлт хийхээсээ өмнө сайн тунгаан бодоорой. Хэрвээ та архи уудаггүй, тамхи татдаггүй мөн үүгээрээ бахархах нь буруу юм. Ийм муу зуршилгүй олон хүн бий. Та үнэхээр бусдаас онцгойрч, эцэг эхээ баярлуулмаар байгаа бол хүмүүст тусалж, агаарын бохирдол арилгахад хувь нэмрээ оруулах зэргээр өөр зүйл хийх хэрэгтэй. Хамгийн гол нь ирээдүй хойч үе, нийгэмдээ ямар зүйл хийж бүтээх нь л чухал шүү дээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()