Ээжүүдийн хүлээх үүрэг 100 жилийн дотор хэрхэн өөрчлөгдсөн бэ?

Зуун жилийн өмнө хүйсийн тэгш эрх гэж байгаагүй, тиймээс ч эмэгтэйчүүдийн үүрэг нь зөвхөн хүүхдээ харах, угааж арчих, цэвэрлэх, хоол унд хийх, угаасан зүйлээ гудамжинд дэлгэж хатаах зэрэг л байлаа шүү дээ. Эрчүүд харин хааяа нэг хүүхдээ үнсчхээд, хүүхэд хэрхэн хүмүүжүүлэх тухай нэг их сайхан ярьж явдаг байсан. Өнөөдөр эмэгтэйчүүдийн үүрэг хариуцлага арай өөр болжээ. Хүүхдээ хэн болгож хүмүүжүүлэхээ ч тэд шийдэх эрхтэй. Хүүхдээ цагаан хоолтон болгох уу, тэгш эрхийн төлөө тэмцэгч болгох уу гэх мэт. Тэгвэл зуун жилийн хоорондоо эх хүүхдийн харилцаа хэрхэн өөрчлөгдөө вэ?

Ээжүүдийн хүлээх үүрэг 100 жилийн дотор хэрхэн өөрчлөгдсөн бэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

"За, хүүхэд уйлж л байг..."

Зуун жилийн өмнө эмч нар хүүхэд уйлах нь уушгинд нь сайн гэж зөвлөдөг байжээ. Энэ нь эх хүүхдийн харилцаанд сөргөөр нөлөөлж, ээжүүд хүүхдэдээ анхаарал бага хандуулахад хүргэсэн юм. 

Бага насны хүүхэд эндэх нь ихсэж, ээжүүдэд айдас ихээр төрөх болов. Гэхдээ л хүүхэд уйлахыг намжаахын тулд эмч дээр үзүүлэх ёстой юу гэдгийг тэд мэдэхгүй байлаа. Үнэхээр тэдэнд сэтгэлгээний өөрчлөлт хэрэгтэй байсан юм. Эмч мэргэжилтнээс төдийгүй удирдлагын зүгээс урьдчилан сэргийлэх олон төрлийн арга хэмжээ авахад хүрсэн юм.

Тиймээс ч тухайн үеийн ном зохиолд хүүхэд эндсэн тухай олон өгүүллэг, түүх бичдэг байжээ.

"Ээж байна гэдэг бол мэргэжил юм"

Тэртээ хэдэн зууны өмнө эмэгтэйчүүд гэртээ суугаад, гал тогоо бариад л хүүхдээ хараад байж байдаг гэсэн нийтлэг ойлголт байлаа. Үнэндээ ч бодит байдал тийм байсан. Эмэгтэйчүүд ихэвчлэн л юм оёж, угааж арчиж, хоол унд бэлтгэдэг байв. Гэхдээ тэд энэ бүх ажлыг хүүхдээ харж, асрангаа амжуулдаг байсан юм. Эндээс харахад ээж хүн байна гэдэг тийм ч амар ажил биш гэдэг нь харагдана.

Зандрангуй ээж

1920-иод онд хүүхэд хүмүүжүүлэхэд ерөнхийдөө л “Яг миний хэлснээр хий” гэдэг зарчим л үйлчилж байжээ. Тухайн үед Америкийн нэрт сэтгэл зүйч Жон Уотсон ээжүүдийг хүүхэдтэй тэгтлээ их битгий нялуур гэж зөвлөж байжээ. "Байн байн тэврээд л үнсээд байх хэрэггүй, өвөр дээрээ битгий ав. Шаардлагатай бол унтахын нь өмнө, сайхан амраарай гээд духан дээр нь ганц үнсээрэй. Зөвхөн өглөөдөө сайхан унтав уу гээд л гарыг нь барьж бай" гэж тэрээр хүмүүст заадаг байв. Харин түүний энэ "сургаал" нь лавтай 20 жил үргэлжилсэн юм.

Харин хожим Зөвлөлтийн хүүхдийн эмч нар бол хүүхдийн ой санамж гурван наснаас эхлээд төлөвшдөг тиймээс энэ хүртэл ээжийн оролцоо нэг их шаардлагагүй гэж  ярьдаг байсан юм шүү дээ.

“Хүүхэд, хүүхдийнхээ төлөө”

Дэлхий дээр хамгийн их гүйлгээтэй ном ганцхан Библи ч биш бас эцэг эхэд зориулсан ном байдаг юм. Тэр нь Америкийн хүүхдийн эмч Доктор Бенжамин Спокийн “Хүүхэд, хүүхдийнхээ төлөө” гэдэг ном байсан бөгөөд энэ ном эхчүүдэд хувьсгал авчирсан гэж болно. Зохиолч юун түрүүнд хүүхдээ хайрлах, нягт холбоотой байх нь ерийн хэрэг гээд эхчүүд хүүхдээ хайрлах, эс хайрлах, хүүхдээ хэдэн минут тэврэхээ эцсийн эцэст ээж л өөрөө шийднэ хэмээн өгүүлжээ. "Өөртөө л найд, яагаад гэвэл чи хүүхдээ төрүүлсэн болохоор хэзээ ч хүүхэд төрүүлж үзээгүй эрчүүдээс илүү мэднэ" гэж тэрбээр хэлсэн байна.

Дайны үе

Дайны үед ч гэсэн эмэгтэйчүүдэд жирэмсний амралтыг өгдөг л байсан. Гэхдээ энэ хүнд үед эхчүүд хүүхдүүд ямар нөхцөлд яаж амьдарч байсныг тун бага дурссан байдаг. Дайны цагийн хууль гарсны дараагаар  хөөрхий эхчүүд хүүхдээ өвөө, эмээтэй нь орхиод юм уу, эсвэл өөрсдөө үүрээд эх орныхоо төлөө ажиллаж байсан юм шүү дээ.

Жун Кливерийн үе

1940-өөд он эхчүүд, эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэл эхэлсэн бол 50-иад онд нийгэм огт өөр болсон юм. Өмнө нь эмэгтэйчүүдийг эрэлхэг, зоригтой гэж бичиж Европын сонинд бичиж байсан бол одоо боловсролтой, ажилсаг эмэгтэй нийгэмд аюултай болж эхэллээ. Бүтэн цагаар ажилладаг эмэгтэй долоо хоногт дахиад 55 цагийг гэрийн ажилд зарцуулдаг гэж "New York Times" бичиж байсан юм.

Энэ өнөөгийн дундаж эхчүүдтэй харьцуулахад арай хэтрүүлсэн яриа байж мэдэх юм. Гэхдээ тэр цагт эрчүүдийн тус тун бага байсныг л ийнхүү илэрхийлээд байгаа юм. Америкт яг энэ үйл явдлыг харуулсан "Жун Кливер" хэмээх телевизийн цуврал гардаг байсан бөгөөд энэ цаг үеийг ийнхүү нэрлэх болжээ.

"Хүүхдийг эрх чөлөөтэй байлгах"

Хүүхдийг жинхэнэ ёсоор өсгөж хүмүүжүүлэхэд тустай ном 1960-аад оноос л гарч эхэлсэн юм. Тухайн үеийн зохиолчид хүүхдэд  боловсрол олгоход тоглож, наадах нь маш чухал үүрэгтэй гэдгийг хэлж байсан юм. Тиймээс сайн ээж бол хүүхдээ хөгжүүлэхэд илүү их эрх чөлөөтэй байлгаж, хүүхдээ тоглож наадах боломж олгох ёстой болохоос биш загнаж зандарч, бухимдаж байх хэрэггүй гэдгийг онцолж байв.

Гэртээ хүүхдээ харж өдөр хоногийг өнгөрүүлдэг эмэгтэйчүүд ажилтай эмэгтэйчүүдээс илүү их бухимдалтай, сэтгэлийн дарамттай байдаг байсан юм. Харин ЗХУ-д Хрущевын үед үр хөндөхийг зөвшөөрч эхэлсэн бөгөөд гэр бүл салах шаардлагыг зөөллөн, хүүхдийн тэтгэврийн асуудлыг зохицуулж өгсөн юм. Хүүхэд эрүүл өсөх гол нөхцөл бол хөхөөр хооллох гэж үзээд хүүхдээ хөхүүлдэг ээжүүдэд чөлөө олгож эхэлжээ.

"Ээжүүдийг эрх чөлөөтэй байлгах"

АНУ-д 1970-аад онд жирэмсэн эмэгтэйчүүдийн ажлын байрыг нь хадгалж, ажилласантай ижил цалин хөлс олгож байх хууль батлагдсан юм. ЗХУ-д ч гэсэн жирэмсний амралтыг гурван сараас хагас жил болтол нэмж хүүхдийг яслид өгөхийг багасгасан. Дэлхийд бестселлер болсон “Ээжүүдийн цуврал ном”-д эх хүүхдийн харилцааны талаар мэргэшсэн хүмүүс  байх ёстой гэдгийг анх онцолсон юм. Энэ номд ердөө л эцэг эхчүүдэд зориулсан зөвлөгөө, заавар, хүүхэдтэй ажиллах аргачлалыг бичсэн байдаг. Ээжүүд ажил хийдэг ч бай, гэртээ ч суудаг бай нөхрөөсөө дэмжлэг авч хүүхдээ хамт өсгөж хүмүүжүүлэх ёстойг өгүүлсэн ном юм.

"Дүрэмгүй байх дүрэм"

Хүүхэд хүмүүжүүлэх, ээж байх талаар яг ийм эсвэл тийм байх ёстой гэсэн дүрэм журам гэж хаана ч байхгүй. Ээжүүд хүүхдээ яг өөрсдийн мэдрэмжээрээ өсгөн хүмүүжүүлэх хэрэгтэй. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()