"Виагра"-аас дутахгүй үйлчилгээ үзүүлдэг 5 хүнсний бүтээгдэхүүн

Эрүүл зөв хооллож, өөрт тохирсон дасгал сургуулилтаа хийх нь бэлгийн чадавхыг хэвийн байлгахад тусалдаг. Тиймээс хэрвээ танд энэ төрлийн асуудал тулгарсан бол мэргэжлийн эмчид хандаж зөвлөгөө авах хэрэгтэй шүү. Гэхдээ үүнийг дан ганц эмийн аргаар шийдэх гэсний хэрэггүй. Учир нь виаграг орлож чаддаг байгалийн гаралтай бүтээгдэхүүнүүд байдаг билээ.

"Виагра"-аас дутахгүй үйлчилгээ үзүүлдэг 5 хүнсний бүтээгдэхүүн
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Анар

Анар жимс нь антиоксидантаар баялаг учир биеэс хорт бодис болон сул радикалуудыг гадагшлуулж, үрэвслийг бууруулдаг. Харин энэ нь С амин дэм болон бусад микро элементүүдтэй харилцан үйлчлэлд орсноор даавар ялгарахад тусалж, азотын хүчлийг нэмэгдүүлж, эр бэлэг эрхтэнд очих цусан хангамжийг сайжруулдаг байна. Тиймээс анар жимсний шүүс уух нь таны бэлгийн амьдралд сайнаар нөлөөлөх нь ээ.

Анар

2 Хэрээний нүд

Хэрээний нүд нь кали, В6, Е болон С амин дэм, фолийн хүчил, тиаминаар баялаг. Энэ нь гистамин хэмээх бодисыг ялгарахад тусалж, сексийн дур ханамжид эерэг нөлөөг үзүүлдэг аж.

Хэрээний нүд

3 Чили чинжүү

Чили чинжүү нь зүрхний цохилтыг түргэсгэж, бие организмоос эндорфиныг ялгаруулдаг. Мөн хэлний үзүүрт хүрснээр асаж буй мэдрэмж төрж, сексийн дур хүсэл нэмэгддэг байна.

Чили чинжүү

4 Хулууны үр

Их хэмжээний амин дэм, эрдэс бодис, кали, кальци, фосфор, ниацин болон цайраар баялаг энэхүү үр нь тестостерон дааврын төвшинг нэмэгдүүлдэг. Мөн ядаргаанд ч сайнаар нөлөөлдөг аж. Харин А болон Е амин дэм нь залуу насыг хадгалж, биеийн эд, эсийг сэргээдэг билээ.

Хулууны үр

5 Авокадо

Фолийн хүчил болон В6 амин дэмээр баялаг авокадо нь хүн бүрийн эрүүл мэндэд тустай байдаг. Түүнчлэн Е амин дэм болон тосон хүчил, кали нь эр дааврын төвшинг нэмэгдүүлдэг бол L-карнитин нь зөвхөн эрчүүдийн асуудлыг шийдээд зогсохгүй бие организмын нөхөн төлжилтөд сайнаар нөлөөлдөг байна.

Анхаар: Авокадогийн хальс болон үрийг идэж болохгүй бөгөөд энэ нь хүн болон амьтны эрүүл мэндэд сөрөг үр дагаврыг авчирдаг юм.

Авокадо

Заавал эм уух гэж бүү яараарай. Харин та хооллолт, хөдөлгөөндөө анхаарал хандуулах нь зүйтэй.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()