СААК БАРИМТ

Сайн эзний гар дээр очсон амьтад ингэж өөрчлөгддөг

Бид бүхий л амьтдыг хайрлаж, өхөөрддөг. Тэр дундаа хөөрч, баярласан жаргалтай амьтдыг хараад сэтгэл нь сэргэдэггүй хүн ховор биз ээ. Тэгвэл бид таны амралт зугаалгад зориулж энэхүү гэгээлэг мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ.

Сайн эзний гар дээр очсон амьтад ингэж өөрчлөгддөг Хадгалах
2019-07-12, 19:12

Бээжинд баригдсан дэлхийн хамгийн том нисэх буудалтай танилц!

Энэ 7-р сард Бээжин хотод дэлхийн хамгийн том нисэх буудлын барилгын ажил төлөвлөсөн хуваариасаа 3 сарын өмнө дууссан билээ. Тус нисэх буудал нь ирэх 9-р сарын 30-нд ашиглалтад орох бөгөөд Хятадын гол агаарын "хаалга" болох төлөвтэй байна. Түүнчлэн 2040 он гэхэд жилд 100 сая зорчигч хүлээн авч бүрэн хүчин чадлаараа ажиллана гэсэн төлөвлөгөөтэй аж.

Бээжинд баригдсан дэлхийн хамгийн том нисэх буудалтай танилц! Хадгалах

Эгц дээшээ буудсан сум хаачдаг вэ?

Таталцлын хууль ёсоор аливаа зүйл дээш хөөрсөн л бол бууж ирдэг жамтай. Бууны сум ч гэсэн ялгаагүй, дээшээ хөөрсөн бол тодорхой нэг цэгт хүрээд доошоо бууж ирдэг ч тэр үедээ хүний аминд хүрэхээр хурдтай байдаг аж.

Эгц дээшээ буудсан сум хаачдаг вэ? Хадгалах

Хамгийн утгагүй бүтээгдэхүүнүүд

Бидний амьдрал гэнэтийн бэлгээр дүүрэн юм. Ялангуяа амьдралыг хялбарчлах ухаалаг аргуудыг нэвтрүүлснээр, бидний амьдрал улам бүр сонирхолтой, сэтгэл ханамж өндөр болдог шүү дээ. Гэтэл тэдгээрийн яг эсрэгийг хийдэг зохион бүтээгчид бас байдаг аж.

Хамгийн утгагүй бүтээгдэхүүнүүд Хадгалах

Япончуудад зочид буудал хэрэггүй болжээ

Япончууд ихэвчлэн галт тэрэг болон автобусаар зорчдог хэдий ч зарим нэг газар луу заавал хувийн машинаараа явах шаардлагатай болдог. Түүнчлэн хүний хөлөөс хол газруудад буудал маш ховор олддог бөгөөд мөнгөө хэмнэхийг хүссэн хүмүүст өөр хоноглох газар олддоггүй байна. Харин азаар "Niconico Rentacar" нэртэй компани нэгэн өвөрмөц машиныг түрээслүүлж эхэлсэн бөгөөд тэрхүү машин нь дотроо тусгайлан хийгдсэн ортой ажээ.

Япончуудад зочид буудал хэрэггүй болжээ Хадгалах

Дотор тал нь гаднаасаа илүү сонирхолтой зүйлс

Өдөр тутам тааралддаг ердийн зүйлсийг тэг дундуур нь хуваавал яаж харагдахыг та төсөөлж үзсэн үү? Жишээлбэл, шүдний оо, эсвэл зургийн аппаратыг хувааж үзвэл ямар харагдах бол? Ингээд та бүхэнд хуваагаад үзвэл дотор тал нь гадна талаасаа илүү сонирхолтой байдаг зүйлсийг хүргэж байна.

Дотор тал нь гаднаасаа илүү сонирхолтой зүйлс Хадгалах

Япончууд яагаад 1200 жилийн турш мах идээгүй вэ?

1872 оны 2-р сарын 18-нд Буддын лам нар Японы эзэн хааны ордон руу зэвсэглэн халдаж байсан түүхтэй. Тэд хааны торгон цэргүүдтэй тулалдан бараг тал хүнээ алдсан ч эзэн хаантай заавал уулзах зорилготойгоор үргэлжлүүлэн тэмцсээр байв. Тэдний ингэх болсон шалтгаан нь хэдхэн долоо хоногийн өмнө эзэн хаан үхрийн мах зооглосонд байв. Учир нь малын мах идэх нь 1200 жилийн турш Япон улс даяар хориотой байсан бөгөөд эзэн хааны энэ үйлдэл нь Японы соёлыг мөхөөх үндэс болно гэж лам нар үзэж байжээ.

Япончууд яагаад 1200 жилийн турш мах идээгүй вэ? Хадгалах

Эртний Египетүүдийн ачаар та бидний өдөр тутамдаа хэрэглэж буй 10 зүйл

Эртний Египет гэхээр л бидний толгойд пирамид, сфинкс, муммигийн талаарх бодлууд орж ирдэг. Гэхдээ тэдний түүх эдгээрээр хязгаарлагдахгүй юм. Учир нь Египетчүүд бидний өдөр тутмын хэрэглээ болсон олон зүйлийг хамгийн анх бүтээж байсан гэдэг. Ингээд тэдний гайхалтай бүтээлүүдтэй хамтдаа танилцацгаая.

Эртний Египетүүдийн ачаар та бидний өдөр тутамдаа хэрэглэж буй 10 зүйл Хадгалах

Хүмүүсийн нүдийг хуурдаг цамц Японд эрэлт ихтэй байна

"Зуны галбир"-аа хараахан бий болгож чадаагүй байгаа хүмүүс нэгэн бүтээгдэхүүний ачаар санаа зоволгүй алхах боломжтой болжээ. Японы "ekoD Works" брэнд хүний галбирыг бусдад сайхан болгож харагдуулдаг богино ханцуйтай цамц зохион бүтээсэн байна. Өмссөн хүнийг хараа булаам сайхан биетэй, тэр нь цамцных нь цаанаас гэрэлтэж буй мэт харагдуулдаг энэхүү бүтээгдэхүүн нь эрэлт сайтай байгаа гэнэ.

Хүмүүсийн нүдийг хуурдаг цамц Японд эрэлт ихтэй байна Хадгалах

Хэзээ ч устаж үгүй болохгүй 15 мэргэжил

Сүүлийн жилүүдэд квант тооцоолол, хиймэл оюун ухаан гэх мэт технологиуд эрчимтэй хөгжиж байгаагаас болж зарим ажлын байрууд устах аюулд ороод байгаа билээ. Жишээ нь, телемаркетер зэрэг ажлуудыг аль хэдийн хиймэл оюун ухаан орлоод эхэлчихсэн шүү дээ. Тэгвэл бид танд судлаачдын гаргасан технологийн хөгжилд хэзээ ч дарагдахгүй зөвхөн хүний л хийж чадах 15 ажлын байрны жагсаалтыг хүргэж байна.

Хэзээ ч устаж үгүй болохгүй 15 мэргэжил Хадгалах

Түүхэн дэх хамгийн аймшигт үерүүд

Үер гэдэг бол маш байгалийн үзэгдэл аюултай бөгөөд бүхэл бүтэн хотыг ч газрын зурагнаас арчих чадалтай. Тиймдээ ч үер нь хамгийн аймшигтай байгалийн гамшгуудын нэг бөгөөд түүхэнд олон томоохон үерүүд сая сая хүний амийг авч одсон байдаг. Гэхдээ хүмүүс үерт зөвхөн живснээс болж амиа алддаггүй бөгөөд зарим нь үерийн дараа өлсгөлөнд нэрвэгдэн, зарим нь усаар дамжин халдварладаг өвчин тусах зэргээр амь насаа алддаг байна. Тэгвэл түүхэн дэх хамгийн их хор хөнөөл учруулсан аймшигт үерүүдийн тухай хүлээн авна уу.

Түүхэн дэх хамгийн аймшигт үерүүд Хадгалах

Таны гайхшралыг төрүүлэх баримтууд

Амьдрал маш олон зүйлээрээ гайхалтай. Цаг мөч бүр маш сонирхолтой, содон бүхэн зэрэг өрнөж байдаг. Гэвч тэдгээрийг бид үргэлж анзаараад байдаггүй шүү дээ. Өнөөдөр бид уншигч та бүхэндээ бидний амьдралын эргэн тойронд өнгөрч байдаг зүйлүүдийн тухай хачирхалтай, таныг гайхшруулж чадах мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ.

Таны гайхшралыг төрүүлэх баримтууд Хадгалах
2019-07-07, 18:50