Бээжинд баригдсан дэлхийн хамгийн том нисэх буудалтай танилц!

Энэ 7-р сард Бээжин хотод дэлхийн хамгийн том нисэх буудлын барилгын ажил төлөвлөсөн хуваариасаа 3 сарын өмнө дууссан билээ. Тус нисэх буудал нь ирэх 9-р сарын 30-нд ашиглалтад орох бөгөөд Хятадын гол агаарын "хаалга" болох төлөвтэй байна. Түүнчлэн 2040 он гэхэд жилд 100 сая зорчигч хүлээн авч бүрэн хүчин чадлаараа ажиллана гэсэн төлөвлөгөөтэй аж.

Бээжинд баригдсан дэлхийн хамгийн том нисэх буудалтай танилц!
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

"Бээжин - Дашин" нисэх буудлын барилгын ажлыг 4 жилийн өмнөөс эхэлжээ. Нийт 1.03 сая м2 талбайтай энэхүү буудлын хэмжээ нь 144 хөл бөмбөгийн талбайтай тэнцэнэ. Буудлыг барих ажилд Хятадын засгийн газар 9 тэрбум ам.доллар зарцуулжээ.

Одоогийн байдлаар шинэ буудалд "Алтан галт шувуу" гэсэн нэр өгөөд байгаа ч энэ нь албан ёсны нэр биш юм.

"Алтан галт шувуу" буудлын загварыг Иран гаралтай Англи архитектур Захи Хадид (Zahi Hadid) 2016 онд нас барахаасаа өмнө гаргасан юм.

Буудлын 4 нислэгийн зурвас 2025 он гэхэд бүрэн ашиглагдаж эхлэх бөгөөд тэр үед жилд "Алтан галт шувуу"-аар 72 сая хүн үйлчлүүлж, 2 сая тонн ачаа дамжиж, нийт 620 мянган нислэг үйлдэгдэх гэнэ. Түүнчлэн байгууламжийн доор нь галт тэрэгний буудал байрлах бөгөөд тэндээс 20 минут яваад Бээжингийн төв хүрэх аж.

Харин 2040 онд "Бээжин-Дашин" буудлын бүх 8 зурвас ашиглалтад орох ба тэдгээрээс нэг зурвас нь цэвэр цэргийн зориулалтаар ашиглагдах юм.

Өнгөрөгч долоо хоногт тус нисэх буудлын удирдлагын төвийн нээлт болсон байна. Нийт 20 давхар тус барилгыг далавчаа дэвж буй галт шувууг санагдуулам хэлбэртэй барьжээ.

Орчин үеийн цахим хяналтын системээр тоноглогдсон тус удирдлагын төв нь нислэгийн зурвасын аюулгүй байдлыг дээд зэргээр ханган ажиллах ажээ.

Онгоцны буудлын нээлт 2019 оны 9-р сарын 30-нд болж байгаа нь Бүгд Найрамдах Хятад Ард Улс байгуулагдсаны 70 жилийн ойтой давхцаж байгаа аж.

Харин нээлт хүртэл 2 сарын хугацаанд мэргэжилтнүүд нисэх буудлыг ямар ч үед бүрэн ажиллах чадвартай эсэхийг сайтар шалган ажиллахаар болжээ.

21 сая хүн амтай Бээжин хотыг жилд 170 сая хүн зорьж ирдэг бөгөөд 2025 он гэхэд тэдний ихэнхийг "Бээжин - Дашин" буудал хүлээж авдаг болох юм. Мөн "Delta", "Air France, "KLM" гэсэн дэлхийн агаарын тээврийн томоохон компаниуд Хятад дахь төвөө шинэ буудалд байрлуулахаар төлөвлөжээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()