Япончууд яагаад 1200 жилийн турш мах идээгүй вэ?

1872 оны 2-р сарын 18-нд Буддын лам нар Японы эзэн хааны ордон руу зэвсэглэн халдаж байсан түүхтэй. Тэд хааны торгон цэргүүдтэй тулалдан бараг тал хүнээ алдсан ч эзэн хаантай заавал уулзах зорилготойгоор үргэлжлүүлэн тэмцсээр байв. Тэдний ингэх болсон шалтгаан нь хэдхэн долоо хоногийн өмнө эзэн хаан үхрийн мах зооглосонд байв. Учир нь малын мах идэх нь 1200 жилийн турш Япон улс даяар хориотой байсан бөгөөд эзэн хааны энэ үйлдэл нь Японы соёлыг мөхөөх үндэс болно гэж лам нар үзэж байжээ.

Япончууд яагаад 1200 жилийн турш мах идээгүй вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Япончууд мах иддэггүй байсан нь буддын шашинтай холбоотой юм. Шашин орж ирэхээс өмнө япончууд махыг хүнсэндээ түгээмэл хэрэглэдэг байсан бөгөөд буга болон гахайн махыг хамгийн амттайд тооцогддог байжээ. Харин 6-р зууны үед Солонгосоос Японд буддын шашин дэлгэрч эхэлсэн бөгөөд түүнийг даган амьтны махыг цээрлэх соёл дэлгэрсэн юм. Тухайн үед мах идсэн хүнийг 100 өдрийн турш мацаг бариулж шийтгэдэг байжээ.

Бурхны шашинтай хүмүүс хамаг амьтны тусын тулд байх ёстой, дараа төрөлдөө амьтан болж төрнө гэж үздэг тул тэр үед мах идэхийг цээрлэж байв. Чухам энэ үзэл түргэн хугацаанд Японы нийгэм болоод соёлд гүнзгий нэвтэрсэн юм.

672 онд Эзэн хаан Тэнмүгийн зарлигаар дөрвөөс есдүгээр сарын хооронд мах идэхийг хориглож байсан нь аажмаар уртассаар бүтэн жилийн турш хориглодог болсон байна.

Гэхдээ Япончууд загасны махаа энэ бүх хугацаанд чөлөөтэй хэрэглэж ирснийг мартаж болохгүй. Тэдний гол хүнсний бүтээгдэхүүн болох загасны мах олдоц сайтай, харин мал маллах нь уулархаг нутагт зохицоогүй, ажиллагаа ихтэйн дээр эд материал ихээр шаарддаг учраас хүнсний хэрэглээг шашинд нийцүүлэн тэгж зохицуулсан байна.

Мөн тухайн үед малын мах идэхийг нүгэлд тооцож байсан ч зэрлэг амьтан агнаж идэх нь чөлөөтэй байжээ. Ялангуяа язгууртнууд байнга анд явж төрөл бүрийн зэрлэг амьтны мах иддэг байсан юм.

Зарим тохиолдолд малын махыг эмчилгээнд хэрэглэдэг байсан учраас лам нар хүртэл идэх шаардлага гарч байсан аж. Мөн шувууны мах чөлөөтэй хэрэглэж болдог байснаас гадна халим, далайн гахай зэргийг загас гэж үздэг байснаас хүнсний хэрэглээнд өргөнөөр нэвтрүүлсэн байдаг.

Харин 19-р зууны үеэс энэ бүхэн өөрчлөгдөж эхэлжээ. Мэйжи эзэн хаан 1868 онд хаалттай байсан Япон улсыг дэлхий дахинд нээж барууны соёлыг эх орондоо нэвтрүүлж эхэлсэн билээ.

Үүний хажуугаар хүмүүс Японы уламжлалт хоол хүнс Европынхтой харьцуулахад хүний биед өгөх шим тэжээл хамаагүй бага байгааг анзаарч эхэлсэн байна. Тийм учраас шинэ засгийн газар олон тооны хуучин ёсыг халж эхэлсэн бөгөөд үүний дагуу пүүс, компаниуд сүүн сүүн бүтээгдэхүүн борлуулж эхэлжээ.

Эцэст нь Мэйжи хаан өөрөө үхрийн мах идсэний улмаас лам нар бослого гаргасан ч тэр нь үр дүнтэй болсонгүй, малын мах Японы ард түмний үндсэн хүнсний бүтээгдэхүүний нэг болсон байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()