Орон орны хачирхалтай хоригууд

Бид аялалд гарах бүрдээ очих гэж буй газрынхаа талаар судалж, хамгийн сонирхолтой гэсэн газруудаар нь аялахыг хүсдэг. Гэхдээ бид тухайн орны уламжлал, ёс заншлын талаар төдийлөн судалдаггүй билээ. Манай улсад энгийн өдөр тутмын хэвшил болсон зүйлс бусад оронд хориотой байдаг гэдгийг та мэдэх үү? Ингээд танд дэлхийн улс орнуудын хамгийн хачирхалтай хоригуудыг танилцуулж байна.

Орон орны хачирхалтай хоригууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Грек - Компьютер тоглоом

2002 онд Грекийн засгийн газар видео тоглоом болон компьютер тоглоом тоглохыг хоригложээ. Энэхүү хууль батлагдсаны дараа цахим тоглоом тоглосон хүмүүсийг 3 сар хорьж, 5000 еврогоор торгож байжээ. Гэхдээ жилийн дараа Европын холбоо шахалт үзүүлснээс болж уг хуулийн заалтыг зөөллөсөн гэдэг. Гэхдээ одоог хүртэл интернет кафед компьютер тоглоом тоглох хориотой байдаг. 

Грек - Компьютер тоглоом

2 Иран - Эрчүүд барууны үс засалтыг дуурайж болохгүй

Хэдэн жилийн өмнө Ираны засгийн газар барууны үс засалтыг хоригложээ. Засгийн газраас нь зөвшөөрөгдсөн үсний засалтын каталогийг хүртэл гаргаж байсан юм. Үүнээс гадна шивээс, нүүрэндээ вакс хийлгэх, сахлаа хусах зэргийг хориглодог аж.

Иран -  Эрчүүд барууны үс засалтыг дуурайж болохгүй

3 Малайз - Шар хувцас

Хэрвээ та Малайзад шар өнгийн хувцас өмсөх юм бол 1185 долларын торгуул төлөх болно. Учир нь Малайзад шударга сонгуулийн төлөө гудамжинд жагсаж, эсэргүүцлийн арга хэмжээ авсан иргэд шар өнгийн цамцаар жигдэрсэн байсан бөгөөд түүнээс хойш засгийн газар нь шар өнгийн хувцсанд хориг тавьсан юм.

Малайз - Шар хувцас

4 Франц - Сургуулийн гал тогооны өрөөнд кетчуп хэрэглэх хориотой

Францын засгийн газар сургуулийн гал тогоонд кетчуп хэрэглэхийг хоригложээ. Энэ аргаараа тэд эрүүл зөв хооллолтыг дэмжих хэрэгтэй гэдгийг хүүхдүүдэд ойлгуулж байгаа аж. Цайны газарт шарсан төмсийг зөвхөн сүмстэй хольж идэхийг зөвшөөрдөг бөгөөд энэ нь долоо хоногт нэгээс илүүгүй удаа байдаг гэнэ. Үүнээс гадна сургуулийн гал тогоо хүүхдүүдэд тослог хоол өгөхөөс зайлсхийж, ихэнхдээ хүнсний ногоог хэрэглэдэг.

Франц - Сургуулийн гал тогооны өрөөнд кетчуп хэрэглэх хориотой

5 Канад - Хөлд оруулагч

2004 оноос эхлэн Канадын засгийн газар бага насны хүүхдэд зориулсан хөлд оруулагчийг үйлдвэрлэх болон худалдаалахыг хоригложээ. Учир нь эрт алхах нь хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг гэж тэд үздэг. Сайд Пьер Петтигрю: “Бидний хүүхдийн аюулгүй байдал хамгаас чухал. Тиймээс Канад улс хөлд оруулагчийг худалдаалахыг хориглосон хамгийн анхны орон болсонд би баяртай байна” хэмээн хэлж байжээ.

Канад - Хөлд оруулагч

6 Швед - Гудамжинд бүжиглэх

Шведэд тусгай зөвшөөрөлгүйгээр гадаа бүжиглэхийг хориглодог. Хөгжмийн аянд бага зэрэг бүжгийн хөдөлгөөн хийхийг ч хориглодог аж.

Швед - Гудамжинд бүжиглэх

7 Бразил - Гоо сайханд орж арьсаа борлуулах

2009 оноос эхлэн энэхүү хууль хэрэгжиж эхэлсэн бөгөөд арьс борлуулах үйлчилгээ явуулах болон тоног төхөөрөмж оруулж ирэхийг хоригложээ. Хиймлээр арьсаа борлуулах нь эрүүл мэндэд хортой бөгөөд хавдарт тусах аюултай болохыг шинжлэх ухааны судалгаагаар нотолсон юм. 

Бразил -  Гоо сайханд орж арьсаа борлуулах

8 Итали - Углааш

Италийн хэд хэдэн газарт “Буруу гутал” өмссөн хүнд торгууль ногдуулахаар болжээ. Лигури мужийн удирдлагууд жуулчдыг цэцэрлэгт хүрээлэнгээр углааштай явахыг хориглодог аж. Уг журмыг зөрчсөн тохиолдолд 50 - 2500 еврогийн торгууль төлдөг. Энэ нь хүний аюулгүй байдалтай холбоотой бөгөөд аврах багийнхан углааш өмссөнөөсөө болж халтирсан маш олон хүмүүсийг авардаг гэнэ.

Итали - Углааш

9 Австрали - Чийдэн өлгөх, залгуур солих

Виктория мужид цахилгааны холбогдолтой асуудлаа өөрөө шийдэхийг хориглодог. Энэ төрлийн засварыг зөвхөн мэргэжлийн хүн хийх ёстой юм. Хэдийгээр чийдэн солих нь төдийлөн аюултай биш ч гэсэн гэрлийн бүрхүүл солих, цахилгаан таслах зэргийг мэргэжлийн хүнд даатгах хэрэгтэй юм.

Австрали - Чийдэн өлгөх, залгуур солих

10 Бурунди - Олуулаа гүйх

Бөөнөөрөө гүйхийг Бурундид хууль зөрчсөн хэрэг гэж үздэг. Ерөнхийлөгч нь 2014 оноос эхлэн уг хоригийг гаргасан бөгөөд олноороо гүйсэн тохиолдолд насан туршдаа хорих ял ч эдлэх магадлалтай. Учир нь  тэрбээр “Гүйж байгаа хүмүүс ямар нэгэн гэмт хэрэг үйлдсэн байх боломжтой” хэмээн тайлбарлаж байжээ. Ингээд 2 болон түүнээс дээш тооны хүмүүсийг бөөндөө гүйхийг хориглох заалтыг гаргасан байна.

Бурунди - Олуулаа гүйх

11 Туркменистан - Хар машин

Туркменистанд хар өнгө нь зовлон авчирдаг гэж үздэг. Тиймээс ч 2018 оноос эхлэн хар авто машин унахыг хоригложээ. Шинэ хууль батлагдахаас өмнө хар машин худалдаж авсан иргэдэд машиныхаа өнгийг өөрчлөх хэрэг гарчээ.

Туркменистан - Хар машин

12 АНУ - Нохой шоглох

Оклахома мужид нохой шоглохыг хоригложээ. Учир нь энэ тохиолдолд нохой уурлаж, дайрах аюултай гэнэ. Хэрвээ та нохой шоглож байгаад баригдвал торгууль төлж, хэдэн хоногийн турш хоригдох магадлалтай.  

АНУ - Нохой шоглох

13 Тайланд - Цээж нүцгэн авто машин жолоодох

Тайландад олон нийтийн газраар дотуур хувцасгүй явахыг хориглодог. Мэдээж, цагдаа таныг дотуураа хувцас өмссөн эсэхийг шалгахгүй ч цээж нүцгэн авто машин жолоодохыг хориглодог гэдгийг санах хэрэгтэй. 

 

Тайланд - Цээж нүцгэн авто машин жолоодох

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()