Хамгийн утгагүй бүтээгдэхүүнүүд

Бидний амьдрал гэнэтийн бэлгээр дүүрэн юм. Ялангуяа амьдралыг хялбарчлах ухаалаг аргуудыг нэвтрүүлснээр, бидний амьдрал улам бүр сонирхолтой, сэтгэл ханамж өндөр болдог шүү дээ. Гэтэл тэдгээрийн яг эсрэгийг хийдэг зохион бүтээгчид бас байдаг аж.

Хамгийн утгагүй бүтээгдэхүүнүүд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 "Brando" хулгана

Энэхүү хулгана нь өөр дээрээ 500 хүртэлх граммыг жинлэж чадах килотой бөгөөд 22 ам.долларын үнэтэй аж.

"Brando" хулгана

2 "Twitter peek"

200 ам.долларын үнэтэй энэхүү ухаалаг утас нь зөвхөн Твиттер дээр жиргээ бичиж эсвэл унших үйлдэлтэй аж.

"Twitter peek"

3 H2Opal

"H2Opal" нь таны цангалтын төвшинг тооцоолж, ус уух хэрэгтэй үеийг сануулдаг ухаалаг усны сав юм. Үнэ 50 ам.доллар.

H2Opal

4 Лазертай хайч

Хэдийгээр үнэхээр ухаалаг шийдэл шиг санагдах ч ашиглаад үзэхээр хэнд ч хэрэггүй эд болдог аж. Учир нь хайчны хөдөлгөөнийг лазер нь дагаж хөдөлнө гэдгийг зохион бүтээгч нь тооцоолоогүй байна.

Лазертай хайч

5 USB-тэй чулуу

Энэхүү чулууг та USB залгуураар компьютертээ холбох бөгөөд өөр ямар нэг үйлдэл байхгүй. Үнэ 9.99 ам.доллар.

USB-тэй чулуу

6 NoPhone

Ухаалаг утасны хэрэглээг шүүмжлэх зорилгоор бүтээсэн энэхүү бүтээгдэхүүн нь ямар ч товч дэлгэц байхгүй, зүгээр л утасны хэлбэртэй хуванцар аж. Үндсэн үнэ: 37 мянган ам.доллар

NoPhone

7 GeniCan

"GeniCan" нь таныг ямар хог хаясан, түүнийг хэрхэн ангилж хаях ёстой байсныг хэлж өгдөг ухаалаг хогийн сав юм: Үнэ 149 ам.доллар.

GeniCan

8 Quirky Smart Egg Tray

Энэхүү ухаалаг өндөгний сав нь таны ухаалаг утастай холбогдсоноор хэдэн өндөг үлдсэн, аль өндөг муудаж байгааг хэлж өгөх аж. Үнэ 12 ам.доллар.

Quirky Smart Egg Tray

9 "Vessyl" ухаалаг аяга

Энэ аяга нь дотор нь байгаа шингэн дэх сахарын хэмжээ, тослог, илчлэг зэргийг хэмжээнд танд хэлж өгдөг гэнэ. Хэрэв бүхий л сав баглаа боодол дээр байдаг тэжээллэг чанарын хүснэгтийг харахаас залхуурвал энэ бүтээгдэхүүнийг 99 ам.доллароор худалдаж авч болох юм.

"Vessyl" ухаалаг аяга

10 Hapilabs Hapifork

Энэхүү ухаалаг хутга сэрээ таныг хэтрүүлэн идэх үед сануулга өгдөг байна. Үнэ нь 65 доллар аж.

Hapilabs Hapifork

11 Тэжээвэр чулуу

Өвчин тусахгүй, гэр орон заваартуулахгүй, зугтаж алга болохгүй найзтай болохыг хүссэн хүнд энэхүү бүтээгдэхүүн төгс сонголт ажээ. 70-аад оны үеэс анх зарагдаж эхэлсэн энэхүү чулуу нь өдгөө тийм ч үнэтэй биш.

Тэжээвэр чулуу

12 "Trizone 7000" шүдний сойз

220 ам.долларын үнэтэй сойз нь таныг шүдээ хэрхэн угааж байгааг хянаж, хурд, зарцуулсан цаг зэргийг тооцоолж үзүүлдэг байна.

"Trizone 7000" шүдний сойз

13 Welt Smart Belt

Энэхүү бүс нь таны алхалтын тоо болон хурдыг тооцоолж биеэ эрүүл байлгахын тулд хэр хурдан явах ёстойг заадаг ажээ. Үнэ нь 229 ам.доллар.

Welt Smart Belt

14 Jagger & Lewis Smart Dog Collar

Энэхүү ухаалаг хүзүүвч нь таны нохойг гунигтай байгаа эсэхийг хэлж мэддэг байна. Тиймээс та нохойгоо аз жаргалтай байгаа эсэхэд эргэлзэж байвал энэ хүзүүвчийг 220 ам.доллароор худалдаж авч болох нь.

Jagger & Lewis Smart Dog Collar

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()