Буддын гайхамшиг Орос оронд

2013-04-13, 22:04
15,750
3 сарын 28-аас 4 сарын 28-ны хооронд Оросод “Гималайн эрдэнэс” хэмээх Буддын шашины үзэсгэлэн зохиогдож байгаа юм байна. Төв Азийн соёл иргэншил, бүтээлийг харуулж чадсан энэ үзэсгэлэнгийн хэсгээс Оросын блогер танилцуулахаар шийдсэн байна. Энэ фото аялалыг та бүхэндээ ямар ч хачиргүй орчуулан хүргэж байна.
Буддын гайхамшиг Орос оронд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Үзэсгэлэнд 300 гаруй бүтээл байгаа бөгөөд үүнийг ерөнхий 5 хэсэгт хуваан авч үзэж болно.



1. Төмөр бурханууд



2. Тхан. Хамгаалагч бурхдын зургууд.



3. Суварга. Оюун санааны бэлгдэл болсон суваргууд.



4. Шашны ёслолын хэрэгслүүд.



5. Төвд, Балба болон Бутан орны аялалын гэрэл зургууд. Энэ аялалд найруулагч Кирилл Серебренников болон Олег Кулик нар явсан байна.



Үүнээс гадна үзэсгэлэнд цайны булан байгаа бөгөөд үүнд хүмүүс хүссэн цайгаа хийлгэж ууж болох юм.



Өдөр бүр үзэсгэлэнгийн үеэр богино хэмжээний кино үзүүлж, лекц уншиж өгөх гэнэ.

Ингээд үзэсгэлэнгийн нээлтийн талаар хүргэе.

Би үзэсгэлэн эхлэхээс 20 минутын өмнө очсон. Маш олон сэтгүүлчид ирсэн байсан.



Үзэсгэлэн үзэхээр ирсэн хүмүүсийн гэрэл зургийг дарахаар шийдлээ.





Сайхан сэтгэлтэй, хөгжилтэй хүмүүс ирсэн байна.



Игги Поп болон Зизи Топ.



Хаа сайгүй үндэсний хувцастай хүмүүс явж байсан юм.



Нууцлаг бүсгүй.





Энэ бүсгүй ихэд алдартай байсан бөгөөд хүн бүр л түүний зургийг дарахыг хүсэж байсан юм.



Дорнодын Их сургуулийн зохиолч.



Үзэсгэлэнгийн хамгийн идэвхитэн оролцогч.



Харин цайны мастер энэ удаад ихэд завгүй л байлаа.



Азийн хөтлөгч.



Олег Кулик бас нэлээд эрт ирсэн бөгөөд ярилцлага өгөөд амжчихсан шүү.



Олег бол Буддыг олон жилийн турш судлаж буй судлаач юм.



“Буддын талаар судалж эхэлснээс надад хар дарсан зүүд зүүдлэгдэхээ больсон бөгөөд одоо дандаа эротик зүүд зүүдэлдэг болсон” -хэмээн тэрээр наргижээ.



Мөн Буддагийн судалгаа хийснээр илүү аз жаргалтай болсон байна.



Кирилл Серебренниковийг ирэхэд сэтгүүлчид түүнийг хүрээллээ.



Кирилл хэлэхдээ: “Будда надтай маш ойрхон байдаг ч би өөрийгөө Буддын судлаач гэж хэлж чадахгүй. Би ажил ихтэй байдаг учир бясалгалд төдийлөн их хугацаа зарцуулж чаддаггүй. Харин би үүнээс илүү хугацааг зарцуулахыг хүсэж байна” -гэжээ.



Тэрээр Буддын адислалын сахиустай байсан юм.



Серебренниковыг ярилцлага өгч байх хооронд Төвдийн Чайнеш Байтушкина мэндчилгээ хүргэж байлаа.



Харин дараа нь гол хүмүүс нь үг хэлж эхэлсэн юм.



Тэрээр товч бөгөөд тодорхой ярьсан бөгөөд сэтгүүлчид түүний гэрэл зургийг даржээ.



Түүний дараа Олег үг хэллээ.



Харин дараа нь Балбын элчин Рави Мохан Сапкота тайзан дээр гарч ирсэн юм.



Маш хөгжилтэй, өөдрөг хүн байсан.



Хүн бүхнийг Балбад ирэхийг урьж байсан бөгөөд визний тал дээр ч асуудлыг шийдэж өгнө гэсэн шүү.



Зүүн талд нь байгаа залуу бол түүний орчуулагч.



Оросын шашны асуудлыг хариуцсан албаны орлогч дарга Антон Игнатенко үг хэллээ. Тэрээр “Буддын нэгээхэн хэсэг болсон Орос оронд энэ үзэсгэлэнг зохиосон та бүхэндээ баярлалаа” хэмээн талархал илэрхийлсэн юм.



Ингээд энэ бүхний дараа Буддын холбооны ерөнхийлөгч Александр Койбагаров улаан туузыг сүр дуулиантай хайчилж үзэсгэлэнг нээсэн юм.



Энэ бүхний дараа зочид үзэсгэлэнгээр аялаж бүтээлүүдтэй танилцаж эхэлсэн.



Элчин Оросоор ярьдаггүй ч англиар сайн ярьдаг юм байна лээ.



Сонирхолтой байгаа бололтой.



Дурсгал болгож нэг зураг даръя.



Харин үзэсгэлэнгийн хоёр дахь өдрөөс эхлэн гэрэл зураг дарахыг хориглох гэнэ.



Учир нь хүмүүс тухайн бурхдыг яг ямар бурхан болох, ямар үр нөлөөтэйг нь мэдэхгүй хэрнээ баахан зураг дарж дараа нь түүнийгээ “Буддынхан чөтгөрийг шүтдэг” хэмээн бичдэг гэнэ.



Аймшигт дүр төрхтэй эдгээр бурхадууд бол хамгаалагчид юм. Энэ нь тэд зэрлэг, догшин гэсэн үг биш юм. Хэрвээ чи аймшигтай харагдаж байвал хэн нэгэн чиний эсрэг зүйл хийх нь ховор. Тиймээс л эдгээр бурхад хамгаалах болно.



Бурхад дээр байгаа бүхий л зүйлс бэлгэдэлтэй. Жишээлбэл: Гавлуудаар хийсэн зүүлт нь үхлийн эсрэг, айдсын эсрэг бэлгэ тэмдэг юм.



Хамгаалач бурхад хүний амьдралд ихээхэн хэрэгтэй зүйл болохыг ойлгож байгаа аж.



Будда гэдэг бол бидний сэтгэхүйн нэг хэсэг юм. Энэ бол хөгжүүлэхийг хүсэж буй бидний нэгэн төсөөлөл юм.



Буддын шашинд эрэгтэй бурхан нь хүч чадлыг илэрхийлдэг бол эмэгтэй нь цэцэн мэргэн ухааны бэлгэдэл болдог.



Буддын тахилын ширээ. Тахилд гал, ус, цэцэг, хүж болон будаа багтдаг. Тахилгыг өөрийн дотоод ертөнцдөө аз жаргал, итгэл, гэгээрэл авчрахын тулд хийдэг.



Суварга гэгээрлийн бэлгэ тэмдэг болдог. Суварган дээр байгаа бүхий л тэмдэгтүүд бүгд утга агуулгатай. Үүнээс гадна суваргад шашны үнэт зүйлүүдийг хийж болно.



Гао. Ихэнхи Буддын шашинтангууд энэ зүйлийг байнга авч явдаг.



Ном хурсан хүрд.



Энэ мэтчилэн үзэсгэлэн дээр маш олон сонирхолтой зүйлс байсан ч бүгдийнх нь зургийг дарвал утгагүй биз ээ.


Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()