СААК БАРИМТ

Япон, Солонгосчууд яагаад үргэлж амны хаалттай явдаг вэ?

Зүүн Азийн Япон, Солонгос, Хятад тэргүүтэй улсын иргэд гадаа гудамжинд ч тэр, дэлгүүр хоршоонд ч тэр, ресторан, метронд ч үргэлж л масктай явцгаадгийг бид мэднэ. Хачирхалтай нь тэдгээр хүмүүсийн ихэнх нь эрүүл байдаг аж. Тэгвэл яагаад өдрөөс өдөрт масктай хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа юм бол?

Япон, Солонгосчууд яагаад үргэлж амны хаалттай явдаг вэ? Хадгалах

Дэлхийн хамгийн өхөөрдөм амьтан Монголд байдгийг мэдэх үү?

Монгол орны ихэнх уулархаг нутагт, түүнчлэн Төв Азийн Памирын уулс, Гималайн нуруунд амьдардаг мануул буюу Палласын муур нь мийн овгийн маш ховор төрөл зүйлийн нэг юм. Гэрийн мууртай ойролцоо биетэй, хүнд төдийлэн харагдаад байдаггүй, хөвсгөр биетэй, хөгжилтэй төрхтэй, өхөөрдөм хөөрхөн энэхүү амьтан нь бэлчээрт хохирол учруулдаг хортон мэрэгчдийг устгахад маш чухал нөлөө үзүүлдэг гэнэ. 

Дэлхийн хамгийн өхөөрдөм амьтан Монголд байдгийг мэдэх үү? Хадгалах
2019-07-23, 15:08

Үс засалтын хамгийн өвөрмөц уламжлал бүхий 8 үндэстэн

Дэлхийн улс бүр л өөр өөрийн гэсэн үс засалтын хэв маягтай билээ. Тэр ч бүү хэл, зарим оронд үс янзлах аргуудыг төрөл төрлөөр нь ангилж эрэгтэй, эмэгтэй хүмүүст зааж өгдөг юм. Сонирхуулахад, үс засалт нь гоо сайхны илэрхийлэл байснаас гадна эрхэлдэг ажил, соёл уламжлал, нийгмийн байр суурийг хүртэл тодорхойлдог чухал үүрэгтэй байв. Ингээд эрт үеийн хамгийн шилдэг үсний засалтуудтай хамтдаа танилцацгаая.

Үс засалтын хамгийн өвөрмөц уламжлал бүхий 8 үндэстэн Хадгалах

Гэр доторх хумхийн тоос бидэнд хэрхэн нөлөөлдөг вэ?

Хүмүүсийн тэр бүр тоодоггүй хэрнээ үргэлж нөлөөнд нь байдаг зүйл бол хумхийн тоос юм. Хумхийн тоосыг бүрдүүлдэг биетүүд нь бидний төсөөлж байснаас ч илүү нөлөөг бие организмд маань үзүүлдэг ажээ. 

Гэр доторх хумхийн тоос бидэнд хэрхэн нөлөөлдөг вэ? Хадгалах

Алдартай сэтгүүлүүдийн анхны дугаар ямар байсан бэ?

Сэтгүүлийн нүүр зураг гэдэг нь тухайн сэтгүүлийн чанар, борлуулалт, нэр хүндэд маш чухал нөлөө үзүүлдэг. "Vogue", "National Geographic" гэх мэт баялаг түүхтэй, дэлхийд данстай сэтгүүлүүдийн нүүр зураг нь маш их хөрөнгө мөнгө, ур чадварыг шаардаж байж бий болдог бөгөөд ирээдүйд түүхэн баримт, урлагийн бүтээл болон үлддэг билээ. Ингээд та бүхэнд хамгийн алдартай 15 сэтгүүлийн анхны дугаарын дүр төрхийг толилуулж байна.

Алдартай сэтгүүлүүдийн анхны дугаар ямар байсан бэ? Хадгалах
2019-07-22, 16:50

Хамгийн утгагүй шалтгаанаас болж дэгдсэн 5 дайн

Дайн тулааны шалтгаан, уг үндэс нь ихэвчлэн газар нутгийн маргаан, үндэстэн хоорондын зөрчил, эдийн засгийн ашиг сонирхлоос үүдсэн байдаг. Гэтэл ердөө эзнээсээ алдуурсан нохой хил давснаас болж хоёр гүрний хооронд цус урсгасан дайн болж байсан тохиолдол бий ажээ. Ингээд та бүхэнд дэлхийн түүхэн дэх хамгийн инээдтэй, утгагүй шалтгаанаар тулалдсан 5 дайныг хүргэж байна.

Хамгийн утгагүй шалтгаанаас болж дэгдсэн 5 дайн Хадгалах

Инстаграмын оддын "хар дарсан зүүд" айсуй

"Инстаграм" компани хэрэглэгчдийнхээ дунд томоохон өөрчлөлтийг авчрах нэгэн шинэ туршилтыг хийж эхэлсэн нь тус сүлжээг идэвхтэй ашигладаг "оддын" эсэргүүцэлтэй тулгараад байна. Тодруулбал хэрэглэгчийн постолсон зурган дээрх лайкийн тоог дагагч нарт нь харагддаггүй болгох өөрчлөлтийг удалгүй хийх гэж байгааг "Daily Mail" мэдээлжээ.

Инстаграмын оддын "хар дарсан зүүд" айсуй Хадгалах
2019-07-21, 13:48

Олны танил хүмүүс хэр өндөр байсан бэ?

Түүхэнд нэрээ дурсагсан алдар гавьяатнууд, олны танил дуучид жүжигчид гээд бүх хүн бидний нэгэн адил билээ. Ингээд сонирхолтой хэрнээ хэрэггүй гэмээр нэгэн фактыг уншигч та бүхэндээ хүргэж байна.

Олны танил хүмүүс хэр өндөр байсан бэ? Хадгалах
2019-07-20, 17:43

Алдартай компаниудын төв байр хэрхэн өөрчлөгдсөн бэ?

Одоо цагт ид мандаж байгаа томоохон компаниуд болох Facebook, Microsoft, Apple, Amazon-ыг үүсгэн байгуулсан Марк Цукерберг, Билл Гейтс, Стив Жобс, Жефф Безос нар бүгдийг гэрээсээ эхлүүлж байсныг бид мэднэ. Ингээд та бүхэнд дэлхийд данстай томоохон компаниудын төв байрын амжилтанд хүрэхийн өмнөх болон дараах дүр төрхийг харьцуулан хүргэж байна.

Алдартай компаниудын төв байр хэрхэн өөрчлөгдсөн бэ? Хадгалах

2 сая хүүхдэд амьдрал бэлэглэсэн эр

Олон жилийн өмнө Жэймс Харрисон гэх энэхүү австрали эр хүнд өвчнөөр өвдөж бараг үхлийн ирмэг дээр очжээ. Цээжний хөндийд нь хийсэн хагалгаа арав гаруй цаг үргэлжилж, 13 литр цус сэлбүүлсний дараа түүний амь аврагджээ. Ингээд залуухан Жэймс амийг нь аварсан цусны доноруудын ачийг хариулж, өөрөө бусдад буян болохоор сэтгэл шулуудсан байна.

2 сая хүүхдэд амьдрал бэлэглэсэн эр Хадгалах

Дэлхийн хамгийн нам гүм бөгөөд хамгийн аюултай өрөө

Өөрийн бодлоо сонсох эсвэл зүгээр л амарч авахын тулд хүн бүр л нам гүм, амар амгалан газар руу тэмүүлдэг. Тэгвэл АНУ-ын Миннесота мужийн Орфильдийн лабораторид дэлхийн хамгийн чимээгүй өрөө байдаг аж. Гэхдээ тэнд удаан байвал тайвшрах бус, харин эсрэгээрээ галзуурах аюултай гэнэ.

Дэлхийн хамгийн нам гүм бөгөөд хамгийн аюултай өрөө Хадгалах
2019-07-18, 17:47

Эрхүү мужид болсон үерийн гамшгийн дараах дүр зураг

Энэ сарын эхээр олон хоног үргэлжилсэн аадар борооны улмаас Оросын Эрхүү мужид Саяны нуруунаас эх аван Ангар мөрөнд цутгадаг голууд эргээсээ хальж тус мужид урьд өмнө үзэгдээгүй аймшигт үер болсон билээ. Үерийн улмаас 20 хүн амь үрэгдэж, усанд автсан 3.5 мянган барилга байшинг дахин сэргээх боломжгүй болсон ба урьдчилсан тооцоогоор 29 тэрбум рублийн хохирол учирсан юм.

Эрхүү мужид болсон үерийн гамшгийн дараах дүр зураг Хадгалах