Дэлхийн хамгийн өхөөрдөм амьтан Монголд байдгийг мэдэх үү?

2019-07-23, 15:08
14,841

Монгол орны ихэнх уулархаг нутагт, түүнчлэн Төв Азийн Памирын уулс, Гималайн нуруунд амьдардаг мануул буюу Палласын муур нь мийн овгийн маш ховор төрөл зүйлийн нэг юм. Гэрийн мууртай ойролцоо биетэй, хүнд төдийлэн харагдаад байдаггүй, хөвсгөр биетэй, хөгжилтэй төрхтэй, өхөөрдөм хөөрхөн энэхүү амьтан нь бэлчээрт хохирол учруулдаг хортон мэрэгчдийг устгахад маш чухал нөлөө үзүүлдэг гэнэ. 

Дэлхийн хамгийн өхөөрдөм амьтан Монголд байдгийг мэдэх үү?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Мануул нь 20 сая жилийн өмнөх төрхөөсөө огтхон ч өөрчлөгдөөгүй, яг хэвээрээ байгаа цөөн хэдэн амьтдын нэг юм.

Гэрийн муурыг бодвол хөдөлгөөн удаантай тул ангаа гол төлөв отож барьдаг.

Мануулын зулзгыг ногоолой гэдэг. Мануул нэг төрөлтөөрөө дунджаар 5-6 ногоолой гаргадаг.

Аюул тулгарсан үед нүүрэндээ аргал барин хэвтэж "нуугддаг".

Гэрийн муурнаас ялгарах гол шинж нь дугариг хүүхэн хараа, нүдтэйгээ бараг нэг шугамд байрлах чих юм.

Хөл нь богино, бандгар, үс нь урт, өтгөн. Нуруу хэсэг нь бараан саарал, хэвлий нь цайвар бор өнгөтэй тул хад чулуу ихтэй, уулархаг газрын байгальд гайхалтай өнгөлөн далдлалт хийдэг.

Орооноос бусад үед тэд ганцаараа амьдарч, ан хийдэг.

Үдээс өмнө агуйд, хадны завсар, тарваганы хуучин нүхэнд байрлах бөгөөд үдээс хойш гарч ан хийнэ.

Мануул нь дунджаар 10-11 насална.

Монголчууд мануулын мах, яс, гадар өөх зэргийг зарим өвчнийг анагаахад хэрэглэж ирснээс гадна хөнгөн, дулаан арьсаар нь дээл, хантааз, малгай, нударга хийдэг байв. 

Халдварт өвчин, хүний зохисгүй үйл ажиллагаа, цөлжилт зэргээс болж мануулын амьдрах орчин хумигдаж тоо толгой нь цөөрсөөр байгаа юм.

Хэдийгээр "Улаан ном"-д ховордож болзошгүй төрөлд орсон боловч энэхүү өхөөрдөм амьтныг хамгаалах ямар нэгэн арга хэмжээг эрх баригчид аваагүй л байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()