Эрхүү мужид болсон үерийн гамшгийн дараах дүр зураг

Энэ сарын эхээр олон хоног үргэлжилсэн аадар борооны улмаас Оросын Эрхүү мужид Саяны нуруунаас эх аван Ангар мөрөнд цутгадаг голууд эргээсээ хальж тус мужид урьд өмнө үзэгдээгүй аймшигт үер болсон билээ. Үерийн улмаас 20 хүн амь үрэгдэж, усанд автсан 3.5 мянган барилга байшинг дахин сэргээх боломжгүй болсон ба урьдчилсан тооцоогоор 29 тэрбум рублийн хохирол учирсан юм.

Эрхүү мужид болсон үерийн гамшгийн дараах дүр зураг
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

7-р сарын 20-ноос Эрхүү мужийн хотуудын дэд бүтцийг сэргээн босгох ажил эхэлнэ. Гамшгийн улмаас 107 суурин газар, 11 мянган байшин сүйдсэнээс 3.5 мянга нь дахин сэргэх боломжгүй болжээ.

Гамшгийн дараах хамгийн чухал ажлуудын нэг бол 9-р сарын 1-нээс өмнө сургууль цэцэрлэг, эмнэлэг, соёлын байгууллагуудыг сэргээн босгох явдал болоод байгаа аж.

Гамшгийн уршгийг арилгахад нийтдээ 3000 орчим хүн, 462 нэгж техник, зургаан нисэх онгоц оролцжээ. Үерийн бүсэд Сибирийн аврах төвийн мэргэжилтнүүд, ОХУ-ын Онцгой байдлын газрын бүс нутгийг хариуцсан эрэх-аврах багууд ажиллаж байгаа аж.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()