Дэлхийн хамгийн нам гүм бөгөөд хамгийн аюултай өрөө

2019-07-18, 17:47
13,041

Өөрийн бодлоо сонсох эсвэл зүгээр л амарч авахын тулд хүн бүр л нам гүм, амар амгалан газар руу тэмүүлдэг. Тэгвэл АНУ-ын Миннесота мужийн Орфильдийн лабораторид дэлхийн хамгийн чимээгүй өрөө байдаг аж. Гэхдээ тэнд удаан байвал тайвшрах бус, харин эсрэгээрээ галзуурах аюултай гэнэ.

Дэлхийн хамгийн нам гүм бөгөөд хамгийн аюултай өрөө

Энэхүү өрөө нь маш чимээгүй бөгөөд доторх чимээг хэмжихэд бүр сөрөг хэмжээс рүү ордог буюу -9.4 dBA хүрдэг байна.

Өрөөг бүтээсэн Стивен Орфильд "Бид хүмүүсийг чимээгүй өрөөнд хэр удаан сууж чадахыг хардаг. Хамгийн удаан суусан хүн 45 минут болсон. Чимээгүй орчинд байх тусам хүн илүү ихийг сонсдог юм. Та удалгүй өөрийн биеийн чимээ болох зүрх цохилох, амьсгалах, гэдэсний чимээг маш тодоор сонсож эхэлнэ. Өөрөөр хэлбэл та өөрөө дуу чимээ болно" хэмээжээ.

Өрөөний хана, таазаар битүү байрлуулсан перпендикуляр хавтангууд нь аливаа цуурайг шингээдэг тул тийм нам гүм болсон аж. 

Дотор нь удаан байсан тохиолдолд хүмүүсийн орчны баримжаа алдагдах, зогсож, хөдөлж чадахаа болих гэх мэт шинж тэмдгүүд эхэлдэг бөгөөд 35 минутаас давсан тохиолдолд газар суухаас өөр аргагүй болдог байна. Харин 45 минутаас удвал ухаан солиорох, галзуурах эрсдэл үүсдэг аж.

Гэхдээ энэхүү өрөө хүмүүсийг тамлах зориулалттай гэвэл үгүй. Уг өрөөнд томоохон судалгааны төвүүд төрөл бүрийн туршилт хийдгээс гадна NASA өөрсдийн сансрын нисгэгчдээ задгай сансрын чимээгүй орчинд дасгах сургуулилт хийдэг байна.

Мөн энэхүү өрөө нь зөвхөн хүмүүст зориулагдаагүй бөгөөд компаниуд өөрсдийн электрон бүтээгдэхүүний хэр их дуу гаргах чадалтайг шалгадаг аж. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()