Европ даяар үргэлжилж буй "нохой гаслам" халуун өдрүүдийг хүмүүс хэрхэн өнгөрүүлж байна вэ?

2019-06-30, 12:00
10,356

Зургадугаар сарын сүүлчийн эдгээр өдрүүдэд Европ тив даяар сүүлийн жилүүдэд байгаагүй ихээр халж байна. Германд ойн түймэр хаа сайгүй дэгдэж байгаа бол Францад замын асфальт хайлж байгаа аж. Хамгийн сүүлд 2003 онд Франц улсад температур 44.1 ° C хүрч рекорд тогтооход 11 мянган хүн амиа алдаж байсан билээ.

Европ даяар үргэлжилж буй "нохой гаслам" халуун өдрүүдийг хүмүүс хэрхэн өнгөрүүлж байна вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Испанийн цаг уурчид энэ өдрүүдийг "там" гэж нэрлэжээ

Баруун Европын Австри, Бельги, Чех, Герман, Франц, Швейцарь, Нидерланд улсуудад хэт халуун өдрүүд ням гараг хүртэл үргэлжлэх юм. Харин Испанид температур хамгийн ихдээ 42-43 ° С хүрэх ажээ.

Испанийн цаг уурчид энэ өдрүүдийг "там" гэж нэрлэжээ

Төв Францын нутагт замын асфальт хайлж эхэлжээ

Төв Францын нутагт замын асфальт хайлж эхэлжээ

Германд хүмүүс сэрүүцэхийн тулд боломжит бүхий л аргаа хэрэглэж байна. Дуулга, сандалнаас өөр юу ч өмсөөгүй явж байсан энэхүү эрхэм цагдаад саатуулагджээ.

Германд хүмүүс сэрүүцэхийн тулд боломжит бүхий л аргаа хэрэглэж байна. Дуулга, сандалнаас өөр юу ч өмсөөгүй явж байсан энэхүү эрхэм цагдаад саатуулагджээ.

Берлинд унадаг дугуй хүртэл хайлж байна

Берлинд унадаг дугуй хүртэл хайлж байна

Нийтийн бассейнаар үйлчлүүлэх гэсэн хүмүүсийн тоо хэт их байгаа тул Берлиний цагдаа нар очиж зохицуулжээ

Нийтийн бассейнаар үйлчлүүлэх гэсэн хүмүүсийн тоо хэт их байгаа тул Берлиний цагдаа нар очиж зохицуулжээ

Германчууд гэртээ ингэж сэрүүцэж байна

Германчууд гэртээ ингэж сэрүүцэж байна

Парисын Эйффелийн цамхгийн өмнөх фонтан л хүмүүсийн аминд орж байна

Парисын Эйффелийн цамхгийн өмнөх фонтан л хүмүүсийн аминд орж байна

Харамсалтай нь Европын ихэнх айлуудад агааржуулагч байдаггүй тул хүмүүс өөрсдөө "аргалах" хэрэгтэй болжээ

Харамсалтай нь Европын ихэнх айлуудад агааржуулагч байдаггүй тул хүмүүс өөрсдөө "аргалах" хэрэгтэй болжээ

Европчууд зуны болоод өвлийн зөөлөн уур амьсгалдаа дассан байдаг. Жишээлбэл Францад зуны дундаж температур 21-25 ° C байдаг бөгөөд ийм учраас ихэнх байранд нь агааржуулагч суурилуулаагүй байдаг аж.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()