Инстаграмын оддын "хар дарсан зүүд" айсуй

2019-07-21, 13:48
20,241

"Инстаграм" компани хэрэглэгчдийнхээ дунд томоохон өөрчлөлтийг авчрах нэгэн шинэ туршилтыг хийж эхэлсэн нь тус сүлжээг идэвхтэй ашигладаг "оддын" эсэргүүцэлтэй тулгараад байна. Тодруулбал хэрэглэгчийн постолсон зурган дээрх лайкийн тоог дагагч нарт нь харагддаггүй болгох өөрчлөлтийг удалгүй хийх гэж байгааг "Daily Mail" мэдээлжээ.

Инстаграмын оддын "хар дарсан зүүд" айсуй
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Хоёр сар гаруйн өмнө "Инстаграм"-ыг эзэмшдэг "Facebook Inc" компанийн ерөнхий захирал Марк Цукерберг үйлчилгээнүүддээ хийх томоохон өөрчлөлтүүдийг танилцуулсан билээ. Тэдгээрийн нэг нь Инстаграмын лайкын тоог нуух байсан юм.

Харин саяхнаас энэхүү өөрчлөлтийг Канад, Япон, Ирланд, Итали, Бразил, Австрали, Шинэ Зеланд гэсэн 7 оронд туршиж эхэлжээ. 

Инстаграм хэрэглэгчдийн хувьд оруулсан зураг нь хэдэн хүнд таалагдсаныг харж болох ч бусад хэрэглэгчид, дагагчид нь харах боломжгүй болох аж.

Ингэснээр цахим орчин хүмүүсийн амьдралын салшгүй нэгэн хэсэг болсон өнөө үед залуусын өөртөө итгэх итгэл буурах, ганцаардахаас сэргийлэхэд энэхүү өөрчлөлт туслах болно гэдгийг Инстаграмын зүгээс тайлбарлажээ.

Гэхдээ хэдэн зуун мянган дагагчтай, Инстаграм дахь ажиллагаагаараа бусдад нөлөөлдөг болсон хэрэглэгчдийн ихэнх нь энэхүү өөрчлөлтөд таатай хандахгүй байна. Лайкын тоо харагдахаа больсноор брэндүүдтэй хамтран ажиллаж мөнгө олох арга нь хэрэгцээгүй болохын зэрэгцээ гарааны бизнес эхлүүлэгчдэд маш их хүндрэл учирна хэмээн тэд эсэргүүцэж байгаа аж.

Австралид амьдардаг, 2.7 сая дагагчтай хэрэглэгч Жем Вольфи: "Өрсөлдөөнийг арилгахыг тулд ийм өөрчлөлт хийж байгаа гэж тэд хэлж байна. Би инстаграм дээр хэнтэй ч өрсөлдөөгүй, зөвхөн бизнесээ өргөжүүлэх гэж ашигладаг" хэмээн байр сууриа илэрхийлжээ.

Инстаграмын зүгээс уг өөрчлөлтөө хэзээнээс эхлэн АНУ, Их Британид, цаашлаад дэлхий дахинд хэрэгжүүлж эхлэхээ одоогоор мэдэгдээгүй байгаа юм.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()