Япон, Солонгосчууд яагаад үргэлж амны хаалттай явдаг вэ?

Зүүн Азийн Япон, Солонгос, Хятад тэргүүтэй улсын иргэд гадаа гудамжинд ч тэр, дэлгүүр хоршоонд ч тэр, ресторан, метронд ч үргэлж л масктай явцгаадгийг бид мэднэ. Хачирхалтай нь тэдгээр хүмүүсийн ихэнх нь эрүүл байдаг аж. Тэгвэл яагаад өдрөөс өдөрт масктай хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа юм бол?

Япон, Солонгосчууд яагаад үргэлж амны хаалттай явдаг вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Японд маск зүүхийн ач холбогдлыг цэцэрлэгт байхаас нь эхлээд заах болжээ.

Учир нь ихэнх япончууд өвдсөн хүүхдээ гэртээ асраад сууж чаддаггүй. Түүнчлэн компаниудад ханиаднаас болоод чөлөө авч, гэртээ үлддэг хүмүүсийг ад үзэх хандлагатай байдгийн дээр эдийн засгийн хувьд ч тэр нь томоохон хүндрэл үүсгэдэг гэнэ.

Тиймээс төрөл бүрийн агаар дуслын замаар халдварладаг өвчнөөс сэргийлэхийн тулд хүмүүс маск зүүх нь сүүлийн үед ихээр нэмэгджээ. Дээрээс нь өвлийн улиралд маск нь нүүрийг хүйтэн агаараас хамгаалах энгийн арга болдог аж.

Мөн маск зүүх нь сэтгэл зүйн тал дээр том дэм болдог. Япончууд өөрийг нь үнэлэх бусдын үнэлэмжийг хэт эмзэг хүлээж авдаг учраас маскаар бага ч гэсэн өөрийн гэсэн орон зайг үүсгэдэг байна. Жишээлбэл сургуулийн насны хүүхдүүд нийгмээс өөрсдийгөө тусгаарлахын тулд маск, чихэвч зүүх явдал нэмэгдэж байгааг эцэг эхчүүдэд анхааруулах болжээ.

Үүнээс болоод маскны бүхэл бүтэн том соёл үүссэн гэхэд болно. Залуучууд өөрсдийгөө маскаараа дамжуулан илэрхийлэхийн тулд төрөл бүрийн хээ дүрс бүхий загвар гаргаж ирэх болжээ.

Эцэст нь энэ бүх маск зүүсэн хүмүүс цагдаа нарт маш том асуудал болж байгаа гэнэ. Учир нь хэт олон хүн царайгаа халхалж эхэлснээр гэмт хэрэгтэнг хяналтын камер дээрээс илрүүлэх нь улам төвөгтэй болж байгаа аж.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()