СААК БАРИМТ

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Хирошима, Нагасаки хотод хүмүүс амьдардаг бол Чернобыльд яагаад хэн ч байдаггүй вэ?

Чернобылийн цөмийн цахилгаан станцын гамшгаас хойш 35 жил өнгөрчээ. Хэдий олон жил өнгөрсөн ч энэхүү ослын улмаас агаар мандалд тархсан цацраг идэвхт бодисын үлдэгдэл өнөөг хүртэл тархсаар байгаа юм. Жишээ нь хэдхэн сарын өмнө гэхэд л Германы өмнөд нутгийн хөрснөөс цацраг идэвхт бодис илэрсэн байна. 1980-аад онд Оросын эрдэмтэд цөмийн реакторт ашиглагддаг цезий-137, цезий-134 гэх мэт цацраг идэвхт бодисын тархалтын талаар судалгаа хийсэн бөгөөд Чернобылаас Балтийн тэнгист хүртэл 3.5 жилийн дотор хөрсөөр дамжиж хүрсэн болохыг тогтоожээ. Тэндаас харин Герман хүрнэ гэдэг маш амархан. 

Хирошима, Нагасаки хотод хүмүүс амьдардаг бол Чернобыльд яагаад хэн ч байдаггүй вэ? Хадгалах

Дэлхийн нийтийн хэрэгцээг "хязгааргүй" хангаж чадах газрын ховор элементийн нөөц Японд бий

2018 оны эхээр хайгуулчдын Японы эргийн ойролцоогоос олсон газрын ховор элементүүдийн нөөцөт орд нь тухайн төрлийн ашигт малтмалын дэлхий нийтийн хэрэгцээг хэдэн зууны турш хангах боломжтой гэдгийг судалгаагаар тогтоосон байна. Газрын ховор элементүүд нь ухаалаг утасны батерей, "хайбрид" болон цахилгаан хөдөлгүүртэй машинд гээд өнөө үед эрэлттэй байгаа ихэнх технологиудад ашиглагддаг аж. Дэлхийд одоогоор металл шинж чанартай 17 төрлийн газрын ховор элемент байгаа юм.  Химийн үелэх систем дээр тэдгээрийг "лантаноидууд" гэж нэрлэдэг.

Дэлхийн нийтийн хэрэгцээг "хязгааргүй" хангаж чадах газрын ховор элементийн нөөц Японд бий Хадгалах

Агуйгаас олдсон бугуйвч хүн төрөлхтний 30 мянган жилийн түүх алга болсныг гэрчилжээ

2008 онд Хойд хөршийн Алтайн хязгаарт байх Денисовын агуйд археологичдын баг хүн төрөлхтний нэн эртний түүхийг өгүүлэх олдворыг олжээ. Тэрхүү олдворууд дундаас хамгийн анхаарал татсан нь нэгэн бугуйвчны хэлтэрхий байсан аж. Тус бугуйвчийг 40-50 мянган жилийн настай хэмээн тогтоожээ. 

Агуйгаас олдсон бугуйвч хүн төрөлхтний 30 мянган жилийн түүх алга болсныг гэрчилжээ Хадгалах

Япончууд өөрийн хүслээр усанд хаясан чулуу мэт алга болох нь нэмэгджээ

Өөрсдийн хүсэлтээр ор сураггүй болдог хүмүүс байдаг. Тэгвэл Японд ийм үзэгдэл түгээмэл болсон бөгөөд ингэдэг хүмүүсийг "жохацү" гэж нэрлэдэг аж. Их хэмжээний зээл, аз жаргалгүй гэрлэлт зэрэг шалтгаанаас болоод хүмүүс ор сураггүй алга болох нь тийм ч ховор тохиолдол биш. 

Япончууд өөрийн хүслээр усанд хаясан чулуу мэт алга болох нь нэмэгджээ Хадгалах

Зочид буудалд хачирхалтай байдлаар амиа алдсан оюутан охинтой холбоотой тайлагдаагүй нууцууд

Хятад гаралтай Канад оюутан болох 21 настай Элиза Лам 2013 онд АНУ-д ганцаараа аялж яваад Лос-Анжелес хотын төвд байрлах "Сесил" зочид буудлаас ор сураггүй алга болсон юм. Тэрээр хамгийн сүүлд зочид буудлын хяналтын камерт бичигдэж үлджээ. Тус бичлэг цахим орчинд багагүй шуугиан дэгдээж Элизаг эрин хайх ажил олны анхааралд өртсөн юм. Тэгтэл түүнийг цогцосыг 19 хоногийн дараа зочид буудлын дээвэр дээрх усны савнаас олсон байна. 

Зочид буудалд хачирхалтай байдлаар амиа алдсан оюутан охинтой холбоотой тайлагдаагүй нууцууд Хадгалах

15 см урттай "харь гаригийн хүний араг яс" нь үнэндээ юу болж таарсан бэ?

Археологийн ихэнх олдворууд араасаа сонирхолтой таамаг, нууцлаг явдал, эргэлзээг дагуулдаг билээ. Тэдгээрийн нэг нь конус хэлбэрийн шовгор толгойтой, зууван нүдний ухархайтай, арван ширхэг хавиргатай өчүүхэн жижиг биетэй хүний мумми юм. Түүнийг Чилийн Атакамын цөлөөс олсон учраас "Ата" хэмээн нэрлэсэн аж. Байгалийн бүтээл гэхэд итгэмээргүй энэхүү араг яс нь юунаас үүсэлтэй болох талаар олон таамаг гарч ирсэн бөгөөд ихэнх судлаачид түүнийг харь гаригийн хүний үлдэгдэл гэж үзэж байв. Тэгвэл саяхан эрдэмтэд нарийн шинжилгээ хийсний үр дүнд "Ата" нь яг юу болохыг тогтоож чаджээ.

15 см урттай "харь гаригийн хүний араг яс" нь үнэндээ юу болж таарсан бэ? Хадгалах
2022-01-06, 18:46

Казахстанд болж буй үймээн самууны бодит төрхийг харуулсан гэрэл зургууд

Шинэ оны эхний өдрүүдэд Казахстаны иргэд эсэргүүцлийн жагсаал эхлүүлэн цагдаа нартай мөргөлдөж, өчигдөр буюу Лхагва гарагт нөхцөл байдал улам хүндэрч, олон нийтийг хамарсан үймээн самуун газар аваад байгаа. Тус улсад шингэрүүлсэн хийн түлшний үнэ хоёр дахин өссөнөөс үүдэлтэй жагсаал яваандаа эрх баригчдын эсрэг цуст тэмцэл болон хувирчээ. Жагсагчид засгийн газрын барилгууд руу халдсан бөгөөд цаашлаад гудамж талбайг эвдэн сүйтгэж, томоохон нисэх буудлыг эзэлж, бизнесүүдийг тонон дээрэмдэж эхэлжээ. Та бүхэнд тэрхүү үймээний дараах дүр төрхийг буулгасан зургуудыг хүргэж байна. 

Казахстанд болж буй үймээн самууны бодит төрхийг харуулсан гэрэл зургууд Хадгалах

Нэг шөнийн дотор эргэн тойрныхоо амьд бүхнийг хөнөөсөн Африкийн нэгэн нуурын нууц

1986 оны наймдугаар сарын 21-нд Африкийн Камерун улсад нэгэн итгэмээргүй явдал болсон байна. Ниос хэмээх нуурын ойролцоох тосгонд амьдардаг нэгэн залуу тухайн өдрийн маргааш нь хол замаас буцаж ирээд нутагт нь амьд амьтан үлдээгүй болохыг харжээ. Тосгоны иргэд, мал сүрэг, зэрлэг амьтад гээд бүгд үхсэн байв. Хүн бүрийг цочирдуулсан энэхүү нууцлаг явдал үнэндээ тэрхүү Ниос нуураас үүдэлтэй болох, түүнчлэн дэлхийн түүхэнд өмнө нь ганцхан удаа тохиолдсон үзэгдэл болохыг хожмын судалгаагаар тогтоосон юм.

Нэг шөнийн дотор эргэн тойрныхоо амьд бүхнийг хөнөөсөн Африкийн нэгэн нуурын нууц Хадгалах
2022-01-05, 19:40

Билл Гейтс яагаад нарны цацрагийг хаах "Сансрын хөшиг" бүтээхээр төлөвлөж байгаа вэ?

Дэлхийн дулаарлын нөхцөл байдал ноцтой түвшинд нэгэнт хүрээд байгааг 2021 онд болсон үйл явдлууд харуулсан билээ. Байгалийн гамшиг дэлхийн хаа сайгүй тохиох нь элбэгшсэн, Мадагаскар "Уур амьсгалын өлсгөлөн"-д нэрвэгдсэн анхны улс болсон, Гренландын төв хэсэгт түүхэнд анх удаа бороо орсон гээд олон жишээг дурдаж болно. Тэгвэл тэрбумтан Билл Гейтс чухам дээрх асуудлыг шийдэхийн тулд өөрийн хөрөнгөө нэгэн өвөрмөц төсөлд зарцуулсан байна. Энэ нь дэлхийд ирэх нарны туяаг хаах сансрын хөшиг юм. 

Билл Гейтс яагаад нарны цацрагийг хаах "Сансрын хөшиг" бүтээхээр төлөвлөж байгаа вэ? Хадгалах

Британийн нэгэн бяцхан арал дээр "хаан болох" хүсэлтэй хүнийг хайж байна

Та өөрийн гэсэн уушийн газартай болохыг хүсч байсан уу? Эсвэл бүр хааны сэнтийд залрах тухай мөрөөдсөн ч байж болно. Тэгвэл Английн нэгэн жижиг арал дээрх хоёрын аль алиныг нь хийх боломжийг санал болгожээ. 

Британийн нэгэн бяцхан арал дээр "хаан болох" хүсэлтэй хүнийг хайж байна Хадгалах

Өнөө цагт зөвхөн урд хөршид харах боломжтой 25 дүр зураг

Хятад орныг ганцхан дуураймал бараа, ядуу иргэдээр төсөөлдөг байсан цаг нэгэнт ард үлджээ. Тус улсад өдгөө гадаадын юм үзэж, нүд тайлсан ямар ч хүнийг гайхуулмаар зүйлс ар араасаа гарч ирэх болсон байна. Энэ үүднээс та бүхэнд өнөө цагийн Хятад оронд харж болох өвөрмөц зүйлсийн тухай хүргэхээр бэлтгэлээ. 

Өнөө цагт зөвхөн урд хөршид харах боломжтой 25 дүр зураг Хадгалах

Хүмүүсийн хооронд нь хамгийн их андуурдаг нохойны үүлдрүүд

Цэвэр цусны эсвэл эрлийз, бяруу шиг том эсвэл ишиг шиг жижигхэн, сагсгар үстэй эсвэл богинохон үстэй зэргээр ноход өөр хоорондоо ялгаатай ч бүгд хүмүүсийн хайр энэрэлийг хүртэх эрхтэй билээ. Гэхдээ хэрэв нохойны үүлдрийн талаар авч үзвэл тэднийг хооронд нь андуурахад тун амархан аж. 

Хүмүүсийн хооронд нь хамгийн их андуурдаг нохойны үүлдрүүд Хадгалах
2022-01-04, 19:26