Дэлхийн нийтийн хэрэгцээг "хязгааргүй" хангаж чадах газрын ховор элементийн нөөц Японд бий

2018 оны эхээр хайгуулчдын Японы эргийн ойролцоогоос олсон газрын ховор элементүүдийн нөөцөт орд нь тухайн төрлийн ашигт малтмалын дэлхий нийтийн хэрэгцээг хэдэн зууны турш хангах боломжтой гэдгийг судалгаагаар тогтоосон байна. Газрын ховор элементүүд нь ухаалаг утасны батерей, "хайбрид" болон цахилгаан хөдөлгүүртэй машинд гээд өнөө үед эрэлттэй байгаа ихэнх технологиудад ашиглагддаг аж. Дэлхийд одоогоор металл шинж чанартай 17 төрлийн газрын ховор элемент байгаа юм.  Химийн үелэх систем дээр тэдгээрийг "лантаноидууд" гэж нэрлэдэг.

Дэлхийн нийтийн хэрэгцээг "хязгааргүй" хангаж чадах газрын ховор элементийн нөөц Японд бий
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Японы тэрхүү шинээр илэрсэн ордын нөөцийг 16 сая тонн гэж тухайн оны дөрөвдүгээр сард зарлаж байв. Тийм их хэмжээний нөөц нь дэлхийн хэрэгцээг бараг хязгааргүйгээр хангаж чадна гэж эрдэмтэд судалгааны ажилдаа өгүүлсэн байна. Тодруулбал ордод агуулагдах иттригийн нөөц дэлхийн хэрэгцээг 780 жил, диспрозигийн нөөц 730 жил, европигийн нөөц 620 жил, тербигийн нөөц 420 жилийн турш хангаж чадах ажээ.

Байрлалын хувьд тус орд нь Токиогоос зүүн өмнө зүгт 1850 километрт Минамитори арлын ойрхон оршдог байна. Тэндхийн далайн бүс нь Японы эдийн засгийн онцгой бүс гэж тооцогддог учир тус ордыг дангаараа эзэмших эрх Япончуудад байгаа ажээ. 

Газрын ховор элементүүдийн нийлүүлэлтийг одоогоор Хятад улс бараг ганцаараа хангадаг. 2014 онд Япон, Хятадын хооронд Номхон далайн алслагдмал арлуудыг хэн нь эзэмших талаар маргаан дэгдсэний дараа өмнөд хөршийнхөн ховор элементүүдээ Япон руу гаргахаа зогсоож байв. Үүний дараачаас Япончууд өөрсдийн нутгаасаа газрын ховор элементийн нөөц олохоор хайгуул хийж эхэлсэн аж.

Япончуудын хувьд шинээр нээгдсэн эрдэсийн сангаараа дэлхийн зах зээлийг эргүүлэхэд ганц зүйл саад болж байгаа нь олборлох ажиллагаа юм байна. Тус ордын төсөл дээрх судлаачдын багийг ахлаж байгаа эрдэмтэн Ютаро Такаяагийн өгүүлснээр газрын ховор элементийг олборлох процесс нь асар үнэтэй, тиймээс илүү хямдхан аргыг олох судалгаа шинжилгээний ажил зайлшгүй хэрэгтэй байгаа ажээ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()