Хүмүүсийн хооронд нь хамгийн их андуурдаг нохойны үүлдрүүд

2022-01-04, 19:26
5,922

Цэвэр цусны эсвэл эрлийз, бяруу шиг том эсвэл ишиг шиг жижигхэн, сагсгар үстэй эсвэл богинохон үстэй зэргээр ноход өөр хоорондоо ялгаатай ч бүгд хүмүүсийн хайр энэрэлийг хүртэх эрхтэй билээ. Гэхдээ хэрэв нохойны үүлдрийн талаар авч үзвэл тэднийг хооронд нь андуурахад тун амархан аж. 

Хүмүүсийн хооронд нь хамгийн их андуурдаг нохойны үүлдрүүд

1 Алясктийн маламют ба Сибирийн Хаски

Биеийн хэмжээний хувьд маламют үүлдрийн нохой хамгийн ихдээ 63 см өндөртэй болдог бол хаски нохой түүнээс арай жижигхэн биетэй байдаг. Харин тэд жингээрээ мэдэгдэхүйц ялгаатай буюу маламютын жин 34-45 кг хүрдэг байхад хаски нохой илүү зэгзгэр нарийн биетэй, дунджаар 27-32 кг жинтэй байдаг. Мөн маламют нохой хэзээ ч хаски шиг цэнхэр нүдтэй төрдөггүй, толгой нь том бөгөөд дугариг, сүүл нь босоо байдгаараа ялгаатай.

Алясктийн маламют ба Сибирийн Хаски

Маламют

Хаски

2 Акита Инү ба Шиба Инү

Японоос гаралтай энэхүү хоёр үүлдрийн хамгийн том ялгаа гэвэл Акита Инү нь биеэр хамаагүй том байдагт оршино. Тус үүлдрийн биеийн жин 32-59 кг байдаг бол Шиба Инү ердөө 11 кг хүрдэг.

Акита Инү ба Шиба Инү

Акита Инү

Шиба Инү

3 Бельгийн Малинуа ба Немц овчарк

Энэхүү хоёр үүлдэр нь гадаад төрхөөрөө адилхан байгаад зогсохгүй хоёул цэрэг, цагдаагийн албанд хүчин зүтгэдэг. Гэхдээ Малинуа нохойг зөвхөн хонь хариулах зорилгоор үржүүлж байгаад сүүлд албаны нохой болгосон бол немц овчаркийг анхнаасаа албанд зүтгүүлэхээр бий болгосон аж.  Гол ялгаа гэвэл малинуа нь илүү жижигхэн биетэй, цайвар зүстэй байдаг.

Бельгийн Малинуа ба Немц овчарк

Бельгийн Малинуа

Немц овчарк

4 Голден ретривер ба Лабрадор

Хоёул эрч хүчтэй, нөхөрсөг, сайхан ааштай гэдгээрээ эдгээр үүлдрүүд онцлог. Гэхдээ нохойны зан араншин судлаачдын үзсэнээр Голден ретривер нь илүү мэдрэмтгий ааштай байдаг гэнэ. Гадаад төрхийн хувьд ретриверийн үс нь урт, саглагар сүүлтэй бол лабрадор нь илүү бадриун, булчинлаг.

Голден ретривер ба Лабрадор

Голден ретривер

Лабрадор

5 Пули ба Комондор

Шүүр мэт сагсгар үстэй, арчилгаа их шаарддаг энэхүү хоёр үүлдрийн гол ялгаа нь биеийн хэмжээ. Пули нохойны өндөр 43 см, жин нь 16 кг байдаг бол Комондор үүлдрийн өндөр 69 см, жин нь 45 кг хүрдэг.

Пули ба Комондор

Пули

Комондор

6 Бернийн зенненхунд ба Швейцарийн их зенненхунд

Ижилхэн халтар зүстэй, хоёул Швейцарь гаралтай тул энэхүү хоёр үүлдрийг олон хүн андуурдаг. Тэгвэл Швейцарийн их зенненхунд нь бадриун том биетэй (жин 62 кг) бол Бернийн зенненхунд илүү урт үстэй, жин нь хамгийн ихдээ 52 кг хүрдэг.

Бернийн зенненхунд ба Швейцарийн их зенненхунд

Бернийн зенненхунд

Швейцарийн их зенненхунд

7 Колли ба Шелти

Шелти үүлдэр биеэр жижиг бол Колли нь илүү урт хошуутай байдаг. Хоёул хүүхдэд ээлтэй, нөхөрсөг ч Колли нь Шелтиг бодвол чимээ багатай, хашир зантай аж.

Колли ба Шелти

Шелти

Колли

8 Бигл ба Америкийн фоксхаунд

Энэхүү хоёр үүлдэр нь мөн адил биеийн хэмжээгээрээ ялгардаг. Бигл нь богино хөлтэй, жин нь 16 кг хүрдэг бол фоксхаунд дунджаар 63.5 см өндөр, 29.5 кг жинтэй байдаг.

Бигл ба Америкийн фоксхаунд

Бигл

Америкийн фоксхаунд

9 Лхас Апсо ба Ши-Цу

Нэг өвөг дээдэстэй, хоёул урд хөршөөс гаралтай энэхүү хоёр хавын гадаад төрхийн ялгаа гэвэл Лхас Апсо нь арай том, мөн илүү урт үстэй байдаг.

Лхас Апсо ба Ши-Цу

Ши-Цу

Лхас Апсо

10 Выжла ба Родезийн Рижбэк

Унгараас гаралтай Выжла болон Африкаас гаралтай Рижбэк үүлдэр нь ижилхэн өнгө зүстэй, бадриун булчинлаг биетэй байдаг. Гэхдээ Рижбэк үүлдэр нь нуруугаа дагасан бидэртэй байдгаараа ялгаатай. Харин Выжла үүлдрийг эрэл хайгуул, аврах ажиллагаанд голчлон ашигладаг.

Выжла ба Родезийн Рижбэк

Родезийн Рижбэк

Выжла

11 Франц бульдог ба Бостон террьер

Франц бульдогийн хувьд бадриун хүчирхэг биетэй бол террьерийн хөл нь илүү урт. Мөн бульдог нохой дөрвөлжин толгойтой, харин Бостон террьерийн чих нь урт соотон, дугариг толгойтой байгааг харж болно.

Франц бульдог ба Бостон террьер

Франц бульдог

Бостон террьер

12 Кане Корсо ба боксер

Боксер нохойны чихийг ихэвчлэн тайрсан байдаг тул үүгээр Кане Корсогоос ялгаж болно. Мөн Кане Корсо нь арай том биетэй байдаг.

Кане Корсо ба боксер

Боксер

Кане Корсо

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()