Бидний алж болохгүй 10 шавж

Цох хорхой амьдралынхаа туршид 5000 гаруй хортон шавж иддэг.  Манай дэлхий дээр хэдэн арван ижил төрлийн цох хорхойнууд байдаг ба тэд бүгд ургамал сүйтгэгч шавжийг иддэг, экосистемд тустай, Тиймээс хүн төрөлхтөн цох хорхойг барьж, алахын оронд үржүүлж, цэцэрлэгтээ байлгах ёстой. Тэгвэл бидний алж болохгүй, байгаль орчинд тустай 10 шавжийг танилцуулъя.

Бидний алж болохгүй 10 шавж
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Өмхий цох

Хэн ч гэр, цэцэрлэгтээ өмхий цохтой таарахыг хүсэхгүй. Гэхдээ тэд бидэнд хор учруулахгүй, зүгээр л хүйтэн цаг агаарт тэсвэргүй учир дулаан хоргодох газар хайж байгаа нь тэр. Тэд зөвхөн өөрсдийгөө хамгаалахын тулд л эвгүй үнэр гаргадаг. Ургамал, ногоог сүйтгэдэг авгалдай, цох зэргийг идэж устгадаг ач тустай шавж юм.

Өмхий цох

2 Мөргөөлж

Мөргөөлж бол цэцэрлэг, ногооны талбайд үүрлэсэн хортон шавжийн эсрэг хамгийн сайн туслах юм. Уг амьтны ганцхан төрөл зүйл нь гэхэд олон арван шавж идэх чадвартай учир ургамал, цэцэгсийг сайн хамгаалж чадна. Ийм учир тариаланч, цэцэрлэгчид мөргөөлжийг худалдаж авч цэцэрлэг, талбайдаа авчирдаг байна.

Мөргөөлж

3 Аалзнууд

Олон хөлтэй, хурдан явдаг энэ шавжнаас хүн бүр айдаг ч аалз нь манай экосистемд маш чухал үүрэгтэй. Жирийн аалзнууд тор нэхэж бусад хортой аалз болон өвчин үүсгэгч шавж, шумуул зэргийг барьдаг байна.

Аалзнууд

4 Шүрэн цох

Шүрэн цохнууд нь ихэвчлэн гадна, ил амьдардаг учир өнгөлөг, хараа булаам гадна бүрхүүлээсээ болж хүмүүсийн гарт амиа алддаг. Өвөрмөц үзэмжээсээ гадна шүрэн цохнууд нь ширх, жимсний ялаа, хачиг зэрэг олон тооны цэцэрлэг сүйтгэгч хортон шавж идэж чаддаг. Шүрэн цохны ганц төрөл зүйл нь өдөрт 50 шавж иддэг бөгөөд бүх амьдралынхаа хугацаанд 5000 гаруй шавжаар хооллодог байна.

Шүрэн цох

5 Зөгий

Зөгий бол экосистемийн хамгийн чухал амьтан. Тэд ургамлын тоос цуглуулж цэцэг, ургацыг үржихэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Нэг зөгий ажилдаа гарахдаа өдөрт 100 цэцэг дээр очиж тоос хүртээнэ. Мэдээж амттай зөгийн бал цуглуулдгийг дурдахгүй байж болохгүй. 

Зөгий

6 Хальсан далавчит ялаа

Уг ялаа нь маш жижигхэн ч чухал шавж. Тэдэнд хүрэхэд өөрийгөө хамгаалахын тулд эвгүй үнэр гаргадаг учир "өмхий ялаа" гэж нэрийдэх нь ч бий. 7 хоногт 200 шаруй төрлийн шавж иддэг болохоор нь арслан шавж ч гэж нэрлэдэг. Цагаан далавчит, аалзны хачиг зэргээр хооллодог ба тэд байгаль орчинд нэн тустай учир өндгийг нь зардаг компаниуд ч байдаг.

Хальсан далавчит ялаа

7 Чихүүр хорхой

Чихүүр хорхойнууд аймшигтай чимхүүртэй ч тэд байгальд нэн тустай амьтны тоонд ордог. Хэрэв тэдний чимхүүр биенд хүрэхгүй л бол танд ямар ч хор учруулахгүй. Энэ амьтан үхсэн шавж, ургамлын ялзарсан хэсгээр хооллодог учир таны цэцэрлэгт маш тустай амьтан юм.
 

Чихүүр хорхой

8 Aphid шумуул

Aphid шумуул нь хамгийн жижиг ялааны төрлийн амьтан юм. Тэд ойролцоогоор 60 өөр төрлийн шавжаар хооллодог байгальд хамгийн ашигтай амьтдын нэг юм. Тэд шүрэн цохоос ч илүү хурдан хортон устгах чадвартай учир хэрэв та цэцэрлэгтээ ургамал тарьдаг бол хортон шавж устгагчаас илүү байгальд ээлтэй, үр дүнтэй аргыг сонгоорой.

Aphid шумуул

9 Браконид хэдгэнэ

Та хүлэмждээ улаан лооль тарьж  л байгаа бол Браконид хэдгэнийг огтхон ч алж болохгүй. Энэ хэдгэнэ нь улаан лоолийг иддэг жижиг шавжнуудыг устгахад тустайгаас гадна бусад хортон шавжийг хөнөөх чадвартай.

Браконид хэдгэнэ

10 Тэмээлзгэнэ

Энэхүү аалз нь бусад аалзны адил хортой биш. Олон төрлийн хортон шавж, хортой аалзнуудаар хооллодог учир цэцэрлэг байтугай гэрт ч байхад тустай. 

Тэмээлзгэнэ

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()