Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Чернобылийн цөмийн цахилгаан станцын гамшгаас хойш 35 жил өнгөрчээ. Хэдий олон жил өнгөрсөн ч энэхүү ослын улмаас агаар мандалд тархсан цацраг идэвхт бодисын үлдэгдэл өнөөг хүртэл тархсаар байгаа юм. Жишээ нь хэдхэн сарын өмнө гэхэд л Германы өмнөд нутгийн хөрснөөс цацраг идэвхт бодис илэрсэн байна. 1980-аад онд Оросын эрдэмтэд цөмийн реакторт ашиглагддаг цезий-137, цезий-134 гэх мэт цацраг идэвхт бодисын тархалтын талаар судалгаа хийсэн бөгөөд Чернобылаас Балтийн тэнгист хүртэл 3.5 жилийн дотор хөрсөөр дамжиж хүрсэн болохыг тогтоожээ. Тэндаас харин Герман хүрнэ гэдэг маш амархан.